Бурханы шүүлт цэвэрлэж, аврахын төлөө байдаг уу, эсвэл яллаж, устгахын төлөө байдаг уу?

2021-12-05

Дэлхий даяар гамшиг түгж байхад, Эзэнд итгэгчид Эзэн Есүс үүлэн дээр ирээд, өөрсдийг нь тэнгэр лүү өргөн, тэдэнтэй уулзаж, гамшгаас гэтэлгэнэ гэж амьсгаа даран хүлээж ирлээ. Гэхдээ Эзэн Есүс үүлэн дээр бууж ирэхийг тэд хараагүй л байна. Харин Зүүний Аянга, Эзэн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүнийг цэвэрлэж, бүрэн аврах эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр үнэнийг илэрхийлсэн гэж цаг ямагт гэрчлэл хийж байгаа. Энэ нь олон хүнийг гайхшируулдаг. “Эзэн эхлээд итгэгчдийг тэнгэрт аваачих учиртай. Эхлээд биднийг гамшгаас аврах нь чухал. Бурхан яалаа гэж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлэх юм бэ? Бид бүгд нүглээ уучлуулж, Бурхан биднийг зөвт гэж үзсэн, тэгэхээр Бурханы шүүлт ямар хэрэгтэй юм бэ?” гэж тэд боддог. Эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт шүтлэггүй хүмүүсийг онилно, шүүлт бол яллалт, сүйрэл, харин нүглээ уучлуулсан бид шүүгдэх хэрэггүй гэдэгт ихэнх хүн итгэдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлт цэвэрлэж, аврахын төлөө байдаг уу, эсвэл яллаж, устгахын төлөө байдаг уу? Өнөөдөр энэ талаар ярилцацгаая.

Гэхдээ үүнийг ярихаасаа өмнө эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт Библийн үндэслэлтэй эсэх тухай ярилцъя. Үнэндээ Библи дэх олон зөгнөлд, мөн хамгийн гол нь Эзэний Өөрийнх нь амнаас гарсан зөгнөлүүдэд ингэж дурдсан байдаг: “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ… Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:22, 27). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ” (Иохан 17:17). Бас Илчлэлд хэлдгээр, “Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, ‘Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ’ гэв” (Илчлэл 14:6–7). Эдгээр нь маш тодорхой байгаа биз? Эзэн хүний Хүү болж махбодод эргэн ирээд, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр үнэнийг илэрхийлдэг. Энэ нь ямар ч эргэлзээгүй. “Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно”, “Тэр та нарыг бүх үнэн рүү удирдана” гэж эдгээр зөгнөлд дурддаг. Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг ашиглан хүнийг шүүж, цэвэрлэж, биднийг бүх үнэн рүү удирдаж, хүн төрөлхтөнд нүглээс ангижирч, Бурханаар бүрэн авруулах боломж олгодгийг хүмүүс тодорхой харж болно. 1 Петр 4:17-д хэлдгээр “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.” Тэгэхээр эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийдэг, энэ нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авсан бүх хүнээс эхэлнэ гэсэн үг. Бурханы гэрээс эхэлсэн шүүлт гэдэг нь ийм утга учиртай. Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан бүх хүн Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах ёстой. Цэвэрлэгдсэн цагтаа л тэд Бурханы хаанчлалд орж чадна. Төгс Хүчит Бурханыг амаараа хүлээн авдаг ч шүүлтээр цэвэрлэгдээгүй хүмүүс эцэстээ гамшигт таягдан хаягдаж, устгагдана. Шүтлэггүй хүмүүс гамшгаар дамжуулан харьцалт туулна, учир нь Бурханы шүүлтээс татгалздаг хүмүүс хэзээ ч цэвэрлэгдэж, аврал хүртэж чадахгүй. Тэд яллагдаад, дараа нь устгагдана. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг боломжит дээд хэмжээгээр аврахын төлөө байдгийг эндээс харж болно. Эзэнд итгэгчид мөн ч бай, биш ч бай, Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авч, цэвэрлэгдэж байгаа цагт тэд Бурханаар бүрэн авруулдаг. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлаас татгалздаг бүх хүн яллагдаж, таягдан хаягдаж, гагцхүү гамшигт унахаас өөр аргагүй. Бурханы шүүлтийн ажлын үр дүнг харвал, үүнийг яллалт, устгалттай дүйцүүлэх нь зөв үү? Тэгэх нь том алдаа юм. Итгэгчдийг хаанчлалд аваачих Бурханы ажил шүүлт, цэвэрлэлтээр дамжсан бүрэн авралаар хийгддэг. Энэ нь асар их утга учиртай биш үү? Тэгвэл яагаад маш олон хүн үүнийг олж харж чаддаггүй вэ? Бурханы шүүлт хүмүүсийг яллаж, шийтгэхийн төлөө байсан бол тэр ажилд ямар ач холбогдол байх юм бэ? Бурхан шууд л гамшиг буулгаж, хүмүүсийг газрын хөрснөөс арчихад болно шүү дээ. Яах гэж илүү төвөг удах юм бэ? Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухай сонсоод, энэ талаар судлах ч үгүй, шууд шүүж, ялладаг олон хүн бий. Тэгэх нь биеэ тоосон хэрэг биш үү? Эзэнд итгэгчид бүгд Библи шүтэж, бүх зүйлээ Библид үндэслэдэг. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил Библид бүрэн нийцдэгийг тэд яагаад олж харж чаддаггүй вэ? Эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажил хийх тухай Библийн маш олон зөгнөл бий. Яагаад тэр зөгнөлүүдийг анзаардаггүй юм бэ? Ямар ч өнцгөөс харлаа гэсэн, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаггүй хэн бүхэн харалган, мунхаг, бас Библийг ойлгодоггүй. Тэд бүгд биеэ тоосон, эрүүл ухаангүй байдаг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тэд хүлээн аваагүй, гамшгийн өмнө өргөгдөх боломжоо аль хэдийн алдсан. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: “Учир нь хэнд байна, тэр хүнд өгөгдөнө, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авах болно. Энэ ашиггүй зарцыг харанхуйд хөөж гарга: тэнд уйлж, шүдээ хавирах болно” (Матай 25:29–30).

Яагаад итгэгчид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах хэрэгтэй юм бэ? Тэр нь ихэнх хүний ойлгодоггүй өөр нэгэн нууц учраас Төгс Хүчит Бурхан тэр талаар юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг).

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”).

Төгс Хүчит Бурханы үг тодорхой байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийж, авралын ажлынхаа эхний хагасыг л дуусгасан. Эзэнд итгэх итгэл гэдэг нь хүмүүсийн нүгэл уучлагдсан, хуулийн дор яллагдахгүй, Эзэний өмнө очоод залбирч, Эзэнтэй ярилцах, Эзэний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болсон гэсэн үг. Золин авралын ажил ийм үр дүнд хүрсэн юм. Гэхдээ хүмүүс нүглээ уучлуулсан ч өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдэж, хувийн ашиг хонжооны төлөө тэмцэж, атаархаж, дотроо хагаралдаж, шүүж, үзэн ядсаар л байдаг. Эзэний үгийг хэрэгжүүлэхийг хүслээ ч чаддаггүй. Нүгэл үйлдээд, нүглээ улайж, дахин нүгэл үйлдэх ёрын мөчлөгт тэд амьдран, үүнээсээ ангижирч огт чаддаггүй. Хэдийгээр Эзэн хүний нүглийг уучилсан ч нүгэлт уг чанар маань бидний дотор үлдсэнийг энэ нь харуулдаг. Сатанлаг уг чанар, зан чанар маань биднийг нүгэл үйлдэхэд хүргэдэг. Нүглийн уг үндсийг шийдвэрлэхгүй бол нүглээ хэчнээн олон удаа уучлууллаа ч хэзээ ч нүглээс ангижирч, ариун болохгүй. Өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ. Фарисайчуудыг бодоод үз. Тэд сүмд Бурханыг шүтэн мөргөөд, байнга тахил өргөж байсан ч Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед хүлээн аваагүй. Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж, тэр ч бүү хэл цовдлуулж, аймшигт нүгэл үйлдсэн шүү дээ. Энэ нь бидэнд юуг харуулдаг вэ? Сатанлаг уг чанартай бол уучлуулахын төлөө нүглийн тахил хэр олныг өргөлөө ч мууг үйлдсээр л байдаг. Төгс Хүчит Бурхан гарч ирж, үнэний олон сая үг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгож, Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүрэн харуулж, дэлхий дахиныг донсолголоо. Шашны маш олон хүн огт эрж хайж, судлалгүй, үзэлтэйгээ зууралдаж, Бурханы шинэ ажлыг яллаж, эсэргүүцэж, доромжлохоор чадах бүхнээ хийж, үнэнийг илэрхийлдэг Христийг дахиад л цовдлохоор тэсэн ядаж байна. Хүн нүглээ уучлуулсан ч сатанлаг уг чанарынхаа улмаас бас л Бурханыг улайран эсэргүүцэж, Бурханыг дайсан, эвлэршгүй нэгэн гэж үздэг нь эндээс харагддаг. Бурханы зөвт, ариун зан чанар ямар ч халдлагыг хүлцэхгүй, иймээс нүглээ уучлуулсан ч нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцсээр байдаг хүнийг хаанчлалдаа оруулна гэж үү? Яавч үгүй. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34–35). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). Бас Библид хэлдгээр, “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14). “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” (Еврей 10:26). Бурханы ариун, зөвт зан чанар халдашгүй. Бурханыг эсэргүүцдэг хүмүүс шийтгүүлж, устгагдана, Бурханы хаанчлалд хэзээ ч орохгүй. Тийм болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж амлахдаа биднийг тэнгэрт аваачих гээгүй, бас шүтлэггүй хүмүүсийг гамшгаар шууд яллаж, устгах гээгүй, харин үнэнийг илэрхийлж, хүний сатанлаг уг чанар, зан чанарт зориулан шүүлтийн ажил хийх, эхлээд хүн төрөлхтнийг ёрын муу болон Сатаны хүчнээс аврах гэсэн, тэгснээр бид Бурхан руу бүрмөсөн эргэж, Бурханаар авхуулж, хаанчлалд нь хүргэгдэж чадна. Тэгээд Бурханы авралын ажил гүйцэлдэнэ. Бурханы шүүлт хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л хүн төрөлхтнийг яллаж, сөнөөхийн төлөө байсан бол завхарсан хүн төрөлхтнөөс хэн үлдэх юм бэ? Нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө бүх хүн эцэстээ газрын хөрснөөс арчигдах биш үү? Тэгсэн бол хүнийг аврах Бурханы төлөвлөгөө талаар өнгөрөх биш үү? Иймээс Бурхан хүн төрөлхтнийг аврах төлөвлөгөөнийхөө дагуу эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болсон юм. Төгс Хүчит Бурхан хүмүүсийн дунд даруухнаар нуугдан, маш олон үнэнийг илэрхийлж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авдаг бүх хүнийг ариусгаж, аврахаар Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийлээ. Ингэснээр бид муугаас ангижирч, цэвэрлэгдэж, Бурханы хаанчлалд хүргэгдэх үнэ цэнтэй болж чаддаг. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил яавч хүмүүсийг яллаж, устгах гэдэггүй, харин бүхэлдээ цэвэрлэж, аврах гэдэг. Бурханы хүслийг ойлгох нь чухал. Хүний авралын төлөөх Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил Бурханы хамгийн чухал алхам мөн, Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авах нь завхралаас ангижирч, цэвэрлэгдэж, гамшгаас аврагдах цорын ганц арга юм.

Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаараа хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг юм бэ гэж хэн нэгэн асууж магад. Үүний хариултыг бид Төгс Хүчит Бурханы үгээс олж болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”).

Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд Тэрээр хүнийг үндсэндээ шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: ‘Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?’ гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хайр найргүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”).

Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”).

Бурханы үгийг уншсаны дараа Бурхан шүүлтийн ажлаа яаж явуулдаг тухай илүү тодорхой ойлгож байгаа биз? Олон хүн Бурханы ажлыг ойлгодоггүй учраас шүүлт, гэсгээлт гэх үг харахаар Бурханы яллалт, шийтгэл санаанд нь ордог. Энэ бол хамгийн буруу. Хуулийн дор, шүүлт нь зүгээр л шийтгэлээр дамжуулан зан авирыг хязгаарлаж байсан болохоос хүмүүсийн нүгэлт уг чанарыг шийдвэрлэж байгаагүй. Харин Бурханы шүүлт голлон дотоод сатанлаг уг чанар, зан чанарыг маань шүүж, илчлэхээр үнэнийг илэрхийлээд, дараа нь биднийг илчлэхийн тулд харьцалт, сахилгажуулалт, туршилт гэх мэт янз бүрийн аргыг ашиглах явдал байдаг. Тэгснээр бид завхарсан мөн чанар, завхралынхаа бодит байдлыг үнэхээр олж харж, дараа нь өөрсдийгөө үзэн ядаж, махан биеэс нүүр буруулж, үнэнийг хэрэгжүүлж, үнэхээр гэмшиж чаддаг. Хүний сатанлаг зан чанар, өөдгүй сэдэл, завхарсан бузар буртаг, хөгийн үзэл санааны илрэлийг Төгс Хүчит Бурханы үг гярхай илчилдэг. Бурханы үгийн шүүлттэй тулгараад бид Бурханд огт чин сэтгэл гаргалгүй, итгэхдээ зүгээр л ерөөлд шунадаг гэдгээ олж хардаг. Өчүүхэн бага золиос гаргаж, багахан төлөөс төлчхөөд Бурханы нигүүлслийг хүртэж, хаанчлалд орох эрхтэй гэж боддог. Харин шалгалттай тулгарахдаа Бурханыг буруутгаж, Бурханд учирлаж, тэр ч бүү хэл Бурханы төлөө ажиллахыг хүсэхээ больдог. Бид Бурханд дуулгаваргүй. Харваас үнэний бодит байдалгүй мөртөө онгирч, бишрүүлэхийн тулд хоосон сургаалын тухай зүгээр л чалчдаг. Бид үргэлж нэр төр, байр сууриа хамгаалж, бусдын үзэл бодол үнэнд нийцэлтэйг мэдэж байсан ч тэдэнтэй санал нийлэхээс татгалздаг. Бид биеэ тоосон, гөжүүд, ямар ч хүн чанар, эрүүл ухаангүй. Бурханы үгийн шүүлтээр, бид Сатаны завхралд хэр гүн гүнзгий автсан гэдгээ, бас биеэ тоосон, зальхай, ёрын муу, диаволын амилсан дүр гэдгээ олж хараад, нүүр хийх газаргүй болж ичдэг. Харуусалд автан залбирч, өөрсдийгөө хараагаад сатанлаг зан чанар дотроо амьдрахаа болихыг хүсдэг. Бас Бурханы зөвт, ариун байдлыг туулж, бидэнд байж болох ямар ч завхралыг Бурхан шинжилж, илчилнэ гэдгийг, Бурханы зан чанар халдашгүй болохоор бид гэмшиж, өөрчлөгдөхгүй бол заавал шийтгүүлнэ гэдгийг мэдэрдэг. Тэгээд бид Бурханыг хүндэлдэг. Олон удаа шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, туршилт, цэвэршүүлэлт туулсны дараа завхарсан зан чанар маань аажмаар цэвэрлэгдэж, өөрчлөгддөг. Бид хавьгүй даруухан, үг, үйл хэрэгтээ илүү ухаалаг болж, хэнээс гаралтайг нь үл харгалзан, үнэний дагуух ямар ч зүйлийг хүлээн авч, захирагдан, үүрэгтээ хавьгүй бага хольцтой болдог. Бурханы ерөөл байсан ч, байгаагүй ч, эцсийн үр дүн, хүрэх газраа үл харгалзан бид баяртайгаар Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлдэг. Төгс Хүчит Бурханы шүүлтээр бид эцэст нь нүглээс чөлөөлөгдөж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, жинхэнэ эрх чөлөөг олж авч чаддаг. Бурханы шүүлт, гэсгээлт үнэхээр хүн төрөлхтнийг гэх Бурханы хамгийн агуу хайр, аврал юм! Үүнгүйгээр бид хэзээ ч өөрсдийгөө мэдэхгүй, бас завхралынхаа үнэнийг хэзээ ч олж харж чадахгүй, мөрөөдөл дундаа амьдран, нүглээ уучлуулсан учраас хаанчлалд орох эрхтэй гэж бодоод, Эзэн биднийг өргөж, ерөөлдөө умбуулна гэж хүлээсээр байх байлаа. Тэгэх нь үнэхээр мунхаг, ичгүүргүй хэрэг. Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлт бол завхралаас ангижирч, цэвэрлэгдэж, хаанчлалд орох цорын ганц арга гэдгийг бид үнэхээр мэдэрсэн. Төгс Хүчит Бурханы шүүлт бол нүглээс чөлөөлөгдөж, Бурханаар бүрэн авруулж, хаанчлалд орох цорын ганц зам гэхэд болно. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр, “Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”).

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг эхлүүлснээс хойш гучин жил өнгөрлөө. Бурханы сонгосон олон хүн үүнийг туулж, аажмаар завхралаас чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, гамшгийн өмнө бүлэг ялагчид бүрэн төгс болгуулсан. Тэд хавчлага, бэрхшээлийн үеэр Сатаныг ялан дийлэх, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр үнэхээр гэмших, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга болох, шалгалт, цэвэршүүлэлтээр Бурханд захирагдах гэх мэт нүглээс ангижирч, аврагдах тухай сайхан гэрчлэл хийсэн. Эдгээр гэрчлэлээр видео хийн, интернэтэд байршуулж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилсэн тул хүн бүрийн нүдийг нээж, бүрэн үнэмшүүлж болно. Улс орон, урсгал болгон дахь, үнэнд хайртай улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таниад, Бурханы сэнтийн өмнө ирж байна. Хаанчлалын сайн мэдээ дэлхийд түгээд, гайхамшигтай байдлаар биелэх гэж байна. Бурханы гэрээс эхэлсэн Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил биелж байгаа нь тодорхой. Гамшиг аль хэдийн бууж байна, нүд нь нээлттэй байгаа хэн бүхэн агуу гамшиг эхэлснийг харж чадна. Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авч, завхралаа цэвэрлүүлсэн хүмүүс гамшгийн үеэр хамгаалагдаж, Бурханы хаанчлалд орно. Үнэнийг болон Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авалгүйгээр ерөөл хүртэж, хаанчлалд орохоо л боддог хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгддэг үрийн сүүл, үл итгэгчид юм. Бурхан тэднийг аль эрт ялласан. Гамшиг нүүрлэх үед тэд тамд унаж, шийтгүүлнэ. Энэ нь Төгс Хүчит Бурханы ийм үгийг биелүүлдэг: “Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”).

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бие махбодтой болох гэж юу вэ

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж...

Messenger дээр бидэнтэй холбоо барих