Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийг мэхлэхийн тулд эцсийн өдрүүдэд гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн. Иймээс Эзэний ирэлтийг гэрчилдэг бүх хүн гарцаагүй хуурамч гэж бид итгэдэг. Хэрвээ бид Эзэн Есүсийн нэр болон Эзэний замд үнэнч байдаг бол, хэрвээ хүлээх зуураа сэргэг байдаг бол Эзэн эргэж ирэх үедээ бидэнд гарцаагүй илчлэл өгнө. Өргөгдөхийн тулд бид Эзэний дуу хоолойг сонсох хэрэггүй. Энэ нь зөв хэрэгжүүлэлт биш гэж үү?

Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид байх болно гэж Эзэн Есүс зөгнөсөн. Энэ бол баримт. Эзэн Есүс мөн Өөрийн эргэн ирэх тухай олон удаа тодорхой зөгнөсөн байдаг. Мэдээж бид үүнд итгэдэг биз дээ? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай зөгнөлүүдийг судалж байхдаа хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлохыг олон хүн эн тэргүүнд тавьж, сүйт залууг ирэхэд хэрхэн угтан авч, сүйт залуугийн дуу хоолойг хэрхэн сонсох тухай ер боддоггүй. Энд ямар асуудал байна? Хахна гэж айгаад идэхгүй байж, бага олзны төлөө их гарз гаргаж байгаа биш үү? Тэгж яривал, бид хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг сэрэмжтэй байлаа ч Эзэний эргэн ирэлтийг хүлээн авахгүй бол Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй, Бурханы таягдан хаяж орхисон мунхаг охид болж, Эзэнд итгэх бидний итгэл тэр чигтээ бүтэлгүйтнэ! Бид Эзэний эргэн ирэлтийг хүлээн авч чадах эсэхийн гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсож чадахад оршино. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа цагт Бурханы дуу хоолойг танихад бэрхшээл тулгарахгүй. Хэрвээ бид үнэнийг ялган таньж чадахгүй, Бурханы тэмдэг, гайхамшигт л анхаарлаа хандуулах юм бол хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд гарцаагүй хууртана. Хэрвээ бид үнэн замыг эрж хайж, судалдаггүй бол хэзээ ч Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй. Бид үхлээ хүлээж, сүйрлээ дуудаж байгаа биш гэж үү? Бид Эзэний үгэнд итгэдэг, Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсдог. Үнэхээр ухаантай, хэв чанартай, Бурханы дуу хоолойг сонсож чадах хүмүүс нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй. Учир нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд үнэн үгүй, Бурханы ажлыг хийж чадахгүй. Энэ бол бидний санаа зовох зүйл биш. Төөрөлдсөн, ухаангүй хүмүүс л хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэх болно. Ухаалаг охид Бурханы халамж, хамгаалалтыг хүртсэн тул хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй. Бурхан хүнийг бүтээхдээ, ухаалаг охидод хүний сүнсийг өгсөн тул тэд Түүний дуу хоолойг сонсох боломжтой болсон. Тиймээс Бурханы хонь Түүний дуу хоолойг сонсдог нь Бурханаас томилогдсон юм. Зөвхөн мунхаг охид л хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг сэрэмжлэхэд биеэ зориулаад Эзэний эргэн ирэлтийг эрж хайж, судлахаа орхигдуулдаг. Хэрэв бид Эзэний эргэн ирэлтийг хүлээн авч, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй байя гэвэл тэд хүмүүсийг хэрхэн мэхэлдгийг ойлгох ёстой. Үнэндээ, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн үйлдлийн тухай Эзэн Есүс бидэнд аль эрт айлдсан: Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24:24). Эзэн Есүсийн үгс бидэнд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид нь Бурханы сонгосон хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэхэд гол төлөв найддаг гэдгийг харуулж байна. Энэ бол хуурамч Христүүд хүмүүсийг хуурч буйн гол илрэл. Энд бид хуурамч Христүүд яагаад хүмүүсийг хуурахын тулд тэмдэг гайхамшгуудыг ашигладаг болохыг ойлгох хэрэгтэй. Юун түрүүнд, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд үнэн огт байдаггүй. Угтаа бол тэд туйлын хорон муу сүнснүүд юм. Тиймээс тэд хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшгуудад найдах ёстой болдог. Хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид үнэнийг эзэмшиж байсан бол хүмүүсийг хуурахын тулд тэмдэг, гайхамшгуудыг ашиглахгүй байсан. Ингэж харвал хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн чадах ганц зүйл нь энэ учраас тэд тэмдэг, гайхамшиг үзүүлдэг. Хэрэв бид үүнийг харж чадахгүй бол тэдэнд биднийг хуурах амархан байх болно. Зөвхөн Христ үнэн, зам, амь юм. Үнэнийг илэрхийлж, хүмүүст замыг зааж, тэдэнд амь хайрлаж чадах Нэгэн бол Христ мөн. Үнэнийг илэрхийлэх чадваргүй хүмүүс нь гарцаагүй хуурамч Христүүд бөгөөд тэд худал хуурмаг юм. Энэ бол хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийг илрүүлэх үндсэн зарчим. Үнэн замыг эрж хайн, судалж байгаа хүн бүхэн Бурханы дуу хоолойг хайж, бататгахдаа энэ зарчмыг мөрдөх хэрэгтэй. Ингэвэл тэд алзахгүй. Төгс Хүчит Бурхан аль хэдийнээ хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийг илчилсэн юм. Төгс Хүчит Бурханы үгийн хэсгээс би та бүхэнд уншъя. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. …Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг л Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол—яг Есүс шиг хийсэн бол—Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр биелмэгц удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг; Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг биелүүлмэгц үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.” Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс “Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг.” Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Төгс Хүчит Бурханы үгс бидэнд тодорхой хэлж байна. Энэ нь Есүс ажиллахаар ирж байсан үетэй адил юм: Тэрээр Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөл болгосон. Тэрээр золин аврах ажлын нэг шатыг хийн, хүн төрөлхтнийг нүглээс аварсан билээ. Тийм ээ. Ажлаа үр дүнтэй болгохын тулд Тэрээр зарим тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг авчран, Нигүүлслийн эрин үеийг дуусгавар болгоод байна. Гэвч Тэрээр Эзэн Есүсийн хийсэн ажлыг давтдаггүй.

Оронд нь, Эзэн Есүсийн золин авралтын ажлын суурин дээр үндэслэн,

Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг явуулдаг. Хүний нүгэлт, сатаны зан чанарын эх сурвалжийг үгүй хийж, хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч, хүнийг олж авах боломжийг Бурханд олгохын тулд Тэрээр хүн төрөлхтний ариусгалт, авралын төлөө бүх үнэнийг илэрхийлдэг. Харин хуурамч Христүүд яадаг вэ? Тэд бол Христийг дуурайдаг муу ёрын сүнснүүд юм. Тэд шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Тэд мунхаг, ялган таних чадваргүй хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх замаар Эзэн Есүсийг дуурайж л чадна. Гэвч тэд Есүс шиг үхсэнийг амилуулж, таван талх, хоёр загасаар 5 мянган хүнийг хооллож, салхи, тэнгисийг захирах зэргийг дуурайх чадваргүй. Тийм шүү. Энэ бол тэдний хэрээс хэтэрсэн зүйл. Тийм шүү! Мөн чанартаа хуурамч Христүүд нь хорон, муу ёрын сүнснүүд агаад үнэн тэдэнд огт байхгүй. Тиймээс тэд хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшгуудад найдахаас аргагүй. Эсвэл тэд Бурханы үгсийн өнгө болон, нэгэнтээ Бурханы айлдсан энгийн үгсийг дуурайн хүмүүсийг хуурч, тэднийг зэмлэдэг. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний олж авах боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин ч хүмүүсийн дунд ажлаа хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанаргүй учраас өнөөх хуурамч Христүүд эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг. Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас Төгс Хүчит Бурханы үгээс бид Христ бол бие махбодтой болсон Бурхан, Тэрээр махбодод биеллээ олсон Бурханы Сүнс гэдгийг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы эзэмшдэг бүхэн, тэр дундаа Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы зан чанар, Бурханы мэргэн ухаан зэрэг нь бүгд Түүний махбодод биеллээ олсон байгаа юм. Христ нь бурханлаг мөн чанартай бөгөөд үнэний биелэл юм. Тэрээр хүнийг хангаж, хүнийг халамжлахын тулд үнэнийг үргэлж, газар сайгүй илэрхийлж чаддаг. Христ л хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадна. Өөр хэн ч үүнийг дуурайж, эсвэл үгүйсгэж чадахгүй. Харин ихэнх хуурамч Христүүд муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн байдаг. Тэд хамгаас биеэ тоосон, хөгийн байдаг. Мөн чанартаа тэд бол муу ёрын сүнс, чөтгөрүүд юм.Тиймээс тэд ямар ч тэмдэг, гайхамшгууд үзүүлэн Библийг хэчнээн буруу тайлбарлаж гүн мэдлэг, онолын тухай хэчнээн ярилаа ч, тэд хүмүүсийг мэхэлж, хорлож, сүйрүүлэхээс өөр юу ч хийдэггүй. Тэдний хийдэг ямар ч зүйл хүмүүсийг сургамжилдаггүй. Хийдэг ганц зүйл нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд улам их харанхуйг авчран, явах замгүй болгож, улмаар Сатанд залгиулахад хүргэдэг. Эндээс бүх хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид нь махан бие болсон Сатан бөгөөд тэд Бурханы ажлыг саатуулж, бусниулахаар ирсэн муу ёрын чөтгөрүүд гэдгийг харж болно. Тиймээс хэчнээн олон хүнийг тэд хуурч, хорлож, сүйрүүлэхээс үл хамааран тэдэнд өчүүхэн ч үнэн үгүй тул өөрсдөө удахгүй унаж, мөхнө. Хэрэв бид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах тухай үнэнийг бүрэн ойлговол хуурамч Христүүдэд мэхлэгдэхээс айсандаа Бурханы дуу хоолойг сонсож, эсвэл Бурханы илрэлтийг угтан авахаас татгалзах учиргүй.

Төгс Хүчит Бурханы үгс хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн мөн чанарыг илчилсэн учраас бид бага ч болов ялган таних чадвартай боллоо. Мөн чанартаа, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид нь муу ёрын сүнснүүд бөгөөд үнэнгүй юм байна. Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд ердөө цөөн хэдэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж чадна. Хэрэв бид энэ үнэнийг ойлгож чадвал хуурамч христүүд, хуурамч иш үзүүлэгчдэд дахин хууртахгүй. Үүнээс гадна, Бурхан ирэхдээ хүнд гарцаагүй онгод өгдөг гэж та дурдлаа. Үнэн хэрэгтээ олон хүн ингэж итгэдэг: Тэд Эзэний нэр болон замд үнэнч байгаа цагт Эзэн ирэх үедээ тэдэнд илчлэл өгч Бурханы дуу хоолойг сонсох шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлал руу шууд аваачна. Энэ Эзэн Есүсийн үгтэй шууд зөрчилдөж байна. Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун;” (Илчлэл 2:7). Эзэн ирэхдээ үг гарцаагүй айлдаж Бурханы дуу хоолойг илэрхийлнэ гэж Эзэн Есүс тодорхой хэлжээ. Иймээс Бурханы дуу хоолойг сонсдог, үүнийг эрж хайн, хүлээн зөвшөөрдөг хүн бүр Эзэний эргэн ирэлтийг угтан авч Бурханы сэнтийн өмнө очих болно. Бид Эзэн ирсэн тухай хүмүүс гэрчилж байгааг сонссон атлаа энэ тухай эрж хайн, судлахгүй байж болох уу? Зөвхөн Эзэний илчлэлийг л хүлээн суух нь оновчтой байж яахин чадах билээ? Эзэн ийм маягаар үйлдэх юм гэж үү? Эзэн бидэнд Өөрийнх нь илчлэлийг хүлээ гэж хэлсэн үү? Үгүй, Тэр тэгж хэлээгүй! Тиймээс энэ мэт үзэл бодол нь ердөө эндүү ташаа, хуурмаг юм. Хөгийн тэнэгүүд л ийм зүйл хэлж чадна. Хэрэв бид энэ үгийн дагуу Эзэний илчлэлийг хүлээвэл үхэх хүртлээ хүлээхээс өөр юу ч хийж чадалгүй, өөрсдийн мөхлийг авчрах болно. Төгс Хүчит Бурханы үгсийг харцгаая. Төгс Хүчит Бурхан инхж хэлдэг: “Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?” Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс Эзэний ирэх тухайд, хэрвээ бид өөрсдийн үзэл, төсөөлөлтэй сохроор зууралдвал, үнэнийг эрж хайхгүй эсвэл Бурханы дуу хоолойг сонсоход анхаарахгүй, ердөө Түүний илчлэлийг л хүлээх юм бол Эзэний эргэн ирэлтийг хэзээ ч угтан авахгүй. Бурханы дуу хоолойг сонсоход анхаардаг хүмүүс л Эзэний илрэлтийг угтаж авч чадна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүсийн дунд эхлээд илчлэл авсан учраас дагасан нэг ч хүн байгаагүй. Тэд бүгд Эзэн Есүсийн тухай хүмүүсийн гэрчлэлийг сонсож эсвэл Эзэн Есүсийн айлдвар, номлолыг сонсож, Түүний дуу хоолойг таньснаар Эзэнийг дагасан байдаг. Хэдийгээр Петр Бурханаас илчлэл хүлээн авч Эзэн Есүс нь Бурханы Хүү, Христ болохыг таньсан боловч энэ явдал Эзэн Есүсийг чамгүй хугацаанд дагасных нь дараа тохиосон юм. Эзэн Есүсийн үг болон ажлаас тэр Эзэн Есүсийн тухай мэдлэг олж авсан, үүний дараа л түүнийг Ариун Сүнс гэгээрүүлсэн юм. Энэ бол баримт. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Тэрээр сая сая үгс илэрхийлж тоо томшгүй дагагчтай болсон ч, тэдний нэг нь ч дагаж эхлэхээсээ өмнө Бурханы илчлэлийг хүлээн аваагүй билээ. Төгс Хүчит Бурханыг дагадаг хүн бүхэн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг эрж хайн, судалж байхдаа Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн юм. Тэд Төгс Хүчит Бурханы үгс бүгд үнэн хэмээн мэдэрч, Бурханы дуу хоолойг таньсан, ингэснээр л эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч Бурханы сэнтийн өмнө очжээ. Энэ нь Илчлэл Номын дараах зөгнөлийг биелүүлж байна: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). Гэвч шашны нийгэмлэгт өөрсдийн үзэл, төсөөллөө орхихоос татгалздаг хүмүүс байна. Тэд ердөө Эзэний илчлэлийг хүлээдэг ба Бурханы дуу хоолойг сонсохоос татгалздаг. Ялангуяа пастор, ахлагчид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажилтай учраад эрж хайж, судалдаггүйгээр зогсохгүй цуу яриа зохиож Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд бүр итгэгчдийг мэхлэн үнэн замыг судлахыг нь болиулах гэж хичээдэг. Эдгээр хүмүүс нь үрийн сүүл, антихристүүд болохыг эцсийн өдрүүдийн Бурханы ажлаар илчилсэн билээ. Тэд бол Бурханы ажлаар илчлэгдэж, таягдан хаягддаг тэр хүмүүс билээ. Үнэн хэрэгтээ, Бурхан газар дээр ажиллахаар хоёр удаа махбод болохдоо энэ тухай хэнд ч урьдчилан илчлээгүй юм. Бурхан бол Бүтээгч учраас Түүний ажилд Өөрийн гэсэн төлөвлөгөө байдаг. Тэрээр хүмүүсийн үзэл, төсөөллийн дагуу ажилладаггүй, мөн хүмүүсээс зөвлөгөө хүсдэггүй. Тэрээр хүмүүст урьдчилан бүр ч хэлдэггүй. Энэ маягаар ажилласнаар Бурхан хүн бүрд шударга ханддаг. Энэ нь Түүний шударга, зөвт зан чанарыг төгс илтгэж, түүнчлэн, Бурханы ажилдаа гаргадаг мэргэн ухааныг харуулж байна. Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсох болно. Үнэнийг хайрладаг ба үнэнээс залхсан, ухаалаг ба мунхаг, сайн ба муу хүмүүсийг илчлэхийн тулд Бурхан бодитой үг, ажлыг ашигладаг. Эзэн Есүс яг ийн хэлжээ, “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм... ” (Матай 5:3). “Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно” (Матай 5:6). “Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:8). Бурханд итгэгчдийнхээ хувиар бид Есүсийн хүссэнчлэн даруу байж зөвт байдлын төлөө өлсөж цанган сэтгэл зүрхээ ариун байлгах хэрэгтэй. Ухаалаг охины адилаар Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах хэрэгтэй. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг эрж хайн, судлах хэрэгтэй. Ийм л замаар бид Хурганы хуримын найрт явж чадна. Хэрэв бид хуурамч Христүүдийн эсрэг сохроор сэрэмжилж Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайн, судлалгүй Эзэний илчлэлийг хүлээсээр байвал бид сохор, мунхаг охид болж, өөрсдийгөө таягдах болно.

Холбогдох агуулга