Та нар Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирсэн гэж гэрчилсэн, энэ нь Боломжтой гэж үү? Библид, “Гамшгийн тэр өдрүүдийн дараа нэн даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ: Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээрээс хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:29-30) гэж бичигдсэн байдаг. Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол үүлэн дээрээс бууж ирэнгээ Тэр агуу алдартайгаар ирэх ёстой байсан юм. Цаашлаад тэнгэр газар доргиж, нар, сар гэрэлтэхээ болих байсан. Одоог хүртэл тийм үзэгдэл илрээгүй, тэгтэл Эзэн аль хэдийн эргэн ирсэн гэж тэд яаж хэлж чадаж байнаа?

Чиний тавьсан асуулт шашны ертөнц дэх хүн бүрийг будилуулсан зүйл байлаа. Би ч бас тэгж боддог байсан. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар гэрчлэл хийсэн, зөвхөн тэр үед л би Эзэний эргэн ирэлтийг угтан авахаар хүлээснээрээ бид нар бүгдээрээ адилхан алдаа гаргасан гэдгээ олж мэдсэн юм. Жишээлбэл, “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’гэлээ” гэсэн Эзэний зөгнөлүүд байдаг. (Матай 25:6) Илчлэл 3:20-д бас “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэж байдаг. Тийм ээ. Лукын 17-р бүлэгт, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Эдгээр зөгнөл нь Эзэн “хулгайч мэт”, хүний Хүү болж эргэн ирэх тухай дурддаг, Тэр хаалга тогших зуураа хүмүүстэй ярьж байгаа тухай тэдгээр нь дурддаг. Эзэний эргэн ирэлтийн тухайд гэвэл Тэр үүлэн дээр ил тод бууж ирэхээс гадна нууц байдлаар бас ирэх болно гэдгийг энэ нь харуулдаггүй гэж үү? Хэрвээ бид Эзэн зөвхөн үүлэн дээр бууж ирэх болно гэдэгт итгэвэл Тэр нууцаар ирэх тухай зөгнөлүүд хэрхэн биелэх юм бэ? Эзэн үүлэн дээр бууж ирэх үед асар олон тооны тэмдэг байх болно. Нар сар гэрэлтэхээ больж, одод тэнгэрээс унаж, тэнгэр газар чичрэх болно. Энэ нь зайлшгүй газар чичрүүлэм дүр зураг байх болно, хүн бүхэн гарцаагүй үүнийг харж, мэдэх болно. Тэгвэл Эзэн “хулгайч мэт” ирнэ, бас Тэр гадаа зогсоод хаалга тогших болно гэсэн зөгнөлүүд яаж биелэх вэ? Эзэн үүлэн дээр бууж ирвэл хүн бүхэн үүнийг харах болно. “сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа”гэж хэн нэгэн гэрчлэх хэрэгтэй юу? Эзэн бас: “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно гэж хэлсэн.” Тэр зөгнөл яаж биелэх вэ? Үүнээс гадна, Библид өөр олон зөгнөл байдаг... Эзэн эцсийн өдрүүдэд ирэх үедээ зарим ажлыг гүйцэтгэх болно гэсэн хэд хэдэн зөгнөл Библид бас байдаг. Жишээлбэл, шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлнэ. Тэр хуйлмал номыг нээж, долоон лацыг нь эвдэнэ, бас ургац хураах, шигших, хонийг ямаанаас, буудайг үрийн сүүлнээс, сайн зарцыг муу зарцаас ялгах гэх мэт хүмүүсийг төрөл төрлөөр нь ангилах ажил ч бас байх болно. Хэрвээ Эзэн үүлэн дээр буун асар их алдартайгаар ирж, хүн бүхэн үүнийг харах юм бол тэр нь, Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие бүх хүн төрөлхтөнд харагдаж байх нь гарцаагүй, тэгвэл хүн бүхэн газар унаж, Түүнийг дуулгавартай дагахгүй гэж үү? Хэн Түүнийг эсэргүүцэх юм бэ? Тийм маягаар хонь, ямаа, сайн зарц, муу зарцыг яаж ялгах юм бэ? Ургац хураах, шигших ажил ч бас яаж хийгдэх юм бэ? Би тэрний алийг ч, хэзээ ч бодож байсангүй. Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэх тухай олон зөгнөл Библид байдаг. Хэрвээ бид бусад зөгнөлийг хойш тавьдаг боловч Библийн ганц, хоёрхон хэсэг дээр үндэслэн Түүнийг цагаан үүлэн дээр бууж ирнэ гэж Эзэний эргэн ирэх арга замыг хязгаарлавал энэ нь жаахан дур зоргоороо хэрэг биш үү? Тийм байдлаар бид Түүний эргэн ирэлтийг угтан авах боломжоо алдаж, Түүнд гологдох магадлалтай.

