Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Нигүүлслийн эрин үе Бурханы ажлын агуулга ба үр дүн

2

Бурханы сонгодог үгс:

Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Тэр үеийн хүмүүс буюу бүх хүмүүсийн хувьд, Есүст юу байсан болон Тэр юу болох нь өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байлаа. Тэр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаж байгаагүй эсвэл тэдний гэм бурууд үндэслэн тэдэнд хандаж байгаагүй. Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байлаа. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс хийгддэг гэдгийг харуулахын тулд Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулан илжирсэн цогцсыг хүртэл амилуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчиж, Өөрийн золин авралын ажлыг хийсэн. Загалмайд цовдлогдохоосоо ч өмнө Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон юм. Цовдлогдохоосоо ч өмнө Тэр, хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүмүүст Тэр үргэлж хүлээцтэй байж, хэзээ ч өш хонзон саналгүй, харин тэдний гэм нүглийг уучилж, тэднийг гэмшихэд сургаж, тэвчээр, тэсвэр болоод хайртай байхыг тэдэнд зааж, Түүний хөлийн мөрийг дагаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг заасан. Ах эгч нарын төлөө гэсэн Түүний хайр Мариаг хайрлах хайраас нь илүү давсан. Түүний хийсэн ажил хүмүүсийг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдлыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байсан юм. Тэр хаашаа ч явсан, Өөрийг нь дагасан хүн бүрд нигүүлсэнгүй хандсан. Тэр ядууг баян болгож, хазгар хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон; Тэр бүр хамгийн дорд, ядуучууд болон нүгэлтнүүдийг хамт хооллохоор урьж, тэднийг гололгүйгээр харин үргэлж тэвчээртэй хандаж, тэр ч байтугай, “Хоньчин зуун хониос нэгийг алдвал, алга болсон нэг хонио эрж олохын тулд тэр ерэн есөн хонио орхин явах болно тэгээд тэр үүнийг олох үедээ маш ихээр баярлан хөөрөх болно” гэж хэлсэн. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр Өөрийн дагалдагчдыг хайрласан юм. Хэдийгээр тэд тэнэг агаад мэдлэггүй, Түүний нүдэнд нүгэлтнүүд байсан ч, цаашлаад тэд нийгмийн хамгийн дорд гишүүд байсан ч гэсэн, бусад хүмүүсийн жигшиж байсан энэ нүгэлтнүүдийг Тэр Өөрийн нүдний цөцгий мэт үзсэн. Тэр тэдэнд элэгсэг хандсан тул тахилын ширээн дээр өргөл болж буй хурга шигээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн билээ. Тэр тэдний дунд зарц шиг нь байсан ба Өөрийгөө тэдэнд ашиглуулж, алуулж, тэдэнд нөхцөлгүйгээр захирагдсан. Өөрийн дагалдагчиддаа Тэр сэтгэл татам Аврагч Есүс байсан, харин өндөр суурин дээрээс хүмүүст номлодог байсан фарисайчуудад Тэр өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл үзүүлээгүй, харин тэднийг дургүйцэн, жигшиж байв. Тэр фарисайчуудын дунд их ажил хийгээгүй, зөвхөн хааяа тэдэнд номлож, тэднийг зэмлэн буруушааж байсан; Тэр тэднийг золин аврах ажил хийж эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлж яваагүй. Тэр загалмай дээр цовдлогдох эцсийн мөчөө хүртэл эдгээр нүгэлтнүүдийн төлөө тэвчиж, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ бүх доромжлолыг үүрэн Өөрийн бүх өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг Өөрийн дагалдагчиддаа л хайрласан юм. Энэ нь Түүний ажлын нийт үр дүн байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос