Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Номлол болон нөхөрлөлүүд: Ялагчдад хандсан Бурханы амлалт ба ерөөл

4

Хэрэв Бурханд итгэдэг хүн ариусгалтад хүрч, амь зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж, Бурхантай нэгэн бодолтой болсон бол тэр хүн амь болон үнэнийг олж авсан гэсэн үг. Тэгвэл энэ хүний үр дүн юу байх вэ? Тэрээр Бурханы хаанчлалд багтдаг. Христийн хаанчлал хэрхэн бүрддэг вэ? Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын үр дүнд бүрддэг. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бүлэг хүмүүсийг ариусгана; тэднийг төгс болгоно. Энэ хүмүүс Христийн хаанчлалд хаанчилна. Бурханы үгэнд, “‘Синим’-ийн хүмүүс бүгд хаан” гэх өгүүлбэр бий. Бурхан ингэж хэлээгүй гэж үү? “Синим” гэж аль орныг хэлдэг вэ? Хятадыг хэлдэг. Израильчууд Хятадыг “Синим” гэдэг. “Синимийн хүмүүс” бол Хятадад Бурханы бүтээдэг бүлэг ялагч юм. Эдгээр ялагч нь Бурханы Мянган жилийн хаанчлалд хаанчилна. Бурханы үгэнд шууд тэгж хэлдэггүй боловч ийм утгатай. Зарим хүн, “Эцсийн өдрүүдэд Бурхан Хятадад л ажлаа хийдэг гэж та хэлэх гээд байна уу? Бусад улс орны хүмүүс хүлээн зөвшөөрөхөөс өмнө Бурханы ажил дуусна гэж үү? Тэгвэл бусад улс орны хүмүүс амьд үлдэхгүй болж таарах нь” гэж асууж магад. Тийм биш. Хятадад бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгох ажил нь Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажил юм. Тэд бол ажлын энэ үе шатаар дамжин бий болсон ялагчид бөгөөд дараагийн эрин үеийн хаад юм. Харин бусад улс орон дахь Бурханы хүмүүс, Мянган жилийн хаанчлалын ард түмний тухайд бол, тэд гамшигт төгс болгуулж, Бурханд эргэн очих болно. Хятадад Бурханы шүүлтийн ажлыг туулдаг хүмүүс хаан болж засаглана. Тэд Бурханы хүслийн дагуу хаанчлах болно. Агуу гамшгийн үеэр Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол өөр; тэд өөр зиндаа, байр суурьтай. Тэд хаанчлалын эгэл ардууд төдий байж магадгүй. Иймээс Хятад дахь Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс, тэр дундаа агуу улаан луунд хавчигдсан боловч эцсээ хүртэл Бурханд үнэнч үлддэг хүмүүс нь ялагчид байх болно. Тэд Хаанчлалын эрин үед Бурханы хаанчлалд хаанчлах болно. Дараагийн эрин үед хятад хүмүүс хаанчлалд хаан болж засаглана. Ингэх нь гарцаагүй, учир нь тэд Христийг хамгийн эхэнд хүлээн зөвшөөрч, гамшгийн өмнө төгс болгуулдаг. Тэд бусад орны хүмүүсээс илүү шаардлага хангадаг. Үүний зэрэгцээ, эцсийн өдрүүдэд Бурханы урьдчилан тогтоож, сонгосон бүх хүн Хятадад төрсөн; тэд ажлын энэ үе шатыг хамгийн эхэнд хүлээн зөвшөөрдөг. Иймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрдөг хятад хүмүүс, тэр дундаа агуу улаан луунд хавчигдсан боловч эцсээ хүртэл дагаж чаддаг хүмүүс хамгийн их ерөөгдөх болно. Бурханыг хүлээн зөвшөөрдөг харийнхан энэ ерөөлийг хүртэхгүй, учир нь тэд төдий хэмжээний зовлон шаналлыг туулаагүй. Үүнийг Бурхан тушаасан юм. Эцсийн өдрүүдэд Бурханы шүүлтийн ажлаар бүрэн төгс болгуулсан бүлэг хүмүүсээс үүдэн Христийн хаанчлал үүснэ. Христийн хаанчлал хэрхэн үүсдэг вэ? Хэрхэн байгуулагддаг вэ? Энэ нь Бурханы эцсийн өдрүүд дэх ажлаас үүсдэг. Бурханы эцсийн өдрүүд дэх ажлаар үүнд хүрдэг. Бурханы эцсийн өдрүүд дэх ажлын биежилт бол Христийн хаанчлалын үүсэл юм. Хэрэв чи эцсийн өдрүүд дэх Христийн шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Түүний хаанчлалд багтахгүй. Ийм л энгийн юм. Байгаа байдал л энэ. Илчлэлийн номд юу тэмдэглэгдсэнийг харцгаа: Шүүгдсэний дараа агуу гай зовлонгоос бүлэг ялагч гарч ирнэ. Дараа нь Христийн хаанчлал оршин тогтнох болж, үүний үүслээс хойш 1,000 жилийн дараа шинэ тэнгэр, шинэ газар гарч ирнэ. Хүн төрөлхтний дунд Бурханы асар босно. Энэ бүх үг биелэх болно. Бурханы эцсийн өдрүүд дэх ажлаар дамжин бий болсон бүлэг ялагчдаас Христийн хаанчлал үүснэ. Бурханы хүмүүс, хаанчлалын ард түмэн агуу гамшгаар дамжин төгс болгуулна. Хаан болж засаглах хүмүүсгүйгээр хаанчлал хэрхэн оршин тогтнож чадах билээ? Тэд хаанаас гаралтай байх вэ? Гамшгийн өмнө төгс болгуулсан хүмүүсээс. Энэ хүмүүс агуу улаан лууны харгис хавчлагыг туулсан бөгөөд эцэстээ хамгийн их ерөөлийг хүртэнэ. Үүнийг Бурхан тушаасан юм. Энэ нь бүгд Бурханы үгийн дагуу байна!

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (138 дахь цуврал)-аас