Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе гэж яагаад хэлдэг вэ?

0

Бурханы сонгодог үгс:

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт—эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс—эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно—ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс