Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Библи бол Түүний гэрчлэл гэж Эзэн Есүс Өөрөө хэлсэн. Тийм учраас Эзэнд итгэх итгэл маань Библид үндэслэх ёстой. Библи бол Эзэнийг мэдэх цорын ганц зам.

Библид үндэслэн хүн Эзэнийг үнэхээр мэдэж чадах эсэхийг харцгаая. Энэ асуултын хариултыг Төгс Хүчит Бурханы үгээс олж болно. Би та нарт уншиад өгье. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хяхаж хавчсан юм бэ? Тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Бурханы эсрэг тэдний тэрслүү байдлын мөн чанар нь нэгэн адил биш гэж үү? …Чи мөрдөж шалгах гэж бус, дагах гэж Бурханд итгэдэг учраас, Ариун Сүнснийх мөн л байвал ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаагүйгээр хүлээн зөвшөөрөх нь чиний хийх учиртай зүйл юм. Чиний Бурхан бол Би мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог хайх хэрэггүй. Үүний оронд чи Намайг өөрт чинь ашиг тустай эсэхийг ялган таних учиртай; гол нь энэ. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо олныг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш, Библийн хязгаарлалт дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд чинь Библи тусалж чадахгүй, мөн Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библи зөгнөсөн ч, Бурханы ажлыг хүн мэддэггүй тул хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн Фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. ” Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс Хуулийн эрин үе дэх хүмүүс Судрыг баримталсан ба Бурханы шинэ ажлыг эрж хайж, судлаагүй. Эцэст нь тэд харин Эзэн Есүсийг цовдолсон байдаг. Энэ баримтаас бид, гагцхүү Библид үндэслэн бид Бурханыг эсвэл Бурханы ажлыг мэдэж авч чадахгүй гэдгийг харж болно. тухайн үед Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүс Эзэн Есүсийн бодит ажил болон үгэнд, мөн Ариун Сүнсний гэгээрэлд үндэслэн Бурханыг мэдэхээр чармайсан гэдгийг бид бүгд мэднэ. Нэг ч хүн Библид үндэслэн Бурханыг мэдэж аваагүй. Энэ бол баримт. Ах эгч нар аа, бид бас өнөөдөр Төгс Хүчит Бурханы ажлыг хэмжихдээ Библийг үндэс болгон ашиглаж болохгүй. Библийг лавлах материал болгон ашиглаж л болно. Гол нь үнэн болон Ариун Сүнсний ажил байгаа эсэхэд үндэслэн үүнийг баталгаажуулах явдал юм. Тэр үед л зөв шийдвэр гаргаж чадна шүү дээ.

Төгс Хүчит Бурхан Өөрийн үгээр дамжуулан:“Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хэр тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр хязгаарлагдсан ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон.” Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс “Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.” Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас Төгс Хүчит Бурханы үг бид, Бурханд итгэхдээ Библитэй зөрүүдлэн зууралдсаар байх ёсгүй ба Ариун Сүнсний ажлын мөртэй алхаа нийлүүлж, шинэ ажил болон үгээс нь Бурханы мөрийг эрж хайх ёстой гэж тодорхой хэлсэн. Энэ нь Бурханы ажил болон үнэн зам мөн эсэхийг тогтоохын тулд бид, үүнд Ариун Сүнсний ажил байна уу гэдгийг, үнэний илэрхийлэл байна уу гэдгийг, энэ нь хүмүүст амийн хангалт өгч чадах уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрвээ илэрхийлсэн зүйл нь үнэн болон амь мөн бол энэ нь гарцаагүй Бурханы ажил бөгөөд Ариун Сүнсний баталгаа байх ёстой. Хэрвээ бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг мэдэж авахыг хүсвэл тэдгээр нь Бурханы илэрхийлэл мөн эсэхийг, шинэ эрин үед хүмүүст урагшлах чиглэлийг авчирч чадах эсэхийг тэдгээрт үнэн байгаа эсэхийг, хүмүүст амийн хангалт авчирч чадахыг, хүмүүсийн завхарсан зан чанарыг өөрчилж, ариусгалтанд хүрэхэд нь тусалж чадах эсэхийг мэдэхийн тулд Бурханы үг болон айлдварын доторхыг бид шалгаж, судлах ёстой. Зөвхөн тэр нь л үнэн замыг батлах стандарт юм! Ах эгч нар аа, бид шинэ эрин үеийн Бурханы айлдварууд болон үгийг харах ёстой!

Холбогдох агуулга