Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Номлол болон нөхөрлөлүүд: Жинхэнэ ялагч болохын тулд хавчлага, зовлон туул

6

Өнөөдөр бид Бурханд итгэдэг, үнэнийг хайдаг, зөв замаар явж байгаа учраас ХКН-ын заналт дарлал, хавчлагатай тулгарч байна. Энэ бол утга учиртай зүйл!Тийм ээ! Учир нь Бурхан, бүлэг ялагчдыг төгс болгоход үйлчлүүлэхийн тулд ХКН-ын сатаны дэглэмийг ашиглаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ үнэнийг хайрладаггүй, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүсийг илчилж, таягдан хаяж байгаа. Жинхэнэ ялагчид бол ХКН-ын дарангуйлагч дэглэмийн дор амьдарч байгаа Бурханы үгийг жинхэнэ итгэлээр туулж мэдэрдэг, ХКН-ын зэрлэг дарамт, харгис хавчлагыг туулах замаар диавол Сатаны үнэн нүүр царайг нэвт шувт харж чаддаг, тэгээд Сатаныг үзэн ядаж, түүнийг хаяж, Бурхан руу чин сэтгэлээсээ эргэж, аврал хүртэж, төгс болгуулдаг хүмүүс юм! ХКН-ын сатаны дэглэмийн Бурханыг эсэргүүцэх, Бурханы сонгосон хүмүүсийг хяхан хавчих тусгай орчинд ялагчдийг бий болгож байна. Диавол ХКН-ын дарамт, хавчлагаас бий болсон хэцүү нөхцөл байдалгүйгээр жинхэнэ ялагчдыг бүтээж чадахгүй. Тийм шүү. Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүмүүс ХКН яаж ч хавчсан, нөхцөл байдал ямар ч хэцүү болсон, Бурханыг дагаж, үүргээ биелүүлж, үнэнийг эрэлхийлэхийн тулд бүгдийг золиосолсоор байх ба Бурханд улам илүү итгэдэг! ХКН-ын шударга ёсыг дарж, ёрын мууг дэмжиж байгаа байдал, хуулиас гадуур, зөрүүд, ёрын муу, харгис мөн чанарыг тэд ойлгодог. ХКН бол хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, залгидаг чөтгөр гэдгийг тэд тодорхой харж байна. Иймээс тэд түүнийг улам их үзэн ядаж, түүнд тэрсэлж, Бурхан руужинхэнээсээ эргэдэг. ХКН-ын сатанлаг дэглэмийн авчирсан эрс тэс байдлаар дамжуулан тэд Бурханы зөвт, ариун байдал, Түүний сайн, сайхныг мэдэж авсан юм. Бурханы хийдэг зүйл бол хүн төрөлхтнийг хайрлаж, аврах юм! Тэдний Бурханд өгсөн хайр, итгэл улам их болж, тэд зүрх сэтгэлээрээ Бурханд улам ойр болдог. Эдгээр хүмүүс ХКН-ын сатаны дэглэмийн харанхуй нөлөөг даван гарж, ялан дийлсэн гэрчлэл хийсэн юм. Тэд бол агуу гай гамшгийн дунд Бурханы бий болгосон ялагчид бөгөөд мөн Христийн “гай гамшиг, хаанчлал, тэвчээр”-ийн нэг хэсэг болох бүлэг хүмүүс юм. Тэд бол Христийн жинхэнэ гэрч, Илчлэлийн Номд өгүүлсэн 144,000 ялагчид, Бурханы хаанчлалд орж, мөнх амь хүлээн авах хүмүүс юм! Иймээс өөрсдийн итгэл, үнэний эрэл хайгуулынхаа төлөө ХКН-ын хавчлагыг туулах нь маш учир утгатай! Эзэн Есүсийн хэлснээр:“Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхан хавчиж, та нарын эсрэг бүх төрлийн мууг худлаа хэлэх үед та нар ерөөлтэй еэ.” (Матай 5:10-12) Энэ нь яг Төгс Хүчит Бурханы хэлсэнтэй адил байна.Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.’ Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно.” Одоо Бурханы хувьд эдгээр ялагчдыг төгс болгох алтан үе. ХКН нурж унах үед эдгээр ялагчид Бурханы ялалтыг гэрчлэхээр олны дундаас гарч ирэх болно! Тэдний Бурханд барих гэрчлэл оргилдоо хүрсэн үед Бурханы хаанчлал албан ёсоор газар дээр биеллээ олох болно. Бид энэ боломжийг нандигнах хэрэгтэй. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил ингэж дуусна. Аврагдаж, төгс болгуулах хүмүүс аль хэдийн тодорхой болсон байх болно. Бид тэр хүртэл итгэхээ хүлээвэл Бурханаар ялагчид болгуулах боломжоо алдана. Ийм хүмүүс ялан дийлсэн гэрчлэл хийхгүй ба Бурханы хаанчлалд орж чадахгүй. Амьд гарсан ч гэлээ тэд зөвхөн “үйлчлэл үзүүлэгч” төдий байх ба Бурханы хаанчлалын гишүүн болж чадахгүй.

Ялалтын дуу кино зохиолоос

“Бурхан бол бүхнийг чадагч. Агуу улаан луу ах эгч нарыг маань баримагц Тэр яагаад хамгаалахгүй байх юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. “Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэн дээр үндэслэн хэрэгждэг” хэмээх Бурханы үг бий. Бурхан ажлынхаа энэ үе шатанд яагаад Хятадыг сонгосон бэ? Учир нь агуу улаан луу Хятадыг хэвтрээ болгон амьдраг гэж Бурхан урьдчилан тогтоосон. Иймээс Бурхан эцсийн өдрүүд дэх ажлынхаа үе шатанд өнгөрсөн үеийн ариун хүмүүсийг Хятадад дахин төрүүлэхээр зохицуулсан. Үүний дараа Бурханы махбод болсон бие мөн Хятадад төрсөн. Агуу лууны нөлөө, хяхалт хавчлагаар дамжуулан Бурхан ажлаа хийдэг. Энэ нөхцөл дор Бурханы сонгосон хүмүүс Бурханы ажлыг туулдаг. Агуу улаан лууны аймшигт хяхалт хавчлагаар дамжуулан Бурхан бүлэг ялагчдыг бий болгосны дараа ертөнцийн сүйрэл ирж, Бурхан агуу улаан лууг тэр даруй сөнөөх болно. Энд Бурханы хэлдэг зүйл маш тодорхой, бүрэн гүйцэд байдаг бөгөөд Бурханы үгийг зав чөлөө гарах бүрдээ уншвал үүнийг чи ойлгох болно.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (133 дахь цуврал)