Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хуулийн эрин үе Бурханы ажлын зорилго ба ач холбогдол

0

Бурханы сонгодог үгс:

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

“Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн туршид хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адил байсан. Хамгийн эртний хүн төрөлхтөн Еховагийн дөнгөж төрсөн хүүхэд байсан ба Израильчууд байсан юм. Тэд хэрхэн Бурханыг хүндлэхийг эсвэл газар дээр амьдрахыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндлэхийг эсвэл газар дээрх Еховагийн хуулийг дагахыг ойлгох авьяас билэг өгөөгүй. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдээгүй, учир нь анх хүн тийм авьяас билэгтэй байгаагүй юм. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан бөгөөд Түүнийг хэрхэн хүндлэхийг, Түүнийг хүндлэхийн тулд юу хийхийг, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэхийг болон Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгохыг огтхон ч мэдээгүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлсийн дотроос эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан. Бурханы бүтээлд газар дээрх ямар төрлийн амьдрал тохирох талаар хүнд ямар ч таамаг байгаагүй. Ямар ч зааваргүйгээр, хэн нэгэн тэднийг биечлэн залж чиглүүлэхгүйгээр тийм хүн төрөлхтөн хэзээ ч зүй зохистой амьдралаар амьдарч чадахгүй, зөвхөн сэмхнээр Сатанд хоригдох байсан. … Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэр Өөрийн өмнө ирүүлэхийн тулд хүн төрөлхтнийг бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байсаар байсан, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чадах байсан, ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хүний хэвийн амьдралын зөв замд орж чадах байсан юм. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүрэн дууссан юм; өөрөөр хэлбэл зөвхөн тэр үед л дэлхий ертөнцийг бүтээх Еховагийн ажил бүрэн төгссөн. Иймээс Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон, ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан.

“Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас