Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Гамшгийн өмнө Бурханы бүтээдэг ялагчид бол Түүний 6,000 жилийн удирдлагын ажлын биежилт юм. Тэгвэл эдгээр ялагчид хандсан Бурханы амлалт, ерөөл юу вэ?

11

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун; ялсан нэгэнд Би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идэхийг зөвшөөрнө.” (Илчлэл 2:7)

“Ялсан нэгэнд Би нууцалсан маннагаас идэхийг зөвшөөрч, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр дотор нь бичигдсэн цагаан чулуу өгнө.” (Илчлэл 2:17)

“Ялсан энэ мэт хүмүүс цагаан өмсгөл өмсөнө; нэрийг нь Би амийн номоос баллахгүй, харин Өөрийн Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэрэлч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.” (Илчлэл 3:5)

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.” (Илчлэл 21:3)

Бурханы сонгодог үгс

Төгс Хүчит Бурхан минь, бид Таны төлөө уухайлдаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчдыг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх хүн энэ уул руу цутгана. Бүх хүн сэнтийн өмнө сөгдөх болно! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд Та алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл нь сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийнээс урсан гарч, Бурханы хүмүүсийг усалж, тэжээдэг. Амь өдрөөр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы шинэ мэдлэг ухаанаар үргэлж хангадаг. Туршлагаар дамжуулан Бурханд итгэлтэй байдаг; Түүний үг зөв хүмүүст үргэлж гарч ирдэг. Бид мэдээжийн хэрэг ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай харилцаж, бүх зүйл дээр дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг анхааралтай тунгаадаг, зүрх сэтгэл маань Бурхан дотор тайван байдаг, ингэж бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Өдөр тутмын амьдрал, үйл хөдөлгөөн, үг яриа, бодол санаандаа бид Бурханы үгэн дотор амьдарч, үргэлж ялган таних чадвартай байдаг. Бурханы үг тэнцвэрийг олдог; дотор нуугдсан зүйлс ар араасаа санаандгүйгээр ил гардаг. Бурхантай нөхөрлөхийг хойшлуулж болохгүй; бодол болон санаануудыг Бурхан ил болгодог. Христийн суудлын өмнө амьдарч буй агшин бүртээ бид шүүлт туулдаг. Бидний биеийн ертөнц болгоныг Сатан эзэмшсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Түүний дээд эрхийг сэргээхийн тулд Бурханы сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэл сэхлийн тулааныг туулах ёстой. Бидний хуучин төрх цовдлогдсон цагт л Христийн дахин амилсан амь дээд эрх мэдлээр хаанчлах болно.

Одоо Ариун Сүнс буцаан авах тулаан хийхийн тулд бидний булан тохой бүр лүү давшилдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан хэдийд ч бидний дотор талыг гэрэлтүүлж, ариусгаж, Сатаны эзэмшсэн зүйлийг шинээр буцаан авах болно. ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож чадна. Цагаа бүү үр, үргэлж Бурханы үгэн дотор амьдар. Ариун хүмүүсийн хамтаар босгон байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар сууд ор!

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэгдүгээр бүлэг”-оос

Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн зөвшөөрсөн үү? Өөрсдөд чинь өгсөн амлалтыг та нар хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван есдүгээр бүлэг”-ээс

Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс, тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлдэг. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдрах ба зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын төлөө байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх мэдэл барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чаддаг ба тэд газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай, мөн тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан зорилготой, ижил хүсэл эрмэлзэл байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж чаддаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Өөрсдийн өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлд үндэслэн хаанчлал доторх ялагчид, тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялалттай байсан бүх хүмүүс хаанчлал доторх тахилчдын бүлгэм болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг бий болох болно. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш. Хүний байр суурь тогтоогдох үед Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн анхдагч байр сууриндаа очно, энэ бол Бурханы ажил гүйцсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амар амгаланг олж, Бурхан ч гэсэн Өөрийн орших газарт амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Байлдан дагуулах ажил биелмэгц, хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр хэвээр байх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараа хүн төрөлхтний амьдрах амьдрал энэ бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байна гэдэг шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсных нь баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн хүлээдэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас