Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханы шүүлт, гэсгээлтийг болон бүх төрлийн хавчлага, зовлонг туулснаар эцсийн өдрүүдэд Бурханы бүтээсэн ялагчид цангинасан гэрчлэл хийдэг. Тэгвэл энэ гэрчлэл нь юуг хэлдэг вэ?

8

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Тэгээд би тэнгэрт чанга дуугаар хэлэхийг сонсов, Бурханы маань аврал, хүч чадал, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ: учир нь Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй ялласан яллагч доош хаягдсан. Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр яллаа; тэд үхэх хүртлээ амиа хайрласангүй.” (Илчлэл 12:10-11)

Бурханы сонгодог үгс

Өмнө нь Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж авна гэж хэлж байсан. Та нарын дотор хийж байгаа Түүний ажил хэдийчинээ их агуу байх тусам та нарын хайр төдийчинээ илүү гүн, илүү цэвэр байх ба Бурханы ажил хэдийчинээ агуу байх тусам Түүний мэргэн ухааныг хүн төдийчинээ их үнэлж чадах бөгөөд Түүний талаарх хүний мэдлэг нь төдийчинээ илүү гүн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөөний 6000 жил төгсөх болно. Ингээд л, ийм амархан төгсөж болно гэж үү? Тэр хүн төрөлхтнийг эрхшээнгүүт л Түүний ажил дуусчих уу? Ийм энгийн байж болох уу? Хүмүүс үүнийг маш энгийн гэж боддог, харин Бурханы хийж байгаа зүйл тийм ч энгийн биш юм. Бурханы ажлын ямар хэсэг байх нь хамаагүй бүгд л хүний хувьд ойлгошгүй байна. Чи ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан. Бурханы хийдэг ажил ойлгошгүй, чиний үзхүйгээс хэтэрхий зөрөөтэй байдаг бөгөөд энэ нь чиний үзхүйтэй хэдийчинээ нийцэшгүй байна, Бурханы ажил утга учиртай гэдгийг энэ нь төдийчинээ их батална; энэ нь чиний үзхүйтэй таарч байсан бол энэ нь утга учиргүй байх байсан юм. Өнөөдөр чамд Бурханы ажил туйлын гайхалтай санагдаж байгаа ба энэ нь хэдийчинээ их гайхалтай байх тусам Бурхан чамд төдийчинээ ойлгошгүй санагдаж, Бурханы үйл хэрэг хичнээн агуу болохыг чи харна. Хэрэв Тэр зөвхөн хүнийг эрхшээх гэж өнгөц ажил хийдэг бол энэ ажил дууссаны дараа хүн Бурханы ажлын ач холбогдлыг харах чадваргүй байх болно. Хэдий та нар өнөөдөр бага зэрэг цэвэршүүлэлт хүлээн авч, энэ нь амийн өсөлтөнд чинь их үр өгөөжтэй байгаа ч—тийм хэмжээний бэрхшээл нь та нарт хамгийн их шаардлагатай. Өнөөдөр чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авсан ч дараа нь Бурханы үйл хэргийг үнэхээр харах чадвартай болох бөгөөд эцсийн эцэст чи ингэж хэлэх болно: “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай!” Энэ бол чиний зүрх сэтгэлийн үг байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд (үйлчлэгчийн шалгалт ба гэсгээлтийн үе) мэдэрсний дараа зарим хүмүүс эцэстээ ийнхүү хэлдэг: “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” Энэ “хэцүү” гэдэг нь Бурханы үйл хэрэг ойлгошгүй, Бурханы ажил агуу утга учир, үнэ цэнийг агуулдаг бөгөөд хүнээр эрхэмлэгдэх учиртай гэдгийг харуулж байна. Би маш их ажил хийсний дараа ч гэсэн чамд өчүүхэн төдий мэдлэг байхгүй бол Миний ажилд үнэ цэнэ байна гэж үү? Энэ нь чамайг ийнхүү хэлэхэд хүргэх болно: Бурханд үйлчлэх нь үнэхээр хэцүү, Бурханы үйл хэрэг маш гайхалтай, Бурхан үнэхээр ухаалаг! Тэр үнэхээр хайр татам! Хэрвээ хэсэг хугацаанд мэдэрсний дараа чи ийм үгсийг хэлж чадвал чи өөртөө Бурханы ажлыг олж авсан гэдгийг энэ нь батална. Хэзээ нэг өдөр сайн мэдээг тараахаар хилийн чанадад байх үед чинь хэн нэгэн чамаас: “Бурханд итгэх итгэл чинь хэр вэ?” гэж асуувал чи ийнхүү хэлж чадах болно: “Бурханы үйл хэрэг бол үнэхээр гайхамшигтай!” Чамайг ингэж хэлэнгүүт тэд чиний дотор ямар нэг зүйл байгааг, Бурханы үйл хэрэг үнэхээр ойлгошгүй гэдгийг мэдрэх болно. Энэ бол жинхэнэ гэрчлэл юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн гэж чи хэлэх ба чиний доторх Түүний ажил чамайг үнэхээр үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь эзэлсэн байх болно. Чи Түүнийг үргэлж хайрлах болно, учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх эрхтэй билээ. Хэрвээ чи