Эзэн Есүс дахин ирнэ гэж хэлсэн, тэгэхээр эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ хүмүүст ямар арга замаар харагдах вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, хүмүүс ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15).

“Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3).

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

“Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25).

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30).

“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7).

Холбогдох Бурханы үг:

Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүлэн дээр биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй эргэн нэгдээсэй, өөрөөр хэлбэл, Аврагч Есүс хэдэн мянган жилийн туршид алс байсан хүмүүс рүүгээ буцаад ирээсэй гэж хүн хүсэн хүлээсэн. Бас Түүнийг иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр хүний төлөө дахин нэг удаа загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгүйгээр Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр сууж, эцсийн өдрүүд дэх нэгэн баярт өдөр хүмүүсийн дунд буун ирж, бүх хүнд үзэгдэхийг хүсэн хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа: “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран эгээрэн хүссээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Тэрээр хүнд харагдсаныхаа дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс эш татав

Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр бууж ирсэн бол тэр нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь шууд утгынхаа дагуу, өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг маш энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд буух болно. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, та нарт цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, тэнгэрт хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүсдэггүй гэж үү? Бүх хүнийг Сатан ялзруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байхгүй гэж үү? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их ялзруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Тэр Сатантай хуйвалдаж байгаа биш гэж үү? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажилладаггүй, хэзээ ч чиний төсөөлсөн шиг ажилладаггүй. Үүлэн дээр ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи ямар ч эргэлзээгүйгээр итгэлтэй байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл чиний үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байтал чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл мэдэхгүй, тэр ч бүү хэл тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Бурханы илрэлт гэдэг нь газар дэлхий дээр ажлаа хийхээр биечлэн ирэхийг нь хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, шашны нэг төрлийн үйл явц бүр ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд “илрэлт” гэж нэрлэгддэг зүйл нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан илрэх бүрдээ нэг алхам агуу ажлыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтний авралын төлөөх илүү шинэ, илүү сайжирсан ажлын алхам юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас эш татав

Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн бөгөөд энэ нь мөн шинэ эрин үеийн эхлэл юм. Бурхан авралын шинэ ажлаа эхлэхийн тулд золин аврагдсан хүмүүсийг гэртээ аваачдаг. Энэ удаа авралын ажил өмнөх цаг үеийнхээс илүү бүрэн гүйцэд байдаг. Энэ нь, хүнд өөрөө өөрчлөгдөх боломж олгохын тулд хүний дотор ажиллах Ариун Сүнсээр хийгдэхгүй, мөн хүмүүсийн дунд үзэгдэх Есүсийн биеэр дамжин хийгдэхгүй, өөр маягаар бол бүр ч хийгдэхгүй. Харин бие махбодтой болсон Бурхан Өөрөө ажил хийж, залж чиглүүлнэ. Хүнийг шинэ ажил руу хөтлөхийн тулд үүнийг хийдэг. Энэ нь агуу зүйл биш гэж үү? Бурхан энэ ажлыг хэсэг бүлэг хүнээр ч юм уу, зөгнөлөөр дамжуулан хийлгүй, Өөрөө хийдэг. Энэ нь агуу зүйл биш, хүнд баяр хөөр авчирч чадахгүй гэж зарим нь хэлж магадгүй. Гэсэн хэдий ч, Бурханы ажил бол ердөө энэ биш, харин бүр ч агуу, бүр ч илүү зүйл гэдгийг Би чамд хэлнэ.

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг бус, харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй, мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл махбод билээ. Чи бусдаас ялгарах юуг ч Түүнээс олж харж чадахгүй боловч урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс хүлээн авч чадна. Энэхүү өчүүхэн махбод эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрдэг бөгөөд Бурханы үнэний бүх үгийн биелэл, бас хүний мэдэж авах Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харъя гэж асар их хүсдэг бус уу? Тэнгэр дэх Бурханыг ойлгоё гэж асар их хүсдэг бус уу? Хүн төрөлхтний хүрэх газрыг харъя гэж асар их хүсээгүй юу? Тэр чамд ямар ч хүний хэлж өгч чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, бас чиний ойлгодоггүй үнэнийг ч хэлэх болно. Тэр бол хаанчлалд хүрэх чиний үүд хаалга, шинэ эрин үе рүү чамайг хөтлөгч билээ. Ийм эгэл махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгогдошгүй байж болох ч Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэг махбод биш гэдгийг Түүний хийдэг бүх ажлын зорилго чамд хангалттай харуулна. Учир нь эцсийн өдрүүдийн Бурханы хүслийг болон Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг Тэр төлөөлдөг билээ. Хэдийгээр чи Түүний тэнгэр газрыг донсолгох мэт хэлдэг үгийг сонсож чадахгүй, Түүний дүрэлзэх галын дөл мэт нүдийг харж чадахгүй байсан ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдардгийг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа махбодод эргэн ирсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдсэн үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс эш татав

Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлохода, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мунхаг, мэдлэггүй байдлыг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; цаашилбал, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж чадахгүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч сэжүүр өгч чадаагүй биш үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд ердөө Түүний гадаад дүр төрхийг л харж, Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцож, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүсийг үүлэн дээр эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага энэ билээ. Бид сүнсэн нүдээ арчиж, хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгэнд урхидуулахгүй байх ёстой. Бид Бурханы практик ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авах гэж та нарын дунд гэнэт цагаан үүлэн дээр бууж ирэх тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний заль мэхийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолд чинь нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа...