Иовын тухай (2)
Иовын ухаалаг байдал Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иов Бурханыг чихээрээ сонссон нь
Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй.
Иов 23:8–9 Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.
Иов 42:2–6 Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.
Бурхан Өөрийгөө Иовд харуулаагүй боловч Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Тэгээд тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдгийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах эшлэл бий: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг” (Иов 42:5–6). Иов Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотолжээ. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр баримт нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсан ч гэсэн Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг, Бурхан ямар болохыг, эсвэл Бурхан юу хийж байгааг мэдээгүй. Эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дундаас, мөн Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домгоос Түүний дээд эрхийг харсныхаа дараа Иов Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын гарал үүсэл, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ эшлэлийг уншицгаая. Тэр, “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг огт санаандгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.
Бурхан өөрөөс нь нуугдаж байснаас болж Бурханд итгэх Иовын итгэл ганхаагүй
Библийн дараах эшлэлд Иов, “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8–9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд Бурханыг олж харж чаддаггүй байсан хэдий ч Бурхан хавь ойрын бүх зүйлийг удирдан түүний хажууд байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч өөрийнхөө итгэлд үнэнч байж чадсан, өөр ямар ч хүн ингэж чадаагүй. Яагаад бусад хүн тэгж чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн хэрэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүнд ханддагтай адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов үнэнч шударга чанараа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд ахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, эерэг зүйлсийг хэчнээн их хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан өөрөөс нь нуугдаж байсан учраас Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Бурханыг хэзээ ч хараагүй учраас итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч өөрт нь үзэгдээгүй учраас Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэрээр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Бурханд итгэх Иовын итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иовын ухаалаг байдал Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн...
a. Бурханы хэлсэн үгс Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад...
Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон түүний зан төлөв нь хүмүүсийн төсөөлж байсан шиг жигтэйхэн их өрөвдөм байгаагүй.
Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас...