Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлдэг зан чанар юу вэ?

2

Холбогдолтой Бурханы үгс:

Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Бурхан агуу улаан луугийн бүх үр удмыг үзэн яддаг ба Тэр агуу улаан лууг бүр ч их үзэн яддаг. Энэ нь Бурханы зүрх сэтгэл доторх уур хилэнгийн үндэс юм. Бурхан агуу улаан лууд харьяалагддаг бүх зүйлийг бүхэлд нь шатаахын тулд гал болон хүхэртэй нуур луу шидэхийг хүсдэг юм шиг санагддаг. Бурхан үүнийг газрын хөрснөөс биечлэн арчин хаяхын тулд Өөрийн гарыг сунгахыг хүсдэг юм шиг санагдах үе хүртэл байдаг—зөвхөн тэр нь л Түүний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг устгаж чадах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван гурав дахь айлдварын тайлбар”-аас

Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно.

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Өөрийнхөө уур хилэнг харуулж, Өөрийнхөө агуу хүч чадлыг харуулж, Өөрийнхөө мэргэн ухааныг харуулахын тулд Би, Надаас төрсөн боловч Намайг мэддэггүй хүн бүхнийг гэсгээх болно. Надад бүх зүйл зөвт байдаг, зөвт бус зүйл, заль мэх, шударга бус зүйл огтхон ч байдаггүй; шударга бус, зальтай хэн боловч тамын хүү байх ёстой—Үхэгсдийн оронд төрөх ёстой. Надад бүх зүйл илэрхий байдаг; Миний биелүүлэхээр хэлсэн юу ч биелэгдэж, байгуулахаар хэлсэн юу ч байгуулагдах бөгөөд эдгээр зүйлийг хэн ч өөрчилж эсвэл дуурайж чадахгүй, учир нь Би бол цорын ганц Бурхан Өөрөө билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ерэн зургаа дахь айлдвар”-аас

Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илчилнэ!

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас