Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь эцэстээ бүлэг ялагчдыг бий болгож, улмаар Библийн Илчлэлийн номны зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Тэгвэл яагаад Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил л жинхэнэ ялагчдыг бий болгож чаддаг вэ?

5

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13)

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” (Иохан 12:47-48)

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би амийн модноос идүүлэхээр өгнө …” (Илчлэл 2:7)

“Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун; Ялагч хоёр дахь үхэлд өртөхгүй.” (Илчлэл 2:11)

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүхнээ олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүчийг илэрхий болгох чадвартай байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хэрэв чи Бурханы ажлын үе шат нэг бүрт эргэлзэхгүй бол чи хүний үүргээ биелүүлж, Бурхан чамайг хэрэгжүүлээсэй гэж хүсэж буй зүйлийг чин сэтгэлээсээ сахин биелүүлж, өөрөөр хэлбэл Бурханы дуудлагыг санах бөгөөд хэрэв чи Түүнийг одоо юу хийж байсан ч хамаагүй Түүний дуудлагыг мартаагүй бол Түүний ажилд эргэлзэх зүйлгүй, үзэл бодлоо хадгалан үлдэж, гэрчлэлээ үргэлжлүүлж, замын алхам тутамдаа ялан дийлж, эцэст нь чи Бурханаар дамжуулан ялагч болон төгс төгөлдөр болох болно. Хэрэв чи Бурханы шалгалтуудын алхам бүрт баттай зогсож чадвал эцэс хүртлээ баттай зогсож чадах бөгөөд чи бол ялагч, Бурханаар төгс болгогдсон нэгэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд баригдсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанарыг эзэмшсэн агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс