Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Нигүүлслийн эрин үед Бурханы илэрхийлсэн зан чанар

1

Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс