Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хуулийн эрин үе Бурханы ажлын агуулга ба үр дүн

0

Бурханы сонгодог үгс:

Анх хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа, ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байсан ба бүхий л Израиль нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм. Еховагийн ажил нь хуулийг бий болгосноор дамжуулан хүнийг шууд удирдан, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс энгийн амьдралаар амьдарч, газар дэлхий дээр энгийн байдлаар Еховаг тахин шүтэх байсан. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүнд харагдахгүй ба хүн хүрэхээргүй Нэгэн байсан. Сатаны завхруулсан хүнийг л Тэр зүгээр удирдан чиглүүлж байсан ба эдгээр хүмүүст зааварлан тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь ердөө хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн биш байв. Түүний удирдлага дор байсан израильчууд нь Сатанаар их завхруулагдсан хүмүүс биш байсан. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба хүний амийн зан чанарын өөрчлөлтүүдтэй бараг ямар ч хамаагүй байлаа.

“Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ Тэр хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь Тэрээр хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг нь, юуг сахин мөрдөх ёстойг нь, юу хийх ёстойг нь, юу хийх ёсгүйг нь тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, тэднийг Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм.

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос

“Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажил хийсэн боловч, тэднийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Ихэнх тохиолдолд Түүний хийсэн ажил нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажил бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн Израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй, учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юуг эзэмших ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан юм. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Өөрийн дагуулсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь анх Түүний Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, тэднийг зүгээр л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн юм. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын үндэс, үнэн түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл байсан билээ. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

“Хуулийн эрин үе дэх ажил”-аас