Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын тухай шаардлагатай мэдлэг

1

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын ач холбогдлын тухай үгсийг уншсаныхаа дараа хэрвээ чи тэдгээрийг чин сэтгэлээсээ эргэцүүлбэл эцсийн өдрүүд дэх Түүний ажлын талаарх зарим нэг мэдлэг, ойлголтыг гарцаагүй олж авч чадна. Хэрвээ чи дараа нь, эцсийн өдрүүд дэх Өөрийнхөө ажлын явцад Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн номыг бүхэлд нь уншиж, эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хэдэн жил туулбал, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил нь хүн төрөлхтнийг бүрэн аврахын төлөөх шүүлт, гэсгээлт юм гэдгийг үнэхээр ойлгож чадах нь гарцаагүй. Үүгээр дамжуулан чи аврал хүртэж, төгс болгуулж чадна.

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ойлгохын тулд чи эхлээд Тэр яагаад эцсийн өдрүүдэд шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг талаар тодорхой мэддэг байх ёстой. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг гүйцэлдүүлсний дараа Бурханы сонгосон бүх хүмүүс Эзэн Есүсийн өмнө очиж, нүглээ улайж, гэмшиж, уучлагдаж чадсан. Тэд бас Бурханы өөрсдөд нь хайрласан ихээхэн нигүүлслийг эдэлж чадсан боловч хүн Сатанаар завхруулагдсаны дараах өөрсдийн нүгэлт уг чанарын хязгаарлалт, дөнгийг хаяж чадах ганц ч хүн байгаагүй юм. Эзэн Есүсийг өөрсдийн Аврагч гэж хүлээн авч, нүглээ уучлуулсныхаа дараа ч гэсэн хүн болгон үргэлжлүүлэн нүгэл үйлдэж байсан. Тэд нүгэл үйлдэж, нүглээ хүлээх дахин давтагдсан мөчлөг дунд амьдарсан. Тийм учраас, Эзэн Есүсийн золин аварсан бүх хүний нүгэл уучлагдаж, өөрсдөд нь Бурханы хайрласан бүх нигүүлслийг тэд эдэлсэн боловч хүн төрөлхтнийг нүгэлт байдал руу хөтөлдөг сатаны уг чанарын хязгаарлалт болон дөнгийг хаяж огт чадаагүй юм. Тийм учраас бүх хүн ийнхүү шаналан халагладаг: “Би үнэхээр өрөвдөлтэй юм! Сатаны уг чанарын хязгаарлалтыг бүрмөсөн хаяж, жинхэнэ авралд хүрэхийн тулд би юу хийж чадах юм бэ?” Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийнхөө нүгэлт уг чанарыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд сатаны нүгэлт уг чанарын хяналтаас хэн ч өөрсдийгөө чөлөөлж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Тэд бүгд дахин дахин нүгэл үйлдэж, нүгэл дотор амьдрахгүй байж чаддаггүй, ийм учраас хэдийгээр завхарсан хүмүүсийн нүглийг уучилсан боловч тэд хэвийн хүн чанарыг амьдран харуулж чаддаггүй, иймээс тэд ер нь яаж жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулж чадах билээ дээ? Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин авралын ажлыг хүлээн авсан Бурханы сонгосон бүх хүмүүсийн бодит туршлага юм. Иймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийдэг шүүлт, гэсгээлтийн ажил нь завхарсан хүмүүсийг сатанлаг нүгэлт уг чанараас нь бүрмөсөн аварч, тэдний амь зан чанарыг өөрчлөх ажил билээ. Хүн төрөлхтнийг бүрмөсөн аврахын тулд Төгс Хүчит Бурхан шүүлт, гэсгээлтийн бүх үнэнийг илэрхийлдэг. Тэр завхарсан хүмүүсийн сатанлаг уг чанарын мөн чанар болоод тэдний завхралын үнэнийг илчилж, шүүхийн тулд Өөрийн үгэн дэх үнэнийг ашиглаад зогсохгүй бас хүмүүсийн сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, өөрчлөхийн тулд засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийн аргыг ашигладаг. Энэ нь завхарсан хүмүүст, өөрсдийнхөө сатанлаг уг чанар болоод завхралын үнэнийг үнэхээр танин мэдэж, завхарсан хүмүүс үнэндээ аминч зан, жигшүүртэй байдал, заль мэх, шударга бус байдал, шунал, хорон санаа гэх мэт сатанлаг зан чанараар дүүрэн, үнэнээс залхсан байдаг гэдгийг жинхэнээсээ харах боломж олгодог. Засагдаж, харьцагдсанаар болон шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы ажлыг мэдэж чаддаг бөгөөд энэ нь, асуудлын талаарх тэдний үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэ цэнийг үндсээр нь өөрчилдөг, дараа нь тэдний амь зан чанарын өөрчлөлт явагдана. Энэ бүхэн нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үр жимс бөгөөд үүнээс болж бий болсон өөрчлөлт нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэсний дараа нүглээ уучлуулахад бий болсон өөрчлөлтөөс хамаагүй илүү их юм. Зөвхөн Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлт л хүн төрөлхтнийг бүрэн аврах ажил юм гэдгийг батлахад энэ нь хангалттай. Завхарсан хүмүүсийн хувьд бүрэн авралд хүрэхийн тулд Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдөж, Бурхан руу жинхэнээсээ эргэж, Түүнд дуулгавартай байж, Түүгээр авахуулах өөр ямар ч зам байхгүй.

Гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтөн аврагдахаасаа өмнө Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах ёстой. Яагаад гэвэл хүмүүс маш гүн гүнзгий завхруулагдаж, Сатаны мэдлэг болон гүн ухаанд бүрмөсөн автагдсан бөгөөд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Шүүлт, гэсгээлтийн аргаар л дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чаддаг, ийм учраас эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг явуулахдаа хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд Тэр эхлээд үнэнийг илэрхийлсэн. Завхарсан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулахын тулд Бурхан үнэнийг илэрхийлж, тэд бүрэн үнэмших үед л тэд Түүний жинхэнэ илрэлтийг харна, зөвхөн тэр үед л тэд Бурханы өмнө сөгдөн мөргөж, туйлын их гэмших болно. Тэр үед тэд үнэхээр Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болохоо эцэст нь харна, үүнээс болж тэд өөрсдийн ихэрхүү, биеэ тоосон зангаа мэдэж, өөрсдийнх нь зүрх сэтгэлд Бурханд зориулсан зай огт байдаггүйг, тэд ердөө ч хүн шиг амьдарч байгаагүй гэдгээ, тэд үнэндээ Сатанаар маш гүн гүнзгий, маш хөөрхийлөлтэйгээр завхруулагдсан гэдгээ мэдэх болно. Хүн төрөлхтөн Бурханы үгээр байлдан дагуулагдсаныхаа дараа л Сатанаар завхруулагдсан өөрсдийнхөө завхралын бодит баримт, үндсэн уг чанарыг үнэхээр ойлгодог бөгөөд зөвхөн тэр үед л тэд, энэ бүх жилүүдэд шашин дотор Бурханд итгэснийхээ дараа Библийн зарим нэг мэдлэг, бичиг үсэг, хоосон сургаалаас өөрцгүй зүйлийг ойлгосон ба өөрсдөд нь үнэний бодит байдал огтхон ч байдаггүй гэдгийг жинхэнээсээ танин мэддэг. Тэд үнэхээр дорд, хөөрхийлөлтэй, сохор агаад нүцгэн. Зөвхөн тэр үед л хүмүүс Бурханы өмнө тайван байж, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг албан ёсоор хүлээн авч, дуулгавартай дагаж эхлэх ба Бурханд итгэх итгэлийн зөв замд орж эхэлдэг. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтээр хийгдсэн байлдан дагуулалтын эхний үр дүн билээ. Энэ нь, Хуулийн эрин үед Иов шалгалтуудыг туулж, Бурханы үгийг сонссоныхоо дараа бүрэн байлдан дагуулагдсантай яг адилхан. Хүмүүс Бурханы үгээр байлдан дагуулагдах юм бол үнэнийг танин мэдэж, хүлээн авсан хүмүүс болох бөгөөд дараа нь тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд орж, аврагдах боломжтой хүмүүс болж чадна. Үнэнийг үгүйсгэж, үзэн ядаж, Бурханы олон үгийг сонссоныхоо дараа ч гэсэн Түүний дайсан хэвээр байдаг хүмүүс нь антихристүүдийн ангилалд харьяалагддаг. Тэдний хувьд аврагдах зам үнэхээр байхгүй бөгөөд тэр хүмүүс таягдагдаж, шийтгэгдэх бай болно. Бурханы үгээр байлдан дагуулагдсан суурин дээр аврал явагдах ёстой. Бурханы хэлсэнчлэн, “Миний санаа зорилго бол хүн төрөлхтний муу ёрын нэгнийг бүрмөсөн сөнөөж, бут цохих бөгөөд ингэснээр тэр цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүний тухайд гэвэл энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай болсон.” ( “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс ) “Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн үнэмшүүлэхийн тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно.” ( “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс )

Эдгээр нь Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүрсэн урьдчилсан үр дүн, Түүний байлдан дагуулах ажлын үр дүн юм. Бурхан хүмүүсийг төгс болгох явдал нь тэднийг байлдан дагуулсан суурин дээр хийгддэг бөгөөд хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт, гэсгээлтийн бүх ажлыг дуулгавартай дагаж чаддаг бол тэд аль хэдийн аврагдаж, төгс болгуулах замд алхан оржээ. Тэд хэзээ ч байлдан дагуулагдаагүй учраас завхарсан хүмүүс ийм ихэрхүү, бардам, хуулиас гадуур, эрүүл ухаан дутмаг байдаг гэдгийг хүн бүхэн тодорхой мэдэх ёстой. Тэд өөрсдийгөө танихдаа тун дутуу дулимаг байдаг ба тэд солиорлын ийм түвшинд хүртлээ Бурханыг үгүйсгэж, эсэргүүцсэн, ийм учраас Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л завхарсан хүмүүс ариусгалт болон авралыг олж авч чадна. Энэ нь бас завхарсан хүмүүсийн хувьд аврагдаж, төгс болгуулах цорын ганц зам билээ.

Бурхан завхарсан хүмүүсийг шүүж, гэсгээж байгаа нь Түүний зөвт зан чанарыг бүрэн илчилдэг бөгөөд энэ нь тэдэнд Бурханыг мэдэх гайхалтай боломж авчирдаг. Хэрвээ тэд Түүний шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол хэзээ ч Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй. Түүний зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнгийн шүүлт, гэсгээлтийг туулсан цагтаа л тэд Түүний зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдэг үнэнийг мэдэрч, Бурхан үнэхээр хүмүүсийн дотоод талыг хайж, тэдний зүрх сэтгэлийг бүхэлд нь ажиглах чадвартай, Тэр хүмүүсийн завхарсан мөн чанар болон сатанлаг уг чанарыг сайтар мэддэг гэдгийг өөрсдөө мэдэрч, Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухааныг бас ойлгож чадна. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч чаддаг учраас тэд Бурханы зан чанар болон мөн чанарын талаарх жинхэнэ мэдлэгт хүрч, тэгснээрээ Түүгээр аврагдаж, төгс болгуулж чадна. Завхарсан хүмүүс аврагдах үйл явц нь Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх үйл явц, мөн Түүний зөвт зан чанарыг мэдэх үйл явц гэдэг нь тодорхой юм.

Завхарсан хүмүүс аврал хүртэж, төгс болгуулах явдал болон эцсийн өдрүүд дэх ажилдаа Түүний илчилсэн Бурханы зөвт зан чанарын хооронд шууд харилцан холбоо байдаг. Энэ нь бүхэлдээ, Бурханы зөвт зан чанарыг мэдэж, Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухааныг таньснаар Бурханы сонгосон хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж эхэлсэн бөгөөд ялангуяа Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдсэнээр Түүний илэрхийлсэн бүх үнэнийг ойлгосонтой холбоотой. Ийм учраас хүмүүсийн амь зан чанар нь аажмаар өөрчлөгдөн, аливааг үзэх үзэл, амьдралын талаарх үзэл болон тэдний үнэ цэнэ үндсэндээ өөрчлөгдсөн. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт бөгөөд яг л Бурханы хэлсэнчлэн, “Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын улмаас Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүнээр хүндэтгэн бишрүүлэж, дуулгавартай дагуулахын тулд оршин байдаг. Учир нь Түүний оршихуй болон зан чанар нь ямар ч бүтээлийнхтэй адилгүй, бүтээгдсэн зүйлийнхээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл бөгөөд хүн зөвхөн Түүнийг л хүндэлж, Түүнд дуулгавартай байвал зохино; хүн үүнд тэнцэхгүй” (“Бурханы ажил ба хүний ажил”-аас).

“Миний зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт үүрд мөнхөд үргэлжилнэ. Анх Би элэгсэг, өршөөнгүй байсан боловч энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш; зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт бол ердөө Миний—бүрэн Бурханы Өөрийн зан чанар юм” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс).

“Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал байхгүй” (“Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс).

“Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог” (“Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас).

“Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг” (“Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас).

“Бурхан одоо албан ёсоор хүмүүсийг төгс болгож эхэлсэн. Бүрэн дүүрэн болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний үгийн шалгалт болон цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) амсах ёстой. Нэмж хэлэхэд, хүмүүс үхлийн шалгалтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлдэг хүн нь Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын дунд зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал цангинуулах чадвартай байх бөгөөд мөн Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийгөө хаяж, тэгснээр чин үнэнч, нэгэн зорилготой, ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах чадвартай байдаг; ийм хүн бол бүрэн дүүрэн хүн бөгөөд энэ нь мөн Бурханы хийхийг хүсэж байгаа ажил, энэ нь Бурханы хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйл юм” (“Бурханы ажлын алхмуудын талаар”-аас).

“Тэнгэрийн Бурхан энэ хамгийн бузар заваан гажигтай газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй буюу хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй вэ? Тэр хүний ирээдүйн төлөв болон хувь заяаг авч хаясан ч гэсэн Бурханы хэрэгжүүлсэн алхмуудын аль нь хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний оршин тогтнохын төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь, зовлон шаналал болон шөнө шиг хар харанхуйн хүчний дарлалаас хүнийг чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний төлөө байгаагүй вэ? Хайртай ээж шиг Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлийг хэн ухан ойлгож чадах вэ?” (“Ажил ба оролт (9)”-өөс).

“Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ чамд харагдах үед энэ нь чиний махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед махан бие чинь ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж ч чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна” (“Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас).

“Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм” (“Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс).

“Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт Сатанд огт өршөөл үзүүлдэггүй. Харин та нарын хувьд тэдгээр нь та нарыг аврахын төлөө байдаг ч, та нар Миний зан чанарыг ойлгох чадваргүй, бас Миний үйлдлийн цаад зарчмыг ч мэддэггүй” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс).

“Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст Тэр шийтгэл, мөн түүнчлэн залхаан цээрлүүлэлт билээ” (“Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-rээс).

“Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар заваан газарт бие махбодтой болсноор л Тэр Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Тэгвэл юугаар Түүний зөвт зан чанар илчлэгдэх вэ? Хүмүүсийг нүглийг шүүснээр, Сатаны шүүлтээр, нүглийг зэвүүцсэнээр, Түүний эсрэг босч, Түүнийг эсэргүүцдэг дайснуудын үзэн ядалтаар дамжуулана” (“Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс).

“Өөрийнхөө уур хилэнг харуулж, Өөрийнхөө агуу хүч чадлыг харуулж, Өөрийнхөө мэргэн ухааныг харуулахын тулд Би, Надаас төрсөн боловч Намайг мэддэггүй хүн бүхнийг гэсгээх болно. Надад бүх зүйл зөвт байдаг, зөвт бус зүйл, заль мэх, шударга бус зүйл огтхон ч байдаггүй; шударга бус, зальтай хэн боловч тамын хүү байх ёстой—Үхэгсдийн оронд төрөх ёстой. Надад бүх зүйл илэрхий байдаг; Миний биелүүлэхээр хэлсэн юу ч биелэгдэж, байгуулахаар хэлсэн юу ч байгуулагдах бөгөөд эдгээр зүйлийг хэн ч өөрчилж эсвэл дуурайж чадахгүй, учир нь Би бол цорын ганц Бурхан Өөрөө билээ” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс).

“дгээр шүүлтүүдийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүн төрөлхтний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүн төрөлхтний бузрыг харах үедээ Тэр Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт амьдардаг гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм” (“Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс).

“Би бол зөвт, Би бол итгэмжит, Би бол хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан билээ!” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс).

“Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?” (“Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс).

“Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино” (“Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас).

“Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно” (“Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас).

“Өөрөөр хэлбэл, бие махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх болон хэлбэр бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр төрхийг хүнд мэдэгддэг; Түүний ажлаар дамжуулан Түүний дүр төрх харагддаг бөгөөд Түүний зан чанар мэдэгддэг. Энэ бол Түүний махбодоор хийхийг хүсдэг ажлын ач холбогдол юм” (“Бие махбодтой болсон нууц (2)”-аас).

“Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. … Олон нийтэд үзүүлдэг зүйл нь хоёр удаа махбод болох үеийн Түүний дүр төрх биш, харин Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ юм. Энэ нь хүнд үзэгддэг ганц дүр төрх ч биш, мөн нийлүүлсэн хоёр дүр төрх ч биш” (“Бие махбодтой болсон нууц (2)”-аас).

Эцсийн өдрүүдэд хүмүүсийг бүрэн аварч, төгс болгохын тулд ажиллах Бурханы шүүлт, гэсгээлтийн аргуудаас, хүмүүсийг аварч, төгс болгох нь бүхэлдээ Өөрийн зөвт зан чанарыг илчлэх аргаар хийгддэг гэдэг нь илэрхий юм. Түүний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт, уур хилэнгийн зан чанар бүрэн илчлэгдмэгц завхарсан хүмүүс аяндаа төрөл төрлийнхөө дагуу тусгаарлагдах болно. Үнэнийг хайрладаг, хүлээн зөвшөөрөх чадвартай бүх хүн Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадах бөгөөд дараа нь тэд аврал хүртэж, төгс болгуулна. Үнэнийг жигшдэг, үнэнийг үзэн яддаг хүмүүс аяндаа бүгд Христийг эсэргүүцэж, үгүйсгэж, ялладаг бөгөөд тэд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг голох болно. Ялангуяа шашны ертөнцийн янз бүрийн бүлэглэл, урсгалын удирдагчид болон пасторуудын дийлэнх нь Христийг эсэргүүцэж, тэрсэлдэг антихрист хүч болдог. Ийм учраас тэд илчлэгдэж, таягдагдах ба эцэстээ шийтгэлд өртөнө. Тэд Түүний уур хилэнгийн дээд цэгт Бурханы шүүлтийн бай болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, завхрал хаана оршино, тэнд шүүлт явагдах ёстойг, нүгэл хаа байна, тэнд гэсгээлт тохиолдох ёстойг бүрэн тусгадаг. Энэ нь Бурханы зарлигдсан тэнгэрийн захиралт бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Завхарсан хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг ба хэрвээ тэд Түүний шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол Бурхан үүнийг тэвчихгүй. Ийм учраас завхарсан хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулах нь тэнгэрийн хувиршгүй зарчим, зөрчиж болшгүй Бурханы хүсэл билээ. Хүн төрөлхтөн хамгийн гүн гүнзгий завхарсан. Тэд бүгдээрээ Бурханаас урвасан, Сатаны үр удам юм. Хэрвээ Бурханы сүр жавхлан, уур хилэнгийн шүүлт ба гэсгээлт тэдэнд тохиолдоогүй бол тэд яаж Бурханы өмнө бүрэн хүлцэнгүй байдалтайгаар нүүрээрээ газар унан мөргөж чадах юм бэ? Мөн тэд яаж жинхэнэ ариусгалт болон авралд хүрч чадах юм бэ? Ийм учраас эцсийн өдрүүдэд илчлэгдсэн, Бурханы зөвт байдал, шүүлт, гэсгээлт, уур хилэнгийн зан чанар нь завхарсан хүмүүсийн хувьд хамгийн агуу аврал болсон бөгөөд энэ нь яг нарийндаа хүн төрөлхтний төлөөх Бурханы ерөөл билээ. Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанарыг илчилж байгаа нь хүнийг гэсэн Түүний жинхэнэ хайр, Түүний бүрэн төгс хайр юм.