Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын тухай шаардлагатай мэдлэг

0

Хэрвээ бид, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын ач холбогдол болон мөн чанарыг илчилсэн Төгс Хүчит Бурханы үгийг чин сэтгэлээсээ эргэцүүлэх чадвартай бол, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил нь золин авралын ажил байсан, энэ нь завхарсан хүн төрөлхтний нүглийг наманчлах ажил байсан гэдгийг бүрэн ухаарч чадах болно. Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн үг болон ажил нь бүгд золин авралын ажил дээр төвлөрч байсан бөгөөд энэ нь бүхэлдээ хүмүүсийг, Есүсийг Аврагч хэмээн хүлээн авч, өөрсдийн бүх нүглийг хүлээн зөвшөөрөхөөр Бурханы өмнө очиж, Бурханы уучлалыг хүртэж, Түүний өмнө амьдрахын тулд Бурханы нигүүлсэлд найдах чадвартай байлгахын төлөө байсан юм. Энэ бүхэн нь хүмүүсийг, Бурхан руу эргэж очсоныхоо дараа Түүний хайрласан нигүүлсэл, ерөөлийг эдэлж, Тэр бол өршөөл, хайрын Бурхан гэдгийг таньж, Түүнд байнга залбирч, Түүний хайрласан нигүүлсэл, ерөөлд амьдрахын тулд Түүнийг шүтэн мөргөх чадвартай байлгахын төлөө байв. Энэ бүхэн нь хүмүүсийг, Эзэн Есүс бол Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа сайн мэдээг түгээж, Бурханы авралыг гэрчилж, Есүсийн амлалтыг авч, эцсийн өдрүүдийн авралыг хүртэхэд хэрхэн бэлдэхээ мэдэхэд хүргэхийн төлөө байсан юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн зүйл нь бүхэлдээ хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан гэдгийг хүмүүст харуулахад энэ нь хангалттай юм. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, нүглийн тахил болсон нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажилтай нягт холбоотой. Хуулийн эрин үед Израильчууд Бурханы удирдлагыг мэддэг байсан ба Түүний хууль, тушаалуудыг хэрхэн дагахаа мэддэг байсан, гэхдээ хүний завхралаас болж тэд мөн л хууль, тушаалуудыг дахин дахин зөрчиж, Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Бурханыг уурлуулж байсан юм. Энэ нь хүмүүсийг, нүгэл гэж юу болохыг, нүгэл үйлдэх гэж юу болохыг ухаарч, хүмүүс ямар нүгэл үйлддэгийг болон нүгэл үйлдсэнийхээ дараа Бурханы уучлалыг хүртэхийн тулд хэрхэн тахил өргөхийг мэдэхэд хүргэсэн билээ. Үүнээс бид, Бурханы хууль, тушаалуудын хүрсэн анхдагч үр дүн нь нүгэл юу болохыг, Бурханаар уучлуулахын тулд нүгэл үйлдсэнийхээ дараа хэрхэн тахил өргөх ёстойг хүмүүст мэдэгдэх явдал байсан гэдгийг харж болно. Тийм учраас Эзэн Есүс, хүн төрөлхтний нүглийг наманчлах ажлыг гүйцэлдүүлэхээр Нигүүлслийн эрин үед ирсэн юм. Энэ нь үнэхээр маш их утга учиртай. Хуулийн эрин үед, тахил өргөх, шатаалт тахил, эвийн тахил нь зөвхөн ганц нүглийг л шийдвэрлэж, нэг өршөөлийг л өгч байсан боловч Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнхийн, бүрэн гүйцэд нүглийн тахил болсон ба хүн төрөлхний нүглийг нэг удаа үүрд мөнхөд уучилсан билээ. Энэ нь, хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр хэчнээн агуу болохыг, Түүний зан чанар нь зөвхөн зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг агуулаад зогсохгүй мөн өршөөл, хайрыг агуулдаг, ялангуяа хүнд хайрладаг Түүний нигүүлсэл өргөн уудам, элбэг дэлбэг гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүсийн нүгэл уучлагдмагц тэд Түүний бүх нигүүлслийг урьдных шигээ эдэлж чаддаг. Хүн төрөлхтний төлөөх Түүний хайр жинхэнэ бөгөөд Түүний нигүүлсэл үнэхээр агуу, хэмжээлшгүй гэдгийг харж болно. Эзэн Есүс завхарсан хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэрхүү үйлдлээрээ хүн төрөлхтний нүглийг мөнхөд уучлаад зогсохгүй, бие биенээ хайрлах, нэг нэгэндээ хүлээцтэй хандах, бусдыг дал дахин долоон удаа уучлах, мөн түүнчлэн бусдыг үүрд уучилж, дайсныхаа төлөө залбирах, бусдыг өөр шигээ хайрлах гэх мэт Нигүүлслийн эрин үеийн үнэнийг хүмүүст зааж сургасан юм. Тэр хууль, тушаалуудыг хүчингүй болгоод зогсохгүй Хуулийн эрин үеийн ажлыг төгс болгосон болохоор Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн авсан бүх хүн зохих ёсоор цугларч, Бурханд залбирч, Бурханыг шүтэн мөргөж, сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийж чадсан—энэ нь гэрчлэл хийх явдал юм. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил бүхэлдээ Хуулийн эрин үе дэх Түүний ажлын суурин дээр үндэслэсэн нь тодорхой юм. Эзэн Есүс үнэхээр нүглийн тахил болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нэг л үйлдлээрээ, бүх завхарсан хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх нүглийг мөнхөд уучилж, тэднийг Бурханы өмнө очиж, Түүнд залбирч, Түүнийг шүтэн мөргөх боломжтой болгосон. Гэсэн хэдий ч Эзэн Есүс нүглийн тахил болсон нь хүн төрөлхтнийг бүрэн аварч, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэнтэй адилгүй. Эзэн Есүс загалмай дээр “Гүйцэлдлээ” гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг Тэр аль хэдийн гүйцэлдүүлсэн гэсэн утгатай гэж итгэдэг олон хүн Христийн шашинд байдаг. Энэ бол буруу—энэ бол хүний үзэл төсөөллөөс өөр юу ч биш бөгөөд хүмүүст Бурханы ажлын талаар өчүүхэн төдий ч ойлголт байдаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ Есүсийн золин авралын ажил хүн төрөлхтнийг аль хэдийн бүрэн аварсан бол өнөөдөр шашны хүмүүс байнга залбирч, нүглээ улайхгүй байсан ба үндсэн гол урсгалууд одоогийнх шигээ уналтанд орж, эзгүйрэхгүй байсан. Эзэн Есүс бас “Би хурдан ирнэ” гэж мэдээж хэлэхгүй. Эзэн Есүсийн эргэн ирэлт, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажил л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм. Шүүлт ба гэсгээлт, засалт ба харьцалт, шалгалт ба цэвэршүүлэлтээр дамжуулан Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний завхралын асуудлыг шийдвэрлэж байгаа, ингэснээр тэд Сатаны нөлөөний хүлээс, хязгаарлалтыг бүрэн дүүрэн хаяж, Бурханыг үнэхээр мэддэг учраас Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болж чадна. Эзэн Есүсийн золин авралын ажил нь ердөө, Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн аврах замыг зассан бөгөөд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авснаар л хүмүүс бүрэн авралд хүрч чадна гэдгийг баримтууд хангалттай харуулдаг. Энэ бол үнэхээр маргашгүй баримт мөн.

Эзэн Есүсийн золин авралын ажил нь Израиль дахь Бурханы ажлын цар хүрээг даруй өргөжүүлж, үүнийг Харь үндэстнүүдийн ертөнц болон дэлхий ертөнцийн зах хязгаар хүртэл дэлгэрүүлсэн. Ингээд Нигүүлслийн эрин үед Бурханы ажил Израилиас эхлэн бүх дэлхий даяар түгсэн бөгөөд улс орон, бүс нутаг болгон дахь олон хүн Бурханы өмнө очиж, Түүнд залбирч, Түүнийг шүтэн мөргөсөн юм. Түүний нэр улс орон, бүс нутаг даяар түгсэн. Үүнээс, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний хагас нь аль хэдийн биелсэн, тэгэнгээ бас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын замыг зассан гэдэг нь илэрхий юм.

Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бодит ач холбогдлыг нэг өгүүлбэрээр дүгнэн хэлбэл, бие махбодтой болсон Бурхан, хүн төрөлхтнийг золин аврахын тулд Өөрийгөө завхарсан хүний төлөөх нүглийн тахил болгосон юм. Нигүүлслийн эрин үеийн ажлын хамгийн чухал бодит ач холбогдол нь “золин аврал” билээ.