Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Нигүүлслийн эрин үе Бурханы ажлын зорилго ба ач холбогдол

1

Бурханы сонгодог үгс:

Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн ч бодолгүйгээр загалмайд хадагдаж, бүхий л хүн төрөлхтнийг золин аварсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Есүсийн золин авралгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байлаа. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бүхий л газар дэлхий Сатаны суурьших газар болж, түүний оромж болох байсан билээ. Гэхдээ золин авралын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаардсан; зөвхөн энэ аргаар дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн төгс болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлыг хийсэн гурван жил хагасын хугацаанд Есүс золин авралын ажлынхаа ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч байтугай Өөрийн толгойг ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдаж, цэргүүд Түүний нүүр лүү нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, тэгснээрээ Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Зөвхөн тэр үед л Түүнд амрах зөвшөөрөл олгогдсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс