Иовын тухай (2)
Иовын ухаалаг байдал Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй нэг баримт байдаг бөгөөд бид өнөөдөр энэ баримтад анхаарлаа хандуулна. Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл өөрт нь ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнэтэй зүйл байсан, тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханд эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүстэй харьцуулахад Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хавьгүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь, Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэрээр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байж, шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл, тэрээр Бурхан өөрийг нь ерөөж, эсвэл өөрт нь гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол тэнэг зан, мунхаглал ухаан мөхөс байдлын, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж, Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Тэгэхээр Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон айлдвар цөөхөн байсан учраас Бурханы талаар мэдлэг олж авах нь амаргүй хэрэг байжээ. Иовын тийм амжилт шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг үзэж туулаагүй, Бурханы ярихыг хэзээ ч сонсоогүй, мөн Бурханы нүүр царайг хараа ч үгүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадсан нь бүхэлдээ түүний хүн чанар, хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан “төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэж хэлсэн. Тэр үед Бурхан түүний талаар аль хэдийн ийм үнэлгээ хийж, ийм дүгнэлтэд хүрсэн байлаа. Энэ нь өнөөдөр хэр их үнэн байх байсан бэ?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иовын ухаалаг байдал Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн...
Бурхан хүнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг хүмүүс...
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг гомдоллосон ямар...