Хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн амьдрах орчноос нь хүн төрөлхтөнд зориулсан Бурханы хангалтыг харах нь

2018-07-07

Хүн амьдрах энэхүү таван үндсэн нөхцөлийг зохицуулж байгаа байдлаас нь Бурхан хүн төрөлхтнийг хангаж байгааг харж болохоор байгаа биз? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүн амьдрах хамгийн үндсэн бүх нөхцөлийн Бүтээгч бөгөөд Бурхан эдгээр зүйлийг бас удирдаж, хянаж байгаа; хүн хэдэн мянган жил оршин тогтносны дараа, одоо ч гэсэн Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, хэвийн амьдарч болохуйц хамгийн сайн, хамгийн тохиромжтой амьдрах орчноор тэднийг хангасаар байна. Ийм нөхцөл байдлыг хэр удаан хадгалж болох вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бүрэн дуусгах хүртэл үргэлжилнэ. Дараа нь Бурхан, хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчилнө. Үүнийгээ Тэр адилхан аргаар, эсвэл өөр аргаар хийж магадгүй ч одоо хүмүүсийн мэдэх ёстой зүйл гэвэл, Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг байнга хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг удирдаж, тэрхүү орчныг тэтгэж, хамгаалж, хадгалсаар байгаа билээ. Ийм орчин байгаа болохоор Бурханы сонгосон хүмүүс хэвийн амьдарч, Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чаддаг билээ. Бурханы дээд эрхийн улмаас бүх зүйл амьдарсаар байдаг, Бурхан ийнхүү хангаж байгаа болохоор бүх хүн төрөлхтөн урагшилсаар байна.

Бидний нөхөрлөсөн энэхүү сүүлийн хэсэг та нарт ямар нэг шинэ бодол санаа өгсөн үү? Та нар одоо Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгааг мэдэж авав уу? Эцсийн эцэст хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан болон хүмүүсийн бүх бүтээлд хэрхэн ханддагийн ялгаа нь юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн тэдгээрийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх бүтээлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүтээгдсэн бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бол Эзэн, Бурхан бүх зүйлийг бүтээсний үр шимийг хүн төрөлхтөн эдэлдэг. Тэгвэл Бурханы бүтээсэн бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан болон хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөн үржих хуулийг тодорхой харж чаддагийн дээр эдгээр хуулийг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний шинжих хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? Хүн төрөлхтний харж чадах зүйл нүднийх яг урд байгаа зүйлээр хязгаарлагддаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл зөвхөн тэр уул л байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн нэг талыг л харна, далайн нөгөө тал ямар болохыг мэдэж чадахгүй. Хэрвээ ой модонд очвол эргэн тойронд чинь, урьд чинь байгаа ургамлуудыг харахаас бус, түүнээс цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх урд, үзэгдэх орчинд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөж үржих зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүтээгдсэн бүх зүйлийг харахдаа Өөрөө биечлэн бүтээсэн машиныг харж байгаа юм шиг л хардаг. Тэрээр эд анги, холболт бүрийг нь, ямар зарчимтай, ямар зүй тогтолтой, ямар зориулалттайг нь тун сайн мэднэ—Бурхан энэ бүхнийг хамгийн тодорхой мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн билээ! Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино. Бурхан бүх зүйлийг захирч, удирддаг тухай эдгээр сэдвээр нөхөрлөх нэг чухал шалтгаан энэ билээ. Ингэх нь хүмүүст илүү их мэдлэг, ойлголт өгөх зорилготой байдаг—чамаар зүгээр нэг хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйлдлийг чамд илүү бодитойгоор мэдүүлж, ойлгуулахын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-aaс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурхан мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон

Газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон.