Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?

33

Бурхан газар дэлхий дээр алхаж, хүнийг аврах ажлыг явуулахын тулд хоёр удаа махбод болохдоо шашны ертөнц дэх удирдагчдаас туйлын их эсэргүүцэл, яллалт, улайрсан хяхалт хавчлагатай тулгарсан билээ. Энэ баримт хүмүүсийг гайхшируулж, бүр цочирдуулсан юм: Бурхан шинэ ажлын үе шатыг нээх болгондоо яагаад энэ төрлийн хандлагатай тулгардаг юм бэ? Бурханыг хамгийн их улайран, түрэмгийгээр эсэргүүцдэг хүмүүс яагаад Библийг ахин дахин уншиж, Эзэнд олон жил үйлчилсэн шашны удирдагчид байдаг юм бэ? Эзэнд хамгийн их сүсэгтэй, хамгийн их итгэлтэй, хамгийн дуулгавартай хэмээн хүмүүсийн үздэг шашны удирдагчид яагаад үнэндээ Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй, харин Бурханы дайсан байдаг вэ? Бурханы ажил буруу байж болох уу? Бурханы үйлдэл эрүүл ухаанд багтахааргүй байж болох уу? Яавч тийм биш! Шашны удирдагчид Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэж, Бурханы дайсан болж чаддагт хоёр үндсэн шалтгаан байдаг: Нэгдүгээр шалтгаан нь энэ хүмүүс Ариун Сүнсний ажлын талаар ч, Бурханы ажлын зарчмын талаар ч мэдлэггүй байдагт оршино. Бурханы үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлыг хязгаарлахын тулд тэд Библийн тухай хязгаарлагдмал мэдлэг, теологийн онол, хүмүүсийн үзэл, төсөөлөлд үргэлж найддаг; хоёр дахь шалтгаан гэвэл Сатан маш гүн гүнзгий завхруулсан учраас хүн төрөлхтний уг чанар нь биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд үнэнийг жигшиж, үзэн ядаж, байр суурийг онцгой их үнэлдэг. Энэ хоёр шалтгаан нь хамтдаа, түүхийн туршид үнэн замыг ахин дахин орхиж, яллах хүн төрөлхтний эмгэнэлт явдалд хүргэсэн юм.

Хоёр мянган жилийн өмнөх үеийг эргэн харвал, Эзэн Есүс иудейн ард түмний дунд байхдаа тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлож, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна.” (Матай 4:17) хэмээжээ. Тэрээр үнэнийг илэрхийлж, гэмшлийн замыг авчран, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөн зайлуулах замаар хүнд тусалж, олон тэмдэг, гайхамшиг, ид шид үзүүлсэн бөгөөд элбэг дэлбэг, арвин их нигүүлсэл, амар амгалан, баяр баясгаланг хүнд хайрласан билээ. Эдгээр нь бүгд Хуучин Гэрээнд тэмдэглэгдээгүй зүйл төдийгүй урьд өмнө нь хэний ч явуулж байгаагүй ажил байсан юм. Мэдээж хэрэг энэ нь бас ямар ч хүний гүйцэтгэж чадахгүй зүйл байсан, учир нь Бурханаас өөр ийм зүйл хийх эрх мэдэл, хүч чадалтай ямар ч хүн үгүй билээ. Эзэн Есүсийн тухайн үед хийсэн зүйл нь загалмайд цовдлогдох замаар хүний нүглийг биечлэн үүрч, хүнийг нүглээс золин аврах ажил байсан бөгөөд ингэснээр Тэр хүнийг хууль, дүрмийн хүлээсээс гаргаж, хуулийг дагаж чадаагүйнхээ төлөө шийтгүүлэх явдлаас чөлөөлсөн; хуулийн доорх тэр хүмүүс Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л Бурханы авралыг хүртэж, устгуулахгүй байж чадсан. Харин ахлах тахилчид, хуулийн багш нар болон иудейн шашны фарисайчууд Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Эзэн Есүс ямар төрлийн ажил явуулж байсныг ойлгоогүй юм. Өөрсдийнхөө үзэлд тэд, Ехова Бурханы нэрээр залбираагүй хэн боловч Бурханаас урваж байна, хуультай нийцээгүй мэдээ номлосон хэн боловч хүмүүсийг хуурч байна, Библиэс давсан юу ч гэлээ тэрс үзэл хэмээн итгэдэг байв. Түүнчлэн тэд хуулийг сайтар мэддэг, сүмд олон жил Ехова Бурханы зарц байсан гэдгээрээ сайрхаж, өөрсдийнх нь барьж байгаа зүйл бол үнэн болоод хамгийн ариун зам гэж итгэдэг байсан юм. Тэдний хувьд Эзэн Есүсийн ажил нь Библиэс тусдаа зам гэдгээрээ хуулийг зөрчин, Библиэс давсан билээ. Тэд бүр Эзэн Есүс Бурханы нэрийг булаан авснаараа доромжлол хэлж, Ехова Бурханаас урваж байна гэцгээсэн. Үүнээс үүдэн тэд Эзэн Есүсийн номлож байсан замыг хүлээн зөвшөөрөхөөс үхэхийг илүүд үзэж байсан юм. Тэд бүр Эзэн Есүсийн ажлыг “тэрс үзэл”, “муу ёрын гаж урсгал” бөгөөд “хүнийг хуурдаг” хэмээн үзэж байсан. Эзэн Есүсийн ажил, үг нь эрх мэдэл, хүч чадал, мэргэн ухаантай байсан ч, мөн Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшиг түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй хэдий ч, Эзэн Есүсийн үйл хэрэгт болон Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдэг баримтад улам олон хүн гэрчлэл хийх болсон ч, тэд өөрсдийн үзэл болон Хуулийн эрин үе дэх Бурханы ажилтай зөрүүдлэн зууралдаж, Бурханы шинэ ажил буюу Эзэн Есүсийн золин аврах ажлыг гөжүүдээр эсэргүүцэн ялласан юм. Бурханы шинэ ажилд хандах тэдний хандлага яг л Төгс Хүчит Бурханы илчилсэн шиг байсан билээ: “Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас ). Бурханд итгэдэг нэгэн болохынхоо хувьд хүн ядаж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байж, зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг байх учиртай. Энэ маягаар л хүн Ариун Сүнснээс гэгээрэл хүртэж, Бурханы шинэ ажлыг ойлгон, Бурханы мөрийг ойр дагаж чадна. Гэвч Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүстэй холбоо тогтоож, олон удаа уулзсан боловч энэ нь ердөө хэзээ ч үнэний эрэл хайгуул байгаагүй билээ. Тэд Эзэн Есүсийг турших, Эзэн Есүсийн эсрэг хэрэглэх зүйл олж авах арга сэдэж (Матай 22:15-46-г харна уу), Эзэн Есүсийн ажлыг сүйрүүлж, эцэслэхээр оролдож байсан юм. Тэд Бурханы талаар ямар ч мэдлэггүй, Бурханы шинэ ажлын талаар үзэл баримталдаг гэдгээрээ бүгд адилхан байсан, харин Эзэн Есүсийг дагадаг байсан Натанаел, Самари эмэгтэй, шавь нар болон эгэл ардууд үзлээ хойш тавьж, үнэнийг эрж хайж чадсан. Энэ маягаар тэд Эзэн Есүсийн ажил, үгээр дамжуулан Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдгийг таньж, Бурханд эргэн очиж чадсан юм. Иудейн шашны ертөнцийн дээгүүр зиндааныхан гөжүүд хуучинсаг, Бурханы ажлын тухай мэдлэггүй байгаад зогсохгүй, мөн биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөн, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр л татгалзсан гэдгийг бид энэхүү харьцуулалтаар харж болно. Тэдний Бурханыг эсэргүүцсэн нэг шалтгаан энэ байсан юм.

Өөр нэг шалтгаан гэвэл, Эзэн Есүсийн үг, ажил нь үнэн ба эрх мэдлийг агуулж, хүний амийн хэрэгцээг хангах чадвартай байсан учраас иудейн улам олон эгэл ард Эзэн Есүсийг дагаж эхэлсэн тул Түүнийг бүх эгэл ард дагах вий гэж ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд санаа зовсон. Хүмүүс өөрсдийг нь шүтэн мөргөж, дагахаа больсноор тэд улам бүр түгшсэн, учир нь Эзэн Есүсийн үг, ажлын эрх мэдэл, хүч чадал өөрсдийнхөөс нь хол илүү бөгөөд Эзэн Есүс газар дэлхий дээр байсан цагт улам олон эгэл ард өөрсдийг нь орхин явж, Эзэн Есүсийг дагаж, сүм дэх хүмүүс цөөрөн, бусдаар дэмжүүлж, хангуулдаг ноёрхлын амьдралаа үргэлжлүүлэн эдэлж чадахгүй болно гэдгийг тэд зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байлаа. Иймээс Эзэн Есүс тэдний нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах шиг болж, тэдний зэрэгцэн оршиж чадахааргүй заналт дайсан нь болсон юм. Иймээс тэд Есүсийн талаар хэлэлцэж, “Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна…” гэв. (Иохан 11:47-48) гэцгээсэн. Тэд байр сууриа хамгаалахын тулд чадах бүхнээ сэдэж, Эзэн Есүсийн эсрэг хуурамч ял тулгахаар бүх төрлийн жигшүүртэй арга ашигласан юм. Тэд Эзэн Есүсийн ажлыг доромжилж, ялласан бөгөөд Эзэн Есүсийг гутааж, гүжирдэн, Тэр чөтгөрүүдийг хөөхдөө Беелзебүлд түшиглэсэн (Матай 12:24-г харна уу) гэцгээж, Эзэн Есүсийг буруутган, гүтгэсэн худал гэрчлэл хийсэн (Марк 14:55-58-ыг харна уу). Тэд бүр Ромын эрх баригчидтай сүлбэлдэн Түүнийг хайр найргүй загалмайд цовдолсон юм. Эзэн Есүс дахин амилах үедээ шавь нарынхаа өмнө 40 өдөр үзэгдэж, дараа нь тэнгэрт гарсан бөгөөд тэдний сайн мэдээ түгээлтийг хүч чадал, гайхамшиг дагалдсан билээ. Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан байсан, Түүний ажил Ариун Сүнсний ажлыг агуулдаг байсан, Ариун Сүнсээр дэмжүүлдэг байсан, бас энэ нь үнэн зам байсан гэдгийг баталгаажуулахад эдгээр баримт хангалттай! Эдгээр нөхцөл дор тэрхүү ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд байгаа байдлаа эргэн хараагүйгээр зогсохгүй, харин ч “хуулийг баримталж, үнэн замыг хамгаалах” нэрийдлээр үйлдсэн бөгөөд Эзэн Есүсийн дагагчдыг дарлаж, хяхаж хавчин, хядахаа эрчимжүүлэхийн тулд удирдагчидтайгаа сүлбэлдэх замаар эрх мэдлээ ашигласаар байв. Тэд хүмүүсийн Эзэн Есүсийг дагахыг болиулахын тулд чадах бүхнээ хийж, бүр Эзэн Есүсийн нэрийг түгээхийг хэн бүхэнд хатуу хориглосон… Өөрсдийн байр суурь, амьжиргааг хамгаалахын тулд тэдэнд хийхгүй гэмт хэрэг гэж байгаагүй нь үнэнийг үзэн ядаж, Христийн дайсан байдаг диаволлаг уг чанарыг нь бүрэн ил болгосон билээ. Энэ нь тэдний Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, яллах өөр нэгэн шалтгаан байв. Тэдний муу үйл Бурханы зан чанарт халдаж, Бурханы уур хилэнг өдөөсөн юм. Эцэст нь иудей үндэстэн бүхэлдээ урьд өмнө үзэгдээгүй, үндэстнээрээ дарлагдах шаналалд өртсөн нь Бурханыг эсэргүүцэж, ялласныхаа төлөө тэдний төлсөн шаналант төлөөс байсан билээ.

Одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Бурхан Өөрийн золин аварсан хүмүүст илүү агуу авралыг бэлдээд байна. Энэхүү аврал нь Бурхан дахин нэг удаа махбод болж, хүнийг шүүн, цэвэрлэхээр үнэнийг илэрхийлж байгаа явдал юм. Тэрээр одоо Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг явуулдаг. Ажлын энэ үе шат нь хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн ангижруулах болно. Мөн хүнийг Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, хүн төрөлхтнийг Бурханыг мэддэг, Бурхантай нийцэлтэй, Бурханд үнэхээр харьяалагддаг үндэстэн болгоно, ингэснээр хүн төрөлхтөн аврал хүртэж, Бурханаар авхуулна. Энэ бол Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эцсийн үе шат юм. Төгс Хүчит Бурхан илэрч, ажлаа эхлүүлснээс хойш үнэнд хайртай, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж ирсэн төрөл бүрийн урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэний илэрхийлэл бөгөөд үнэхээр Бурханы дуу хоолой мөн гэдгийг тогтоосон тул Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ар араасаа хүлээн зөвшөөрөөд байна. Бүх улс үндэстэн уул руу цуварч байгаа урьд өмнө байгаагүй дүр зураг бий боллоо. Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн дөрвөн зүг, найман зовхист, улс үндэстэн болгонд өргөжиж байна; Төгс Хүчит Бурханы Чуулганы шинэ салбарууд гадаад орнууд болон бүс нутгуудад ар араасаа байгуулагдаж байна; дэлхий даяарх улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүрэн илчилдэг. Гэвч шашны ертөнцийн удирдагчид энэ бүх үнэнтэй нүүр тулж, Ариун Сүнсний ажлын маш агуу гайхамшиг болон гэрчлэлтэй тулгарчхаад хараагүй дүр эсгэн, сэтгэл нь өчүүхэн ч хөдлөхгүй байна. Энэ хүмүүс фарисайчуудтай адил бөгөөд Ариун Сүнсний ажил тасралтгүй урагшилдаг, Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд нэг хөшүүн зарчмыг л хүлээн зөвшөөрдөг: Эзэн махбодод ирсэн гэж хэлдэг ямар ч номлол бол худал; Эзэн Есүсээс өөр нэртэй Бурханы талаар номлодог бүхэн бол тэрс үзэлтнүүд; Эзэний бүх үг Библи дотор байдаг бөгөөд Библиэс давсан юу ч үнэн зам биш, Нигүүлслийн эрин үед Бурханы хүнд тавьсан шаардлагыг дагахгүй байна гэдэг нь Христийн сургаалаас давсан хэрэг. Түүнчлэн тэд өөрсдийгөө Библиэр мэргэшин, маш олон жил ажиллаж, номлосныхоо дараа амь олж авсан, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч, мэдэж, баримталдаг зүйл л үнэн зам бөгөөд үүнээс цаадах юу ч гэлээ тэрс үзэл юм уу муу ёрын гаж урсгал гэж асар бардмаар итгэдэг. Энэ хүмүүс Бурханыг Библи дотор баттай хязгаарлаж, Бурханы урьдын ажил дотор хязгаарласан юм. Төгс Хүчит Бурханы авчирсан ажил хэчнээн их үнэнийг агуулдаг ч бай, Ариун Сүнсний хэчнээн их ажлыг агуулдаг ч бай, хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангаж чаддаг ч бай, мөн үүнийг баталгаажуулах хэчнээн олон баримт байдаг ч бай, тэд үүнийг Бурханаас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүйгээр үл барам, үүнд дайсагнан, үгүйсгэж, бүр Бурханы махбод болсон биеийг доромжлон, эцсийн өдрүүд дэх Христийн ажил болон үгийг басамжлан, ялладаг. Тэд бол зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дорд үзэж, Ариун Сүнсийг доромжилдог хуучны фарисайчуудтай яг адил! Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Хэрвээ чи Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далайд дусал төдий юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Эзэнд үнэхээр итгэдэг хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганд олон тоогоор эргэн ирэх үед эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын алгуур өргөжилт оргилдоо хүрдэг. Гэвч Ариун Сүнсний ажил тэгж их хөгжин цэцэглэлээ ч гэсэн онгироо, сагсуу байж сурсан шашны удирдагчид болон бусдад тушаадаг шашны мэргэжилтнүүдийг өөрсдийгөө эргэцүүлж, ихэрхүү толгойгоо бөхийлгөн, эрж хайж, судлахад хүргээгүй юм. Харин ч эсрэгээрээ, энэ хүмүүс байр суурь нь улам бүр найдваргүй болж, мөдхөн унаж болохоор болж байгааг ухаардаг ба бусад бүх хүн Төгс Хүчит Бурхан руу эргэн, өөрсдийг нь хэн ч дагахгүй болж, чуулган нь үүдээ барин, дампуурах вий гэж бүр их айдаг. Иймээс янз бүрийн урсгалын пастор, ахлагч, удирдагч, хамтран зүтгэгчид “бэрхшээлээс мултрахын” тулд “Эзэний сүргийг харж хандан, үнэн замыг баримтлах” нэрийдлээр үйлддэг. Тэд Төгс Хүчит Бурханыг улайран доромжилж, дайрч давшилдаг суртал ухуулгын материалыг санаанаасаа зохион, түгээж, төрөл бүрийн сүлжээнд нийтлэн, Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг өдөөн турхирсан билээ. Тэд бүр баримтыг мушгин гуйвуулах, Төгс Хүчит Бурханы Чуулганыг тэрс үзэлтэй бүлэглэл хэмээн гутаах зүйлс хэлж, Зүүний Аянгын номыг унших, Зүүний Аянгын номлолыг сонсохыг итгэгчдэдээ хатуу хориглодог. Тэд итгэгчдэд эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг номлодог хүмүүс болон ямар нэг танихгүй хүнийг хүлээн авахыг зөвшөөрдөггүй бөгөөд танихгүй хүмүүсийг энэрэнгүйгээр зочлохыг хүнээс хүссэн Нигүүлслийн эрин үе дэх Бурханы сургаалаас туйлын эсрэг байдаг. Төгс Хүчит Бурханыг дагадаг хүмүүс нь Бурханд үнэхээр итгэдэг зан сайтай хүмүүс байдаг гэдгийг энэ хүмүүс бүрэн мэддэг бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы авралын тухай номлодогт нь ямар ч ёрын муу санаа зорилго байхгүйг бүр ч илүү мэддэг атлаа мөн л тэднийг доромжилж, соёлгүй, харгис аргаар хөөж, сайн мэдээг түгээдэг ах эгч нарын биед ч халддаг. Хамгийн цочирдмоор зүйл гэвэл энэ хүмүүс Бурханд итгэгчид атлаа ХКН-ын сатанлаг дэглэмтэй сүлбэлдэж, Эзэнийг худалдан, найз нөхдөө худалдах бохир, ёрын муу ажиллагаанд оролцож, эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээдэг ах эгч нарыг мөрдөж, мөшгөн, тэдний талаар мэдээлж, бүр Христэд итгэгчдийг барих ХКН-ын нууц баривчилгааны төлөө мэдээлэл цуглуулах зорилгоор чуулган дотор тагнуулаар ч ажилладаг. Тэд Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийг нэг дор таягдан хаяж, Бурханы шинэ ажлыг халснаар л зүрх сэтгэл дэх хонзонгоо намжаадаг мэт байдаг. Шашны эдгээр удирдагч нь Эзэн Есүсийн хэлсэн муу зарц нар биш гэж үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, “Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая” гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөө. Тиймээс усан үзмийн талбайн эзэн ирэх үедээ тэдгээр тариаланчдыг яах вэ? гэхэд тэд Түүнд, Тэр тэдгээр хорон муу хүмүүсийг аймшигтайгаар устгах ба хугацаанд нь жимс тушаах өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээслүүлн эгэв” (Матай 21:33-41). Иймээс шашны ертөнцийн пастор, ахлагч нар эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэгийн уг шалтгаан нь Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан иудейн фарисайчуудынхтай адил гэдгийг харж болно—тэд өөрсдийн байр суурийн төлөө байнга явуулга хийж, ашиг сонирхлынхоо төлөө ийш тийш гүйж, хүслээ хангахын тулд бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулдаг. Тэднийг үнэнээс залхааж, үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг болгодог сатанлаг уг чанар, мөн чанар нь ийнхүү ил болдог. Эзэн Есүс ирэх үедээ иудейн хоёр нүүрт фарисайчуудыг ил болгосон; одоо Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд шашны ертөнцийн антихрист хүчнийг бүрэн ил болгодог! Бурхан илэрч, ажлаа явуулаагүй бол шашны ертөнцийн пастор, ахлагчдын Бурханыг үл ойшоогч үнэн төрхийг хэн ч нэвт шувт харж чадахгүй байсан юм. Бие махбодтой болсон Бурханы илрэлт, ажил нь хүнийг үнэхээр илчилдэг.

Энэ нөхөрлөлийн дараа, шашны ертөнц яагаад Бурханы шинэ ажлыг үргэлж эсэргүүцдэгийн уг шалтгааны тухайд хүн бүр ойлголттой болсон гэж би итгэж байна! Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг фарисайчуудын мөн чанарын талаар Есүсийн үеийн иудейн эгэл ардууд ямар ч мэдлэггүй байсан тул тэднийг шүтэн мөргөж, дагадаг байсан билээ. Тэд Бурханы шинэ ажлыг эрж хайж, судлалгүй, ердөө л сохроор голж, эсэргүүцэн, эцэстээ Бурханаар шийтгүүлсэн юм. Үүнээс үүдэн Израиль үндэстэн хоёр мянган жил шахуу дарлагдаж, тоо томшгүй олон иудей хүн алагдсан билээ. Одоо Төгс Хүчит Бурханы явуулж буй Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил урьд өмнө байгаагүй үйл явдалд хүрсэн бөгөөд удахгүй Төгс Хүчит Бурханыг бүх улс үндэстэн, ард түмэнд ил тодоор илрэх үед энэ нь алдар суутайгаар төгсөх болно. Одоо энэхүү чухал мөчид бид пастор, ахлагчдын үгийг дагах уу, эсвэл Бурханы шинэ ажлыг судлах уу? Энэ асуулт нь Бурханы авралыг хүртэж чадах эсэхтэй маань шууд холбоотой. “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). хэмээн Эзэн Есүс хэлсэн байдаг. Та нар Бурханы хоньдын нэг мөн үү? Тэгвэл та нар хэрхэн сонгох ёстой вэ?

Холбогдох агуулга