Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханд итгэгчид гэр бүлийнхнээ үнэхээр хайхардаггүй юу?

1

Mu Xinping: Шаои, Шиаоруй. Ээж нь та хоёртой нэг юм ярих гэсэн юм. Юу вэ ээж ээ? Хэл хэл, ээж. Бурханд итгэх сайн гэдгийг ээж нь бас мэдэж байна. Ингэснээр хүмүүс зөв замаа олдог. Та нарыг Бурханд итгэсний дараа ээжийнх нь сэтгэл амарч, замаа алдах вий гэж зовохоо больсон. Гэвч засгийн газрын баримт бичгийг харвал Төгс Хүчит Бурхан болон Есүст итгэсэн хүмүүс сайн мэдээг номлохын тулд гэр бүлээ орхидог гэсэн байна. Зарим нь бүр насан туршдаа гэрлэдэггүй гэнэ. Энэ бичигт бас Төгс Хүчит Бурханд итгэдэг ба өөр бүлгийнхнийг хөнөөдөг бүлэг хүмүүсийг засгийн газар барихаар хичээж байгаа гэсэн байна. Тэднийг хороох юу ч биш юм байх. Мөн “хориглох хүртлээ, цэргийн хүчийг татахгүй” гэсэн нэг зүйл яригдаж байна. ХКН Төгс Хүчит Бурханд итгэсэн олон хүнийг баривчилж, шоронд хийж, шархдуулж, тахир дутуу болгож байна. Зарим хүмүүс ажилгүй болж, гэр бүл нь сүйрсэн байна. Үүнээс болж Бурханд итгэдэг хүмүүс гэр бүлийнхнээ тоодоггүй гэсэн шүүмжлэл дагуулж байна. Шаои, Шиаоруй, энэ үнэн биз дээ? Ээж ээ… Гэр бүлээ орхиж, хүнтэй гэрлэхээс татгалзаж болохгүй гэдгийг би та нарт хэлье. Хэрэв та нар Бурханд үнэхээр ингэж итгэдэг бол

Жэн Шиаоруй: Ээжээ, Бурханд итгэх бол зөв зам учраас их сайн. Хэрэв Бурханы илрэлт болон ажил нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг гэдгийг үнэхээр ойлгох юм бол та ч гэсэн Бурханд итгэж, дагана. Эзэн Есүс ингэж хэлэв: “Үнэнээр Би та нарт хэлье, Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эцэг эх, ах дүүс, эхнэр, хүүхдүүдээ орхисон хүн өнөө үед өчнөөн дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг хүлээн авахгүй байна гэж үгүй” (Лук 18:29-30).

Жэн Шаои: Тэр мөн ингэж хэлсэн: “Загалмайгаа үүрээд Миний араас дагадаггүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш. Өөрийн амийг олсон хүн түүнийгээ алдах болно: Миний төлөө амиа алдсан хүн түүнийгээ олох болно” (Матай 10:38-39).

Жэн Шиаоруй: Тиймээ, ээж ээ! Эзэн Есүсийн эдгээр үгийг сонсвол Эзэн Есүсийн жинхэнэ итгэгчид хэн болохыг та Ээжээ, Бурханд итгэх бол зөв зам учраас их сайн.

ойлгоно. Яг ийм Эзэний дагагчдыг л ХКН хамгийн их үзэн яддаг. Ээж ээ, та хүмүүс яагаад Эзнийг ингээд дагаад байдгийг мэдэх үү? (Яагаад?) Тэд үнэн болон амийн төлөө, Эзэний төлөө Эзэнийг ийм маягаар дагадаг юм. Тэд энэ дэлхийн эд баялаг, алдар сууг умартаж, махан биеийн тав тух, дур хүслийг орхиж, сайн мэдээг номлохын тулд ямар ч бэрхшээлийг даван гарч, Эзэнд гэрчлэл хийхийн тулд бүх төрлийн өвдөлтийг туулах хүсэлтэй болсон байдаг юм. Ямар журамтай хүмүүс гээч! Энэ бүх хүмүүсийг Бурхан сайшаах болно. (Тийм ээ, ээж ээ.) Гэхдээ, ХКН яагаад энэ хүмүүсийг хэлмэгдүүлж, буруутгана вэ? Эдгээр хүмүүсийг яагаад хорьж, амь насаа алдахад хүргэж байна вэ? Тэр бүү хэл “хориглох хүртлэээ цэргээ татахгүй” гэж сүрдүүлж байна. Энэ нь Тэнгэрт тэрсэлж буй хэрэг биш гэж үү? Бурханд тэрсэлсэн биш гэж үү? Миний бодлоор Бурханд итгэдэг тэр хүмүүст ХКН-аас хийж буй бүх зүйл гэмт хэрэг, нүгэл мөн. Үнэхээр харгис үйлдэл! Ээж ээ, та эдгээр зүйлийг хооронд нь ялгах хэрэгтэй.

Жэн Шаои: Ээж ээ, Бурханд итгэдэг хүмүүс Бурханд гэрчлэл хийхийн тулд хүмүүсийг Бурханыг шүтдэг болгож, Бурханы авралд багтаахын тулд сайн мэдээ түгээж байгаа юм. Дэлхий ертөнц улам харанхуй, ёрын муу болж байгааг та харж байгаа. Хүмүүс улам л ялзарч байна. Тэд мууг дэмжиж, үнэнийг жигшиж байна. Тэд бүгд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг дагаж, ууж, идэж, тоглож, нүгэлт таашаал эдэлж түүгээр ч үл барам Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, Бурханы эсрэг ажиллаж байна. Ээж ээ, энэ хорвоо нүглээр дүүрэн, хүмүүс дээд зэргээр ялзарсан учраас тэднийг аль хэдийн устгах ёстой байсан биш гэж үү? Библи эцсийн өдрүүдийн гамшгийг зөгнөсөн байдаг. Хэрэв хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурхан руу эргэн очиж, Төгс Хүчит Бурханы цэвэрлэлт, авралыг хүлээн авахгүй бол гамшигт өртөж, сүйрнэ. Одоо гамшиг ойрхон байгаа, хүн төрөлхтөнд сүйрлийн аюул нүүрлээд байна. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажилдаа орж тэднийг нүглээс аварч, Бурханы хаанчлалд аваачих ажилд ороод байна. Энэ гайхалтай мэдээ биш гэж үү? Бурхан хүнийг аврахаар ирсэн. Энэ Бурханы хайр биш гэж үү? (Тийм ээ!) Хүн төрөлхтөн аврагдахыг хүсвэл одоо ганц л арга бий. Энэ нь, Бурханы хамгаалалтын дор гай гамшгаас аврагдаж, ялзарсан зан чанараа цэвэрлүүлэхийн тулд Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах юм. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл эрмэлзлийг ойлгодог. Тэд махан биеийн таашаалыг орхиж, ХКН-ын баривчилгаа, хавчлагыг ч үл тоон Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, гэрчлэхээр чармайж байгаа юм. Тийм ээ, ээж ээ. Бурханы авралаар дамжуулан олон хүнийг амьд үлдээх гэж үүнийг хийж байгаа юм. Энэ бол Бурханы хүслийг гүйцэтгэж байгаа хэрэг, ээж минь! Эзэн Есүсийн хэлснээр, “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15). Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Тийм шүү! Аав аа, ээж ээ! Төгс Хүчит Бурханд итгэгчдийг сайн мэдээг түгээхэд гарах аюулыг ойлгохооргүй тэнэг хүмүүс гэж та нар бодож байна уу? Ингэж бодож байвал, буруу байна. Сайн мэдээ түгээх гэдэг бол Тэнгэр болон хүмүүсийн таалалд нийцэх явдал. Энэ бол ёс суртахуунтай, сайн үйл! Ингэж хэлж байгаа чинь зөв л дөө. Гэвч ХКН-ын засгийн газар Христэд итгэгчдийн сайхан сэтгэлийг мунхгаар буруутган, тэднийг харгис хэрцгийгээр баривчлан хавчиж Тэнгэр болон хүмүүсийн хүслээс урвасан. Олон Христэд итгэгчид дүрвэж, гэр оронгүй болж байна. Үй олон хүмүүс баривчлагдаж, шоронд сууж, заримд нь цаазлах ял хүртэл оноосон! Тоо томшгүй Христэд итгэгчдийн гэр бүл сүйрч байгаагийн цаад буруутан нь ХКН юм. Гэтэл уг нам, Бурханд итгэснээс болж тэр хүмүүсийн гэр бүл сүйрсэн гэсэн буруу ойлголт төрүүлээд байна. Энэ бол баримтыг гуйвуулж, толгой дээрх харыг цагаан болгож буй хэрэг биш гэж үү? ХКН-ын харгис хэрцгий хэлмэгдүүлэлт, баривчилгаа, тамлалт байгаагүй бол ийм үр дүнд хүрэх үү? Энэ нь, Христэд итгэгчдийг хяхан хавчсанаараа ХКН-ын үйлдсэн нүгэл биш гэж үү? Бурханд итгэх бүрэн үндэслэл бий. Дэлхийн олон оронд Бурханд итгэдэг маш олон хүн бий. Гэтэл тэдний гэр бүл сүйрч байна уу? Энэ бүгд үнэн байгаа биз дээ? (Тийм ээ, ээж ээ.) Зарим мэдлэггүй хүмүүс ХКН-ын утгагүй зүйлс, цуу ярианд автаад байна. Тэд Христэд итгэгчдийг цээрлүүлээд байгаа ХКН-д дургүйцэхийн оронд Христэд итгэгчид Бурханд итгэсэн нь буруу гэж ярьж байна. Энэ арай ухаангүй, солиотой явдал биш гэж үү? Ээж ээ, аав аа, Та хоёр баримтыг ялгаж сурах хэрэгтэй.

Mu Xinping:Та нарын хэлж байгааг сонсоод би одоо ойлгож байна. ХКН үй олон Бурханд итгэгчдийг шоронд хорьж, тахир дутуу болгож, бүр амь насыг нь хүртэл хөнөөж, олон гэр бүлийг сүйрүүлсэн боловч буруугаа хохирогсод руу чихэж, Бурханд итгэсэн тэдний буруу хэмээн тайлбарлаж байна. Энэ нь баримтыг гуйвуулж буй хэрэг биш гэж үү? ХКН-ын засгийн газар үнэхээр гутамшигтай, шившгийн юм! Бурханд итгэдэг хүмүүс сайн мэдээ түгээж, бусдыг аврахын тулд засгийн газрын хавчлага, баривчилгааг тэсэж гарахыг илүүд үзнэ. Үнэхээр гайхмаар. Тэд үнэхээр буянтнууд!