Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХКН Христийг жирийн хүн гэж үздэг: Тэдний алдаа хаана байна вэ?

6

Жэн Вэйгуо: Есүс ба Төгс Хүчит Бурхан хоёулаа Христ, анхны болон эцсийн Христ гэж гэрчиллээ. Манай ХКН үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Интернационалд “Аврагч гэж хэзээ ч байгаагүй” гэж тодорхой хэлсэн. Аврагч Христ гарч ирснийг гэрчлэхээр чи зүтгэж байна. Тэгэхээр ХКН чамайг буруутгахаас яах билээ? Миний бодлоор, Христийн шашинтнуудын итгэдэг Есүс бол жирийн хүн байсан. Түүнийг загалмайд хүртэл цовдолсон. Түүнийг Иудейн шашин хүртэл Христ гэж хүлээн зөвшөөрөөгүй. Энэ баримт биш гэж үү? Та нарын гэрчлээд байгаа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан ч гэсэн үнэн хэрэгтээ жирийн л хүн. ХКН-ын баримт бичигт Тэр ийм нэртэй, овогтой гэж бичсэн. Энэ бол бас л баримт. Ийм энгийн хүнийг та нар яаж Бурханы илрэлт, Христ гэж гэрчилж байна вэ? Хм! Үнэхээр итгэмээргүй юм! Төгс Хүчит Бурхан ямар үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хэрхэн хийснийг та нар яаж гэрчлэх нь хамаагүй манай ХКН тэр хүнийг чинь Бурхан гэж хүлээн зөвшөөрөхгүй. Та нар бол Христ, Католик, Зүүний Үнэн Алдартны шашныхантай адил Есүс гэж хүнийг Бурхан гэж итгээд байх юм. Энэ утгагүй биш гэж үү? Бурхан, Түүний илрэлт болон ажил гэж яг юу юм бэ? Үнэнийг илэрхийлээд Бурханы ажил хийнэ гэдэг нь жинхэнэ Бурханы илрэлт гэсэн үг үү? Үүнийг чинь бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан ид шид, гайхамшиг үзүүлж, ХКН болон Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг устгавал бид Түүнийг жинхэнэ Бурхан гэж хүлээн зөвшөөрнө. Бурхан тэнгэрт гарч ирээд хүн төрөлхтнийг тэр чигт нь айдаст автуулах аянга мэт хүчтэй нүргээн гаргавал үүнийг Бурханы илрэлт гэж хэлнэ. Тэгвэл манай ХКН хүлээн зөвшөөрнө. Бусдаар бол ХКН Бурхан байдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

ХКН Христийг жирийн хүн гэж үздэг: Тэдний алдаа хаана байна вэ?

Жэн Шаои: Аав аа, та ерөөсөө ойлгохгүй байна. ХКН яагаад үргэлж Бурханд дайсагнадаг вэ? Тэр яагаад үргэлж Бурханыг үгүйсгэдэг вэ? Тэр яагаад бие махбодтой болсон Христийг үзэн ядаад байна вэ? ХКН яагаад Эзэн Есүс, Төгс Хүчит Бурханыг жирийн хүн гэж тодорхойлоод, Христийн бурханлаг чанарыг үгүйсгэдэг вэ? Коммунистууд та нар шашингүй үзэлтнүүд. Та нар Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Бие махбодтой болсон Бурханы цаадах нууцыг та нар яаж мэдэх вэ? Эзэн Есүс бие махбодтой болон илрэхдээ хүн байгаагүй гэж үү? Гэвч Түүний үг үхсэнийг амилуулж, салхи, давалгааг намжааж чадсан юм. Тэр таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг тэжээж чадсан юм. Энэ Бурханы хүч чадал, эрх мэдэл биш үү? Бие дотроо Бурханы Сүнсгүйгээр хүн ийм ид шид, гайхамшгийг бүтээж чадна гэж үү? Тиймээ, аав аа. Эзэн Есүс цовдлогдох үед цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аврах нь Бурханы хүсэл байсан юм. Эзэн Есүс үхлээс амилж, олны дунд үзэгдээд тэнгэр рүү явсан нь Бурханы бүхнийг чадагч байдал байсан юм. Аав аа, үнэнийг илэрхийлж, Христ ба Бурхан Өөрөө болохын хувьд Бурханы ажлыг хийж байгаа хүнийг та хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл бие махбодтой болсон Христээс өөр хэн үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадах вэ? Хүмүүс итгэх эсэх нь хамаагүй, Бурхан махбод болж, хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлсэн гэдэг баримтыг үгүйсгэх аргагүй юм. Үнэнийг үзэн ядаж, жигшдэг хүн л Христийг үгүйсгэж, Түүнийг эсэргүүцдэг. Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы ажлыг хүлээн авч, дуулгавартай дагадаг. Эзэн Есүс ажлаа хийж байсан үеийг эргэн санавал, Иудейн шашны удирдагчид бие махбодтой болсон Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, буруутгаж байв. Иудейн шашны хүмүүс бас Эзэн Есүсийг үгүйсгэсэн. Гэвч Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аварсан баримт нь дэлхий даяар түгсэн юм. Дэлхий дахины улс оронд олон хүн Эзэн Есүст итгэдэг. Христийн чуулганууд хаа сайгүй байна. Статистик үзүүлэлтээс харвал дэлхийд Эзэн Есүсд итгэдэг хоёр тэрбум гаруй хүн байна. Энэ нь Эзэн Есүс бол Христ ба Аврагч гэдгийг нотлох хангалттай баримт. Үүнийг үгүйсгэх нь ямар ч утгагүй. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын тулд олон үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийсэн. Ажлынхаа үеэр Тэр ХКН-ын сатаны дэглэм болон шашны нийгэм дэх антихрист хүчний улайрсан эсэргүүцэл, буруутгалтай тулгарсан. Гэвч дөнгөж хорин жилийн дотор Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар тарж Төгс Хүчит Бурхан бүлэг ялагчдыг буюу Хятад дахь анхны үр жимсийг бий болгосон. Одоо Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг, Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн янз бүрийн кино, видео, хөгжмийн видео интернетэд тавигдаад байна. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг улам олон хүн судалж эхэлж байна. Аав аа, энэ бүхнийг хүн хийж чадна гэж та бодож байна уу? Зөвхөн Ариун Сүнсний ажлын удирдамж дор л ийм үр дүнд хүрэх боломжтой. Аав аа, энэ ертөнц дээр хэн үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврах ажлыг хийж чадахыг та хэлж чадах уу? Хэний ажил хүн төрөлхтөнд бүхэлд нь хүрч чадах вэ? Бие махбодтой болсон Христээс өөр хэн ч ийм ажил хийж чадахгүй. Эндээс бид Бурханы үгийн хүч чадал, эрх мэдэл, төгс хүч, мэргэн ухаан, гайхамшигт үйлдлийг харах боломжтой. Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ болох бие махбодтой болсон Бурханы илрэлт юм. Энэ үнэхээр үнэн. Аав аа, та эдгээр баримтад итгэхгүй байна гэж үү?

Жэн Шиаоруй: Бурхан ажлаа хийхээр, үнэнийг илэрхийлэхээр махбод болсон байна. Үүнийг хүний хүсэл өөрчилж чадахгүй. Та нар бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй Бурханы ажил зогсохгүй. Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Аав аа, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил дуусах дөхөж байна. Гамшиг ойрхон байгаа. Бурханыг үгүйсгэж, тэрсэлдэг бүхэн устах болно. Тэр үед Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөд хэт оройтсон, хий дэмий байх болно. Тийм ээ. Зөвхөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийг хүлээн авснаар цэвэрлэгдэж, төгс болсон хүмүүс энэ гамшгаас амь гарч, Бурханы хаанчлалд орох болно. Аав аа, та ухаантай хүн. Энэ бүхнийг ярьсны дараа баримтыг ойлгоно гэж итгэж байна.