Сатан Иовыг дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатгинд баригдав)
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг гомдоллосон ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд агуурс, үр хүүхдийг давж, өөртөө байгаа бүх өмч хөрөнгийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан юмсыг нь буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба Бурханы хийсэн зүйлээс болж Бурханд талархал, магтаал өргөж чадсан. Сатаны эхний сорилтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнө үзээгүй айхтар их өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байв. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит зан төлөвөө ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, үхэл, амьдралын тулааны үеэр Сатаны эсрэг тулалдсан хэр чинээ нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шулуун шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушааж байснаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шулуун шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг зарчимч чанарынхаа үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдалд нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгт хүрэх үед Ехова Бурханы санаа зовохыг мэдэрсэн түүнийг нь төрсөн өдрөө хараахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Тийм зан төлөв нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шулуун шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэнэ дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ… Тэрээр Бурханы нүдэнд жинхэнэ хүн болсон; тэр чөлөөлөгдсөн…
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас...
Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв. Иов 1:5...
Бурхан хүнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг хүмүүс...