Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Библид ингэж бичигдсэн, “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8). Тиймээс Эзэний нэр өөрчлөгдөхгүй! Харин та нар эцсийн өдрүүдэд Есүсийн нэр өөрчлөгдөнө гэж байна. Үүнийг та нар юу гэж тайлбарлах вэ?

Хариулт:

Ах, эгч нар аа, Библид ингэж хэлсэн байдаг, “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 12:8). Энэ нь Бурханы зан чанар хийгээд Түүний мөн чанар мөнхийн бас хувиршгүй гэх баримтыг хэлж байна. Энэ нь Түүний нэр өөрчлөгдөхгүй гэсэн утгатай биш. Бид Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая

Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв: Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? … “Бурхан бол хувиршгүй” гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Чи зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм.

Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Төгс Хүчит Бурханы үгээс Бурхан Өөрөө хувиршгүй болохыг бид харах боломжтой. Энэ нь Бурханы зан чанар, мөн чанарыг хэлж байгаа болохоос Түүний нэрийг хэлээгүй. Бурхан хэдий хүн төрөлхтнийг аврах явцдаа өөр, өөр эрин үеүдэд өөр, өөр ажил гүйцэлдүүлж, өөр өөр нэрсийг сонгож авсан ч гэлээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан үргэлж Бурхан хэвээрээ байх болно. Тиймээс Түүний нэрийг Ехова эсвэл Есүс гэх нь хамаагүй, Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л Бурхан үргэлж ажиллаж байгаа. Гэсэн ч тухайн үед Иудейн Фарисайчууд, Бурханы ажил болон эрин үе дэх өөрчлөлтийн хамтаар Бурханы нэр өөрчлөгддөгийг мэддэггүй байсан. Гагцхүү Ехова л тэдний Бурхан, тэдний Аврагч байж чадна гэж тэд итгэдэг байлаа. Учир нь эрин үеүдийн турш тэд зөвхөн Ехова л Бурхан, Еховагаас өөр Аврагч байхгүй гэж сахиж мөрддөг байсан. Үүний үр дүнд, Бурхан Өөрийн нэрийг өөрчилж, "Есүс" нэрээр золин авралын ажлыг гүйцэтгэхээр ирэх үед тэд Эзэн Есүсийг ухаан жолоогүй буруутган эсэргүүцсэн. Эцэс сүүлд нь тэд Түүнийг загалмайд цовдолж, жигшүүрт хэрэг үйлдээд, Бурханыг шийтгэлийг амссан. Яг үүнтэй адилаар одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Бурхан Өөрийн ажил болон Өөрийн нэрийг өөрчилсөн учраас хэрвээ бид Бурханы мөн чанарыг үгүйсгэж, энэ бол нэгэн Бурханы ажил гэдгийг үгүйсгэх юм бол энэ нь хүний болчимгүй явдал, мэдлэггүй байдал болно. Эрин үе бүрд Бурханы авсан нэр болгон маш гүн утга учиртай бөгөөд тэдгээр нь хүн төрөлхтний төлөөх агуу их авралыг өөртөө агуулдаг.

Бурхан үргэлж шинэ байж хэзээ ч хуучирдаггүй. Тэр бол бүх зүйлийг Өөртөө агуулдаг Бурхан юм. Бурхан нэрс нь тус тусдаа Түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлөх боломжгүй. Тиймээс эрин үе урагшлахын хэрээр Түүний нэр бас солигдсоор байдаг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв: “Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр бас золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь Бурханы эрин үеийн ач холбогдол бүхий зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.” Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас “Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. ... Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр эрин үеийн ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас Бурхан бол мэргэн ухаантай, төгс хүчит Захирагч. Тэр агуу, элбэг дэлбэг, бас бүхнийг Өөртөө агуулдаг. Ямар нэг тодорхой нэр Бурханы гэсэн бүгдийг төлөөлж чадахгүй. Хамгийн гол нь, эрин үе болгонд Бурхан гагцхүү Өөрийн ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн бөгөөд Тэр Өөрийн зан чанарын тодорхой хэсгийг л илчилсэн байдаг. Тэрээр Түүнд юу байгаа, Тэр юу болохоо илэрхийлээгүй.Тиймээс Өөрийн ажлын үе шат бүрд Тэр, тухайн эрин үе дэх Өөрийн ажил болон Өөрийн илэрхийлж байгаа зан чанарыг төлөөлөхийн тулд тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулсан тодорхой нэрийг Тэр ашигладаг. Энэ бол Бурханы ажлын зарчим бөгөөд энэ нь, Тэр Өөрийн нэрийг өөрчилдгийн гол шалтгаан юм.

Бурханы нэр өөрчлөгдсөн ?! кино жүжгээс авав

Холбогдох агуулга