Эзэн “хулгайч мэт” ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг, бас ингэж байдаг, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’гэлээ” (Матай 25:6). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно гэж хэлсэн” (Лук 17:24-25). Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажил эдгээр зөгнөлийг биелүүлсэн. Гадна талаасаа Тэр зүгээр л жирийн хүн шиг харагддаг. Тэр хэвийн хүн чанар дотроос ярьдаг. Тэр бол Эзэний илрэлт болон ажил гэдгийг хэн төсөөлж чадах билээ? Энэ нь Эзэн “хулгайч мэт” ирнэ гэсэн зөгнөлийг биелүүлдэг. “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй" (Илчлэл 3:3). Энэ зөгнөл нь Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажил бүх бүлэглэл урсгалуудад яг л хулгайч мэт гэнэтхэн тархахыг хэлж байна— хэн чүүнийг ухаарч чадаагүй. Түүний номлогчид, Бурханы илрэлтийг хайж байгаа бүх хүнд Түүний үгийг гэрчилдэг, тэд Төгс Хүчит Бурханы үгийн талаар тэвчээртэйгээр нөхөрлөдөг. Энэ бол Эзэн хаалга тогшиж байгаа хэрэг. Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлаас хойш Тэр, Хятадын засгийн газрын харгис мөрдлөгө, хавчлага шахалтанд тасралтгүй өртсөн, Тэр шашны ертөнцийн галзуу эсэргүүцэл, буруутгал, гололтыг туулсан. Тэр ч байтугай цахим сүлжээгээр Төгс Хүчит Бурхан руу илт дайран довтолж, яллаж, доромжилсон олон муу ёрын сүнс, чөтгөрүүд байсан. Энэ нь Эзэний хэлсэн, “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно гэж хэлсэн” гэсэн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Хэрвээ Эзэн хүмүүсийн төсөөлдөг шигээр үүлэн дээр ил тод бууж ирсэн бол үрийн сүүл, ямаа, муу зарц, антихристийн ертөнц Төгс Хүчит Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүлээн зөвшөөрөхөөр гарцаагүй газар унах болно. Тэгвэл тэд яаж илчлэгдэх юм бэ? ХКН-ын чөтгөрүүд болон бүх үл итгэгчид хүртэл Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөх байсан. Тэр нь дэлхий дээрх туйлын эмх замбараагүй байдал байхгүй гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яаж гүйцэтгэгдэх вэ? Иймээс Бурхан харагдаж, ажиллахын тулд хүний Хүүгийн бие махбодтой болсон цагт л, Эзэн Есүсийн хэлсэн энэ зөгнөлүүд эцсийн өдрүүдэд эргэн ирсний дараах Эзэний ажлын тухай зөгнөлүүд хүртэл биелэгдэж, гүйцэлдэж чадна. Төгс Хүчит Бурхан ирж, хүн төрөлхтнийг ариусгаж аврах бүх үнэнийг илэрхийлсэн бас тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа. Түүний хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог бүх бүлэглэл болон урсгалын ухаалаг охид Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг сонсож, тэдгээр нь үнэн мөн болохыг, Бурханы дуу хоолой мөн болохыг мэддэг. Tэгээд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан руу эргэсэн. Энэ нь өргөгдөх юм. Энэ хүмүүс Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн ба Христийн шүүх суудлын өмнө шүүлт, гэсгээлтийг туулдаг. Тэд бол эхлээд ариусгагдаж, Бурханаар ялагчид болгуулж, эхний үр жимс болох хүмүүс юм. Энэ нь Илчлэлийн номны энэ зөгнөлийг биелүүлдэг: “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5). Бурхан нууцаар буун ирж, энэ бүлэг ялагчдыг бий болгосны дараа Түүний агуу ажил гүйцэлдэх болно. Түүний дараа Тэр үүлэн дээр буун ирж, бүх үндэстэн, бүх хүмүүст ил тод харагдана. Тэр үед чиний ярьдаг Эзэний эргэн ирэлтийн агуу үйл явдлууд тохиолдож, энэ нь Илчлэлийн 1:7 дахь зөгнөлийг биелүүлнэ: “Харагтун,. Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Амен! Энэ нь Эзэн үүлэн дээр ил бууж ирэх дүр зураг байх ба бүх нүд Түүнийг харж чадна. Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллаж байсан зарим хүмүүс хүртэл Түүнийг үүлэн дээр бууж ирэхийг харна, ийм учраас “газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Бурхан юмыг үе шаттайгаар, төлөвлөгөөтэйгээр хийдгийг чи харахгүй байна уу? Тийм шүү. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд нь одоо үндсэндээ бүгд биелэгдсэн. Ганц үлдсэн зүйл нь гай гамшгийн дараа

Төгс Хүчит Бурхан хэлдэгчлэн, “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос)

Кино зохиол “Хүсэл тэмүүлэл”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих
Дараах:Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Холбогдох контент

Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа...