Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь мөн: Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна: Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26) гэсэн. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?

Хариулт:

Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй.” “…харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно.” Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлсэн. Эдгээр үгс бол бүгд үнэн, бүгд бодит зүйл. Ах эгч нар аа, Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй.” “…харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно.” Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлсэн. Эдгээр үгс бол бүгд үнэн, бүгд бодит зүйл. Эзэн Есүс махан биеийг олсон Бурхан учраас Түүнд Бурханы мөн чанар, ялгамж чанар бий. Тэр бол Өөрөө үхэшгүй мөнх амийн зам юм. Түүний хэлдэг, хийдэг бүхэн Бурханы амийн төрөлхийн илрэл юм. Түүний илэрхийлдэг бүхэн үнэн бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох нь юм. Тэгэхээр Эзэн Есүс бол Өөрөө үхэшгүй мөнхийн амь бөгөөд мөнх амийн замыг өгч чадна. Тэр үхсэнийг амьдруулж чадна. Эзэн Есүст итгэснээр бид цорын ганц жинхэнэ Бурханд итгэж, тэгснээр мөнх амийг хүлээн авч чадна. Энэ бол маргаангүй асуудал. Эзэн Есүс Лазарыг амилуулсан явдал бол Эзэн Есүс бидэнд мөнх амийн замыг өгч чадна, Түүнд эрх мэдэл байгаа гэдгийн сайн нотолгоо болно. Тэгвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнх амийн замыг яагаад өгөөгүй юм бэ? Учир нь Эзэн Есүс эцсийн өдрүүд дэх ариусгалт, авралын ажлыг хийх гэж биш хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайд цовдлогдохоор ирсэн. Эзэн Есүсийн золин авралын ажил нь зөвхөн хүний нүглийг өршөөхөд анхаарсан, харин энэ нь хүний сатанлаг уг чанар, зан чанарыг арилгах гээгүй юм. Тэгэхээр Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгдөж байгаа ч сатанлаг зан чанар маань ерөөсөө цэвэрлэгдээгүй. Бид өөрөө ч мэдэлгүй Бурханыг эсэргүүцэж, урвах нүгэл хийсээр байгаа. Энэ үнэн биш гэж үү? Энэ бүгдийг хэлснээр бид нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг засаж өгсөн, тэгэхээр Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцээснийхээ дараа дахин ирнэ гэж бас амласан. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эзэн Есүсийн үгнээс бид Эзэн зөвхөн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлнэ гэдгийг харж болно. Энд: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана.” Эдгээр үнэн нь яалт ч үгүй эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы хүн төрөлхтнийг ариусгаж, аврахаар илэрхийлсэн үнэн юм. Эдгээр нь чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгс бөгөөд эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Ийм учраас Эзэний дагагчид Нигүүлслийн эрин үед мөнх амийн замыг олж авч чадаагүй." Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” гэж хэлсэн. Библид бас, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ, Тэр Өөрөө Бурханы илрэлт бөгөөд зөвхөн Тэр л хүнд мөнх амийг өгч чадна гэдгийг гэрчлэхийн тулд Эзэн үүнийг хэлсэн. Өөрт нь итгэсэн хүмүүс хэзээ ч үхэхгүй гэсэн Эзэн Есүсийн амлалт нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл юм. Бурхан Өөрөө мөнх амийн зам, Бурхан хүнд мөнх амийг өгөх чадвартай. Үүгээр, Эзэн Есүсийн ажлыг хүлээн авснаар хүн мөнх амийг хүлээн авсан байна гэж хэлэх гээгүй. Бүгд үүнийг ойлгосон гэж би итгэж байна. Бодоод үз дээ:Бидний төсөөлөл, үзлийн дагуу бидний нүгэл өршөөгдсөн л бол бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж чадна, гэтэл яагаад Эзэн Есүс дахин ирнэгэдгээ олон удаа зөгнөсөн юм бэ? Хэрэв хүн зөвхөн Эзэн Есүсийг хүлээн авдаг боловч Түүний эргэн ирэлтийг хүлээн авдаггүй бол тэр хүн Хүүд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Бид зөвхөн Эзэн Есүст итгээд зогсохгүй мөн Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ингэснээр л бид мөнх амьтай болно.

бид бүгдийн мэдэж байгаачлан Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авах үед тухайн хүний нүгэл өршөөгдөж, Бурханд залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрх тэдэнд өгөгддөг хэдий боловч энэ цаг үед хүн нүгэлт уг чанартаа баригдсан хэвээр, нүгэл дунд амьдарсаар байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тэд Эзэний үгийг хэрэгжүүлэх бүрэн чадамжгүй бөгөөд Бурханыг жинхэнээсээ хүндэтгэж, дуулгавартай байдаггүй. Энэ цаг үед хүн ихэнхдээ худал ярьж, Бурханыг хуурсаар байдаг, тэд алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөж, мөнгөнд шунаж, дэлхийн чиг хандлагыг дагадаг. Ялангуяа, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед хүн Бурханыг буруутгаж, шүүж, бүр эсэргүүцдэг. Тийм хүмүүс жинхэнээсээ гэмшиж ч чаддаггүй, тэгэхээр хэл дээ, тийм хүмүүс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөж чадах уу? Мэдээж үгүй. Жинхэнээсээ гэмшихгүйгээр хүн яаж Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх билээ дээ? Олон хүн Эзэнийг дагаж, гэрчилж, бүр амьдралаа золиосолж чаддаг бөгөөд үнэхээр гэмшсэн ч гэсэн бодит байдал дээр тэдний ялзарсан зан чанар цэвэрлэгдэж, ингэснээр ариун байдалд хүрч чадах уу? Үгүй. Мэдээж үгүй. Тэгэхээр тэд Эзэнийг үнэхээр мэддэг үү? Тэд үнэндээ Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авахуулсан уу? Тиймээ, мэдээж үгүй, энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгддөг баримт. Энэ нь, Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн ажил бол ердөө золин авралын ажил байсан гэдгийг хангалттай батална. Энэ нь ямартай ч эцсийн өдрүүдийн авралын болон төгс болголтын ажил байгаагүй. Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн Эзэн Есүсийн үгс хүмүүст мөнх амийн замыг бус, харин ердөө гэмших замыг өгсөн, ийм учраас Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ хэлсэн. Эзэн Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг илэрхийлж, мөнх амийн замыг хүнд өгөх ажлыг хийх юм. Ингэснээр хүмүүс Сатаны нөлөөнөөс бүрэн дүүрэн гарч, үнэнийг амь болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд дуулгавартай байдаг, Бурханыг хүндэтгэдэг хүмүүс болж, Бурхантай нийцэлтэй болж, тэгээд магадгүй тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж авах юм. Эзэн Есүсийн золин авралын ажил дээр тулгуурлан эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан нь Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлж, хүн төрөлхтнийг аварч, ариусгах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэр хүн төрөлхтөнд Бурханы зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг илчилж, Сатанаар завхруулагдсан хүний ялзралын мөн чанар, бодит байдлыг шүүж, ил гаргасан. Тэр Бурханы эсрэг хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн үндсийг гаргаж ирж, Бурханы бүх санаа зорилго, шаардлагыг хүмүүст хэлсэн. Түүнчлэн Тэр авралыг хүлээн авахад нь хүнд хэрэгтэй бүх үнэнийг тодорхой байдлаар тайлбарласан, жишээ нь бодит түүх, Бурханы авралын ажлын гурван үе шатын мөн чанар, мөн эдгээр гурван үе шатын хоорондын холбоо Бурханы ажил болон хүний ажлын хоорондын ялгаа, бодит түүх ба Библийн үнэн эцсийн өдрүүд дэх шүүлтийн нууц, өргөгдсөн ухаалаг охидын нууц, гамшгийн өмнө хүмүүсийг ялагчид болгон төгс болгохын нууц, Бурхан махбодтой болсны нууц, Бурханд үнэхээр итгэж, дуулгавартай байж, хайрлана гэж юу гэсэн үг болох, Христтэй нийцэлтэй болохын тулд хэрхэн Бурханыг хүндэлж, муугаас зайлах, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах гэх мэт. Эдгээр үнэн нь, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь мөнх амийн зам юм. Хэрвээ бид шашинд итгэх итгэлийг хэрэгжүүлэхэд бүхий л амьдралаа үрж байгаа бол үүнд хэзээ ч хүрч чадахгүй юм. Тэгэхээр хэрэв бид үнэн ба амийг олж авч, аврал, ариусгалт, төгс болголтонд хүрэхийг хүсэж байгаа бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үг ба ажлыг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Энэ бол бид, үнэн ба амийг олж авч болох цорын ганц зам юм. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв: Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны дүрэм журам нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

……

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Эдгээр үг нь арвин дэлгэр, бүрэн дүүрэн бөгөөд Бурханы хангадаг бүх хоол тэжээл байдаг. Тэдгээр нь бидний нүдийг нээж, мэдлэгийг баяжуулж, бидэнд Христ бол үнэн, зам, амь гэдгийг харах боломж олгодог. Христ бол мөнх амийн зам юм. Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлсэн үгс Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн бүх зүйлээс давдаг. Ялангуяа, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-д Бурхан Өөрийгөө анх удаа бүх хүн төрөлхтөнд таниулсан. Мөн анх удаа хүн төрөлхтөн хүмүүст хандсан Бүтээгчийн айлдваруудыг сонссон. Энэ нь орчлон ертөнц даяар шуугиан тарьж, хүний нүдийг нээсэн. Энэ бол эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил юм. Хаанчлалын эрин үе бол Бурхан шүүлтийн ажил хийдэг эрин үе бөгөөд Бурханы зөвт зан чанар бүх хүн төрөлхтөнд илчлэгддэг эрин үе юм. Тэгэхээр Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн үгийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж, төгс болгодог. Тэр хүний дээрээс бүх төрлийн гамшгийг илгээж, сайныг шагнаж, хорон мууг шийтгэдэг. Тэр Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг хүн төрөлхтөнд илчилдэг. Төгс Хүчит Бурханы хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд илэрхийлдэг бүх үнэн нь Бурхан эцсийн өдрүүдэд хүнд хайрласан мөнх амийн зам юм. Эдгээр үнэн нь сэнтийгээс урсан ирэх амийн голын ус юм. Тэгэхээр Бурханд итгэх итгэлдээ хэрэв бид мөнх амийн замыг олж авч, өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэж байгаа бол эцсийн өдрүүд дэх Христ, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил болон Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ийм замаар л бид Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгож, хүртэж, ариусгалд хүрч, аврагдаж чадна. Зөвхөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт ба гэсгээлтийг туулдаг хүмүүс л Бурханы хаанчлалд орох эрхтэй. Энэ бол яалт ч үгүй бодит зүйл! Хэрэв бид өөрсдийн шашны үзлээс зуурсаар байвал эцсийн дүнд бид хохирох болно. Ухаалаг охид зөвхөн үнэнийг хайж, Бурханы үгийг сонсоход төвлөрдөг байхад мунхаг охид зөвхөн Библийн бичиг үсэг, өөрсдийн үзэл ба төсөөлөлд баригдаж, үнэнийг хайж, Бурханы дуу хоолойг сонсдоггүй. Нэг л өдөр тэд гэнэтхэн гамшигт унаж, гаслан, шүдээ хавирах бөгөөд гэмшил хүртэл нэмэргүй болно. Тэгэхээр Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь гамшигт унаж, шийтгэгдэх болно. Энэ бол Бурханы тушаасан зүйл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ялангуяа эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг балмадаар ялладаг хүмүүсийг Бурхан, эцсийн өдрүүдийн антихристүүд гэж хэдийнэ илчилсэн. тэр хүмүүс нь мөнхийн шийтгэлийг хүртэх ба тэдэнд дахин Бурхантай уулзах боломж олдохгүй. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь хүнийг төрлийнх нь дагуу ангилдаг.

Хэн миний Эзэн бэ кино жүжгээс авав

Холбогдох агуулга