эдгээр зүйлийг ярьвал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд гэрчлэл юм. Хэрвээ чи хангинасан гэрчлэгч байж, хүмүүсийн нулимсыг гаргаж чадаж байвал чи үнэхээр Бурханыг хайрладаг хүн юм гэдгийг энэ нь харуулна. Учир нь чи Бурханы хайрын гэрч болж чадаж байгаа бөгөөд Бурханы үйл хэрэг танаар дамжин илэрхийлэгдэж байна. Чиний илэрхийллээр дамжуулан бусад хүмүүс Түүний үйл хэргийг хайж, Бурханыг мэдрэх ба тэд ямар ч орчинд байсан бат зогсож чадах болно. Ийм байдлаар гэрчлэл хийх нь л жинхэнэ гэрчлэл болох бөгөөд энэ бол одоо чамаас шаардаж байгаа зүйл юм. Бурханы үйл хэрэг бол туйлын үнэ цэнэтэй, хүмүүс нандигнан үнэлүүштэй зүйл, Бурхан бол үнэхээр эрхэм агаад элбэг дэлбэг, Тэр зөвхөн ярьдаг бус харин үүнээс ч илүүтэйгээр Тэр хүмүүсийн сэтгэлийг цэвэршүүлж, тэдэнд таашаал авчирч, тэднийг олж авч, эрхшээж, төгс болгож чадна гэж чи хэлэх ёстой. Чи өөрийн туршлагаар Бурханыг хайрлахаас аргагүй гэдгийг ойлгох болно. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр зэрэг хайрладаг вэ? Чи үнэхээр эдгээрийг зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Эдгээр үгс зүрх сэтгэлийн чинь гүнээс гарч чадах үед чи гэрчлэл хийж чадна. Чиний дадлага туршлага энэ түвшинд хүрэнгүүт чи Бурханыг гэрчлэх чадвартай болох бөгөөд үүнд тохирох болно. Хэрэв энэ түвшинд хүрч мэдэрч чадахгүй бол чи хэтэрхий хол байсаар байх болно. Цэвэршүүлэлтийн үед хүмүүст сул тал байх нь хэвийн, харин цэвэршүүлэлтийн дараа чи ийнхүү хэлж чадах ёстой: “Бурхан Өөрийн ажилдаа маш ухаалаг байдаг!” Хэрэв чи үүнийг бодитоор таньж чадаж байгаа бол энэ нь эрхэм нандин бөгөөд чиний туршлага үнэ цэнэтэй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. Жишээлбэл, хэрвээ чи ах эгч нарыг ялгаварлан гадуурхвал хэлэхийг хүсдэг үг—Бурханд таагүй санагдаж болох үг чамд байх болно—гэхдээ чиний дотор хэцүү байх ба энэ мөчид чиний дотор тулаан эхэлнэ: Би хэлэх үү, болих уу? Энэ бол тулаан. Иймээс бүх зүйлд тулаан байдаг, чиний дотор тулаан байх үед, бодит хамтын ажиллагаа болон бодит зовлонгийн чинь ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи дотроо асуудлыг хойш тавих чадвартай болдог ба уур бухимдал аяндаа намждаг. Энэ нь Бурхантай хамтран ажилласны үр нөлөө юм. Хийдэг бүхэн чинь хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг чамаас шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй бөгөөд чи хоосон уриа лоозон хэлж байгаа төдий юм! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдох үедээ Бурханд хайртай юу, үгүй юу гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх гэрчлэлдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг хайрлах хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг чинь, мөн чи бол үнэнгүй, амьгүй агаад хог хаягдал юм гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийдэггүй боловч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон эргэн тойронд чинь байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор дамжуулан чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүслийг анхаарах чадвартай. Хамгийн дорд хэв чанартай хүмүүст Бурхан ямар агуу ажил хийснийг бусад хүмүүс харах болно. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, тодорхой хэмжээгээр Бурханд үнэнч байх болно. Тэгээд энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх болно. Энэ нь хамгийн агуу гэрчлэл байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас

Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг эрхэм чанараар зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний эрхэм чанарыг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал хүн туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол тэр туршилтыг даваагүй байх юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгахад Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийг нь зүгээр орхих болгож, Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл үйл явц юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос