Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Сатаны чанга бүслэлтийг сэтлэх нь (1-р хэсэг)

4

Жао Ганг

Хятадын зүүн хойд нутагт энэ жилийн өнгөрдөг арван нэгдүгээр сард тэсгэм хүйтэн байлаа, газарт унасан цаснаас нэг нь ч хайлсангүй, гадаа алхах олон хүн даарахдаа гараа сугандаа хавчуулж, биеэ хумин болгоомжтой алхаж байлаа. Баруун хойд зүгээс салхи үлээсэн тэр нэгэн өдрийн өглөөгүүр миний хүргэн ах, түүний эхнэр бид гурав, бас болоогүй хэд хэдэн ах эгч нарын хамт манай гэрт дулаан тоосгон орон дээр сууж байв (халдаг тоосгон ор). Хүн бүр дэргэдээ Библийн нэг хувийг бас гартаа Бурханы гэрээс шүүлт эхэлдэг гэсэн номыг барьж байв. Төгс Xүчит Бурханы чуулганы хоёр эгч Бурханы ажлын гурван үе шатын үнэний талаар хөөрөлдөж байв. Тэд хөөрөлдөх зуураа ажлын гурван үе шатыг зургаар буулгаж байлаа: “Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе, тэгээд Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын гурван үе шат өмнөх үе шатаасаа илүү шинэ, илүү сайжирсан, бас илүү гүн гүнзгий болсон байна. Эцсийн өдрүүдэд хийсэн ажил бол Бурхан хүнийг шүүж, цэвэрлэх тухай үгээр илэрхийлсэн ажлын сүүлийн үе шат юм...” Бид сонсох зуураа толгойгоо дохиж, бидний оюун санаанд ч ялангуяа тодорхой тусаж байлаа: Бурханы хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөө ийм олон нууцтай байна гэж хэн бодох билээ! Бурхан Өөрөө биш л бол Түүнээс өөр хэн Бурханы ажлын эдгээр гурван үе шатыг ийм тодорхой хүүрнэж чадах билээ? Энэ үнэхээр Бурханы ажил! Бид дараагийн өдрийн орой хүртэл хөөрөлдсөн бөгөөд манай бүлэг тэр аяараа эцсийн өдрүүдийн Төгс Xүчит Бурханы ажлыг хайж, эрэлхийлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үүний дараа нөгөө хоёр эгч Бурханы бие махбодтой болохын ач холбогдлын талаарх үнэнийг хөөрөлдөж биднийг анхааралтай сонсож байх үед гэнэт манай чуулганы ахлагч Ванг Пинг ороод ирэв. Тэр гэрт орж ирэнгүүтээ, Төгс Xүчит Бурханы чуулганы нөгөө хоёр эгч рүү бас над руу хуруугаараа заагаад: “Энэ хоёр энд юу хийж байгаан?” гэв. Би илэн далангүй: “Тэд бол Жанг болон Мү эгч…” Гэхдээ намайг хэлж дуусхаас өмнө тэр өндөр дуугаар: “Жанг болон Мү эгч гэж хэн юм? Миний харахын тэд Зүүний аянганы номлогчид, хонь хулгайлагчид байна...” Ванг Пинг ингэж хэлсэний дараа бид бүгд шоконд орж суув. Би өөртөө: Ванг Пинг эгч бараг цаг үргэлж бусдад өөрийгөө хайрладаг шигээ, найз нөхдөө хайрла гэж хэлдэг атлаа яагаад өнөөдөр ийм утгагүй зүйл ярьж ирдэг билээ? гэж бодов. Яагаад энэ хоёр эгчийг шүүж, буруушаана вэ? Намайг ийн бодож байх үед Жанг эгч Ванг Пингд аядуугаар: “Эгч минь бид далд санаа агуулж өнөөдөр энд ирээгүй. Бид зүгээр л та нарт Эзэний эргэн ирэлтийн талаарх сайн мэдээг түгээх гэсэн юм …” гэхэд Ванг Пинг Жанг эгчийн үгийг тасалж хашгиран: “Эзэний эргэн ирэлт ээ? Ахлагч нарын үүрэг гүйцэтгэдэг бидний хэн нь ч Эзэний эргэн ирэлтийн талаар мэдээгүй байхад та нар юугаа мэдэх юм? Байж боломгүй юм ярих юм! Эзэн Есүс: ‘Надаас урьд ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй’ (Иохан 10:8). Та хоёр яг одоо зайл, энд дахиж хэзээ ч битгий эргэж ирээрэй.” Ван Пинийг ингэж хэлэхийг сонсоод миний зэвүү хүрэв: Тэр үргэлж маш сайхан сургадаг, гэтэл яаж гэв гэнэт ийм балмад аашилж болдог байнаа? Иймээс би Ван Пинээс: “Ванг эгч ээ, орой болсон байна. Та яагаад тэднийг хөөгөөд байгаа юм бэ? Эзэн бидэнд бид дайснаа хүртэл хайрлах ёстой гэж сургадаг, Бурханд итгэдэг энэ хоёр эгч ч өөрцгүй шүү дээ. Хэрэв бид энэ хоёрт ингэж хандах аваас Эзэнд итгэгчдийн үлгэр дуурайлал болохгүй...” Гэхдээ намайг үгээ дуусгахаас өмнө Ванг Пинг санаа зовсон байдалтай миний хүргэн ахын эхнэрийн гараас чангааж, тэр болон түүний нөхөрт: “Хэрэв Жао Ганг энэ хоёр эмэгтэйг явуулахыг хүсэхгүй байгаа бол алив явцгаая. Бид лав тэднийг сонсохгүй!” Тэр тэгэж хэлээд нөгөө хоёрын гараас ууртайгаар атгаад гарч явав.

Тэднийг гарч явсаны дараа Мү эгч бидэн рүү хараад: “Ахан дүүс минь дөнгөж сая болсон зүйлийг хараад та бүхэнд юу мэдрэгдэв? Энийг хамтдаа хэлэлцгээе!” Ахан дүүс маань бүгд над руу хараад нэг ч үг хэлсэнгүй. Би илэн далангүйгээр: Эгч ээ, сүүлийн энэ хоёр өдөр Бурханы үгийг бид уншиж, хөөрөлдсөнөөс би Төгс Xүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Xүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдэгт бат итгэж байна. Харин Ванг Пингийн хэлсэн зүйлсэд ямар ч үнэний ор алга. Тэгээд ч тэр бол удирдагч, удаан хугацаанд Эзэнд итгэсэн хүн. Тэр Библийг маш сайн мэддэг, үргэлж бүх хүчээ Эзэнд үйлчлэхэд зориулдаг. Хэрэв эзэн иргэн ирсэн бол тэр хамгийн түрүүнд мэдэх ёстой хүн.” Жанг эелдэгээр: Хүмүүс Бурханы эргэн ирэлтийн талаар эхлээд удирдагчид, дараа нь тэд итгэгчдэд хэлнэ гэж итгэдэг, гэхдээ ингэж бодох нь Бурханы үг үнэхээр ийм гэсэн үг мөн үү? Энэ үнэнтэй бас Бурханы ажилтай нийцэх үү, үгүй юу? Хэдүүлээ Эзэн Есүс Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр ирсэн тэр цаг үеийг эргээд бодоцгооё. Тэдгээр Еврей Фарисайчууд мөн л Мессиа хэрэв эргэж ирсэн бол хамгийн түрүүнд хэдэн үеэрээ Бурханд үйлчилсэн тэдэн дээр ирнэ гэж итгэж байсан. Эзэн Есүс Өөрийгөө тэдэнд эхлээд илчлээгүйгээр барахгүй, харин ч сайн мэдээг дуулаад Эзэний өмнө ирэх загасчид хийгээд энгийн ардад түрүүлж ирэх юм гэж тэдний санаанд ч ороогүй. Эндээс бид Бурхан зөвхөн удирдагчийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг гэгээрүүлдэггүй гэдгийг ойлгож болно. Мөн түүнчлэн Бурхан зөвт тул тэднийг дагадаг энгийн итгэгчдийг ч гэгээрүүлдэггүй, Тэр хэн нэгнийг нөгөөгөөс нь илүүд үздэггүй. Тэр үнэнийг хайн цангаж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүсийг хүлээн авдаг. Эзэн Есүс: ‘Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд хангалуун болох болно. ... Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно.’ (Матай 5:6,8). Төгс Xүчит Бурхан мөн: “Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. ” гэж хэлсэн байдаг. (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас) гэж хэлсэн байдаг. Эндээс бид үнэнд дурлаж, үнэнээр цангаж байгаа цагт, ямар албан тушаалд байхаас үл хамааран, Библийн талаар хэр их мэддэг эсэхээс үл хамааран Бурхан бид бүгдийг гэгээрүүлж хөтөчлөх болно гэдгийг харж болно. Тэр бидэнд Өөрийн дуу хоолойг сонсгож, Өөрийгөө гарч ирсэнийг гэрчлэх боломж олгоно. Удирдагч нарын үүрэг гүйцэтгэдэг хүмүүс Бурхан эхлээд тэдэнд Өөрийгөө эргэж ирсэнийг илчлэх ёстой гэж бодож байгаа бол тэд Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй бас Бурханы зөвт зан чанарын талаар мэдэхгүй болохоо үзүүлж буй хэрэг. Энэ мөн тэд ямар бардам болохыг харуулж буй хэрэг. Төгс Xүчит Бурханы үгэнд хэлсэнээр: “Иймээс Бурханыг болон Түүний ажлыг ‘нэвт харсан’ хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? ‘Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй’ эсвэл ‘Бурхан ийм эсвэл тийм’ хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).Бурханы төгс хүчин болон мэргэн ухаан гүн гүнзгий, хэмжихийн аргагүй. Хүмүүс бол ердөө л бяцхан бүтээл. Тэдний оюун санаа болон бодол хязгаартай. Тэд Бүтээгчийн ажлыг яахан ухаж ойлгож чадах вэ? Иймд Эзэний эргэн ирэлтийг хүлээх зуураа бид зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэж, няхуур, хайн шинжлэх хэрэгтэй. Бид өөрсдийн хүслийн дагуу Бурханыг шүүж, цагдахын тулд өөрсдийн үзхүй, төсөөллөө ашиглаж болохгүй, ингэх аваас Бурханы зан чанарыг уурлуулж, авралыг хүлээн авах өөрийн боломжоо үгүй хийнэ. Эгчийн хөөрөлдсөнийг дуулсныхаа дараа би Бурханы оршин ахуйд бид ямар өчүүхэн болохоо ойлгов. Бид шоргоолжноос ч өчүүхэн юм, түүгээр ч үл барам бардам, биеэ тоосон ялзармал зан чанараар дүүрэн болтол нь биднийг Сатан ялзруулсан. Бид Бурханыг цагдахдаа өөрсдийн төсөөлөл болон үзхүй дээр үргэлж найдах дуртай байдаг. Бурханы ажил бидний үзхүйтэй нийцэхгүй байх бүрт бид Бурханыг үгүйсгэж, Бурханыг шийтгэж, Бурханыг эсэргүүцдэг. Хүн үнэнийг ойлгохгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэх өчүүхэн ч сэтгэлгүй байх нь түүнийг хүссэн бүхнээ хийж болох юм шиг санагдуулж болно. Энэ нь маш аюултай! Энэ надад Эзэн Есүсийн нэгэн удаа хэлсэн зүйлийг санууллаа: “Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Харин ч, Эцэг минь: энэ нь Таны өмнө тааламжтай байсан” (Матай 11: 25-26). Болсон явдлаас би үнэхээр өнөөдрийг хүртэл өөрийнхөө анзаараагүй зүйлсийг олж харав. Жанг эгчийн нөхөрлөл надад “Эзэнийг иргэн ирэх үед хамгийн түрүүнд удирдагчид хүлээн авна” гэсэн санаа нь буруу бас утгагүй, тэгээд ч үнэнтэй нийцэхгүйгээр барахгүй тэр чигээрээ хүний төсөөлөл, үзхүй гэдгийг харах боломжийг олгосон юм. Үнэндээ зөвхөн үнэнээр цангаж, Бурханы дуу хоолойг хайж буй хүмүүс Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы өмнө ирэх боломжтой болно. Энэ надад Бурханы шудрага, зөвт байдлын талаар шинэ ойлголт өгсөн юм. Бурханд талархъя!

Дараагийн өдрийн өглөө эрт, Жанг ба Мү эгчийг явсаны хойно, манай сүмийн надаас дээгүүр зэрэгтэй Гуан ах надаас ирж асуув: “Жао дүү минь, та нарыг Зүүний аянгад итгэдэг гэж сонслоо?” Би чин сэтгэлээсээ түүнд хэлэв: “Тийм ээ, би Төгс Xүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байгаа, яагаад гэвэл Төгс Xүчит Бурханы үгсээр дамжуулж, өмнө ойлгоогүй олон үнэнийг тухайлбал Бурхан бие махбодтой болохын ач холбогдол болон Түүний ажлын гурван үе шатын нууцуудыг ойлгох болсон. Би Төгс Xүчит Бурханы үгсийг Илчлэл номонд зөгнөгдсөн Ариун Сүнсний чуулгануудад ярьсан үгс гэж харж байна.” Гуан ах над рүү зэрвэс хараад: Жао дүү минь чи үнэхээр тэдний итгэдэг зүйлсийг дагах гэж байна уу? Тэднийг ямар хүмүүс болохыг чи мэдэх үү? гэв. Би хариуд нь: “Тэдний хүн чанар нь агуу, тэд үнэний талаар маш тодорхой ярьдаг гэж бодож байна. Тэдний хэлэлцэж байгаа бүхэн Бурханы ажлын үнэнтэй холбогддог. Би үнэхээр сүүлийн энэ хоёр өдөр олон зүйлийг мэдэж авсан” гэв. Гуан ах ууртайгаар надад: “Чи яаж ийм зөрүүд байж чадаж байна ээ? Еврей 6:6-8-д: ‘Дараа нь завхайрсан хүмүүс дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог ажээ. Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг: Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.’ Чи бол номлогч, чи Бурханы ивээлийг маш их хүртсэн, гэтэл чи ахан дүүсээ Эзэнд итгэх замд хөтлөхгүйгээр барахгүй тэднийг чуулганаас гарахад хөтөлж байна. Чи шийтгүүлэхээсээ айхгүй байна уу? Хэрэв чи санаагаа эс өөрчлөх аваас Эзэний хамгаалалтыг алдаж, хуучны сайн өдрүүдийг санагалзах боломжгүй болно. Чиний өмнөх өвчин эргэж ирж, хоёр хүүхэд чинь сайн ажил олж чадахгүй...”

Гуан ахыг явсаны дараа би бага зэрэг түгшиж дотроо ингэж бодов: Тэрний хэлсэн зүйлс үнэний ортой санагдаж, Төгс хүчит Бурханд итгэх миний итгэл Бурханы ивээлийг алдахад хүргэвэл би яах вэ? Ингэж бодох үед зүрх сэтгэл минь сул дорой болж, би тэр даруйдаа өвдөг сөхөрч, Бурханд залбирав: “Төгс Xүчит Бурхан минь! Гуан ахын үгс намайг сул дорой болгож байна. Бурхан минь! Түүний хэлсэн зүйлс үнэн үү, худал уу? Би үнэхээр одоо юу хийхээ мэдэхгүй байна….” Намайг Бурханд ийн залбирч байх үед эхнэр минь ирж, би түүнд болсон явдлыг ярив. Үүнийг сонссоныхоо дараа тэр түгшиж: “Тэр үнэхээр тэгэж хэлсэн үү?” гэв. Би толгой дохиж, эхнэр минь санаа зовнисон байртай: Тэр бол олон жил Эзэнд итгэсэн гол удирдагч, тэр Библийг маш сайн мэднэ. Тэр худал ярина гэж байхгүй. Хэрэв түүний хэлсэн үнэхээр үнэн бол бид яах вэ? Энэ үед би гэнэт Жанг болон Мү эгчийн ярьж өгсөн Бурханы ажлын гурван үе шатын талаарх үнэний бодол орж ирэв: Бурханы хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагдана, харин ажлын гурван үе шатын бүгдийг нь нэг Бурхан хэрэгжүүлдэг. Ингэж бодох агшинд бүгд надад тодорхой болж түүнийгээ ч юу ч бодолгүйгээр эхнэртээ ингэж хэлж орхив: “Гуан ахын хэлсэн надад зөв юм шиг санагдахгүй байна. Тэр эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авбал бид Эзэний замаас гарч, Эзэн Есүсийг мэхэлж буй хэрэг гэсэн, гэхдээ сүүлийн хэдэн өдөр бидний уншсан Төгс Xүчит Бурханы үгс үнэхээр Бурханы дуу хоолой мөн. Төгс Xүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт. Төгс Xүчит Бурханыг дагаснаар би чухамдаа Хурганы мөрийг дагаж байгаа хэрэг. Бид бол ухаалаг ариун охид мөн. Яагаад Эзэн биднийг шийтгэнэ гэж? …” Биднийг ийн хэлэлцэж байх зуур Жанг болон Мү эгч нар ирэв …