Иовын талаарх Бурханы болон Библи дэх үнэлгээ
Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв. Иов 1:5...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иовын ухаалаг байдал
Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн ухаалаг шийд болон сонголт хийсэн юм. Тийм ухаалаг сонголт нь түүний байнгын эрэл хайгуул болон өдөр тутмын амьдралдаа мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь Еховагийн гар бүх зүйлийг удирддаг гэдэгт түүнийг итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит баримтыг мэдэх боломжийг түүнд олгосон; мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чаддаг болгосон; дуулгавартай байдал нь түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч болгосон; эмээдэг байдал нь муугаас зайлахдаа улам илүү бодитой болгосон; эцэстээ Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; төгс байдал нь түүнийг цэцэн болгож, мөн хамгийн ухаалаг үйлдэл өгсөн юм.
“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, эрүүл ухаантай, аливааг бодохдоо учир зүйтэй, зохистой агаад эрүүл зөв үг яриа, үйлдэл болон шийдтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иовыг туйлын ухаалаг хүн байсан гэж хэлэх үед түүний хүн чанар болон Бурханы өмнө авирласантай нь холбоотой хэлдэг юм. Иов үнэнч байсан учраас Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, магадлаж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, ааш авир, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, бодит байсан бөгөөд харалган, ойворгон, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон аливаа зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, төвөгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад, Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал яг энэ байсан. Чухамхүү ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн юм.
Иов бие махбодын асар их өвдөлт, хамаатан садан, найз нөхдийнхөө эсэргүүцэлтэй тулгарах үедээ, мөн үхэлтэй нүүр тулах үедээ биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүх хүнд харуулсан.
Иовын үнэн дүр төрх: Хуурамч зангүй бөгөөд үнэн, цэвэр ариун
Иов 2:7–8-ыг уншицгаая: “Тэгээд Сатан Еховагийн дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатгинд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув.” Энэ бол яр хатги түүний биеэр тархаж байсан үед Иовын биеэ авч явсан байдлын нэг дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурам дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч туслаагүй; харин тэр яр хатгиныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн санаа сэтгэл, үзэл бодлыг илэрхийлэх ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан төлөв нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх нэгдүгээр бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ эшлэл нь, энэхүү дорнын хамгийн агуу хүн үнэндээ үнс нурам дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа байхгүй гэж үү? Энэ ялгаа нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулсан юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр эдгээр зүйлийг хэзээ ч хайрлаж, анхаарч байгаагүй; бусад хүн түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тоогоогүй, мөн үйлдэл юм уу, зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч санаа зовоогүй; мөн байр суурийн ерөөлд шунаагүй, байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууг ч эдлээгүй. Тэр зөвхөн Ехова Бурханы нүдэнд өөрийн үнэ цэнэ болон амьдрахын утга учир ямар байхыг л тоодог байсан. Иовын жинхэнэ төрх нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй, алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэрээр хуурамч зангүй бөгөөд үнэн, цэвэр ариунбайсан юм.
Иов хайр, хорслыг ялгадаг нь
Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ ярилцсан энэ үгээс харагддаг: “Тэгэхэд эхнэр нь түүнд ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’” гэв (Иов 2:9–10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин ч энэ нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушаасан. Энэ нь хайр, хорслыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний шулуун шударга хүн чанарын жинхэнэ төлөөлөл байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжтэй хүн байсан—энэ нь, хорон муу уур амьсгал, урсгалыг үзэн ядаж, гаж буруу тэрс үзэл, хөгийн маргаан болон утга учиргүй нотлохыг жигшин, яллаж, няцаадаг болгосон ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгожээ.
Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл
Нэгэнт бид Иовын зан төлөвөөс түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын ямар хүн чанарыг хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.
Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ хүйтэн хөндий, хэнэггүй, хүн чанаргүй байсан бол Бурханы хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан өөрөөс нь болж зовж шаналсан учраас өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт нь бол Огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрч, илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гаднын хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын зан төрх бүхэлдээ үлгэр жишээч байсан гэж хэлж болно. Гагцхүү өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байлаа. Түүний хүн чанарын гол агуулга нуугдаж, баглагдаагүй, эсвэл түүнийг нь өөр хүн засварлаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлээ ил харуулсан; тэрээр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.
Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанарын гол агуулгын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, ухааралтай болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон ухаарал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв. Иов 1:5...
Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг гомдоллосон ямар...
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно
Иов 42:7–9 Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв...