Эзэний эргэн ирэлт нь яагаад, бие махбодтой болох—нууцаар бууж ирэх—мөн үүлэн дээрээс ил тод бууж ирэх явдлыг агуулдаг вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15).

Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:5).

Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ” (Матай 24:36).

Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30).

Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).

Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

…………

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд, үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Үгийн цэвэршүүлэлт ч бай, харьцалт, засалт ч бай, хангалт ч бай, Бурхан хүнийг төгс болгож, Өөрийн ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махбод байсан, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүр хэвийн, бодит махбод л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлэх явдал бөгөөд улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь үг хэлж, улмаар хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй, хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[1] болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. …Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс

Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил, гадна байгаа хүмүүст хаалттай байдаг. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн нь ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий их нуугдмал байдаг! Тэдний хувьд Бурхан махбод болсон нь нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэдэг хүмүүст хандаж хэлсэн юм; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч ил болдоггүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Махбод болсон Бурхан биечлэн ажлаа хийж байх энэ хугацаандаа Өөрийг нь дагадаг хүмүүсийн нэг хэсэгт л Өөрийгөө харуулдаг ба бүх бүтээлд харуулдаггүй. Тэрээр Өөрийн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон болохоос Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэхийн төлөө байгаагүй. Гэхдээ Өөрийн ажлыг Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай байдаг. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. Түүний махбодын дүр зураг нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос

Өнөөдөр Бурхан Фарисайчуудтай харилцдаггүй, мөн Тэр дэлхий ертөнцөд ч мэдэх боломж олгодоггүй бөгөөд Түүнийг мэддэг хүмүүс бол зөвхөн Түүнийг дагадаг та нар юм, учир нь Тэр дахин цовдлогдохгүй. Нигүүлслийн эрин үед Есүс, Өөрийн сайн мэдээний ажлын төлөө газар нутаг даяар ил тод номлосон. Цовдлолын ажлын төлөө Тэр Фарисайчуудтай харилцсан; хэрвээ Тэр Фарисайчуудтай харилцаагүй, эрх мэдэлтэй байсан хүмүүс Түүнийг хэзээ ч мэдээгүй байсан бол яаж Түүнийг яллаж, дараа нь Түүнээс урваж, загалмайд цовдолж чадах юм бэ? Иймээс Тэр цовдлолын төлөө Фарисайчуудтай харилцсан юм. Өнөөдөр Тэр сорилтоос зайлсхийхийн тулд Өөрийн ажлыг нууцаар хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход ажил болон ач холбогдол нь өөр, мөн орчин нөхцөл нь ч өөр байдаг, тэгвэл Түүний хийдэг ажил яаж бүхэлдээ адилхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Тайлбар:

1. “Өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх” гэдэг нь Бурханыг мэдэнгүүтээ хүмүүсийн Бурханы талаарх үзэл, бодол санаа хэрхэн өөрчлөгддөгтэй хамаатай.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Библид ингэж зөгнөн хэлсэн “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно" (Үйлс 1:11). Эзэн Есүс дахин амилсны дараа Түүний сүнслэг бие тэнгэрт хөөрсөн. Эзэнийг эргэн ирэхэд сүнслэг бие нь үүлэн дээр бууж ирэх ёстой баймаар юм. Гэвч эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхээр Бурхан хүний Хүүгийн дүрээр махбод болсон гэж та нар гэрчлээд байна. Энэ чинь Библитэй таарахгүй байна. Эзэн бие махбодтой болж эргэн ирэх тухай ямар ч гэрчлэл худлаа гэж пастор, ахлагчид хэлдэг. Иймээс Эзэн бие махбодтой болон буцаж ирэх боломжгүй гэж бодож байна. Би та нарын гэрчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар Эзэний үүлэн дээр бууж ирэхийг л би хүлээнэ. Энэ буруу байхгүй нь мэдээж!

Эзэн бие махбодтой болж эргэн ирэх боломжгүй гэж та нар хэлж байна. Зөв үү? Библид Эзэнийг бие махбодтой болон буцаж ирнэ гэж тодорхой...

Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа...