Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Сүнсний хүлээснээс салах нь

8

Ву Вен    Шинжоу Хот, Хенань Муж

Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.

Энэ байдал, Бурханы дараах үгсийг харах тэр нэг өдрийг хүртэл үргэлжилсэн юм: “Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их хайрладаг болохоор тэдний бүхий л амьдрал зовж шаналсан агаад хий хоосон байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Дөчин зургаа дахь айлдвар”-аас). Тэр үед би уйтгар гунигийнхаа шалтгааныг олж мэдсэн мэт надад санагддаг-би хэтэрхий биеэ тоосон байжээ. Өөр бусад хүмүүсийн хэдхэн тааламжгүй үг, тоомжиргүй харцнаас болоод би байнга цөхөрч гунигладаг байжээ. Надтай тооцоо хийсэн тохиолдолд би гомдож, гунигладаг байв. Би ирээдүйн амьдралынхаа төлөө санаа зовж байсан. ... Энэ бүхэн, би өөрийн нэр хүнд, байр, суурь, хоосон санаа, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хувь заяаныхаа тухайд хэтэрхий их анхаарал тавьснаас болоогүй гэж үү? Эдгээр илчлэлтийн хувьд, өнгөрсөн хугацаанд миний зүрх сэтгэл, оюун санаанд хэтэрхий олон зүйлс байснаас арьсаа хамгаалах нь миний хувьд чухал, би хоёр нүүртэй байснаас болсон гэж л бодож байсан, гэхдээ би үүнд орох замын асуудлыг шийдвэрлээгүй. Би хэтэрхий биеэ тоосноос, Сатаны гай зовлон дунд амьдарч, түүнд хүлэгдэн байснаас болсон байж болох уу? Би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн эрэлхийлсэн. Хожим нь би “Харанхуйн нөлөөнөөс ангижирснаар Бурханаар авхуулах болно” номноос Бурханы үгийг эргүүлж суухдаа, эдгээр үгсийг харсан: “Чөлөөлөгдөөгүй, тодорхой зүйлсээр үргэлж захируулж байдаг бөгөөд Бурханд зүрх сэтгэлээ өгч чаддаггүй хүмүүс Сатаны боолчлолд байдаг, мөн үхлийн нөлөөн доор амьдарч байгаа юм.” Би бодлоо: Энэ чинь яг л миний нөхцөл байдал биш үү? Би илүү их итгэлтэй болсон. Дараа нь би илүү олон Бурханы үгийг олж харсан: “Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эн тэргүүнд Бурханд үнэнч байж, үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Зөвхөн тэгсэн цагт л чи зөв нөхцөл байдалтай байх болно. Зөв нөхцөл байдалд амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсөн нөхцөл юм. Зөв нөхцөл байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус, үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд харанхуйн нөлөөнөөс ангижирна гэдэг нь санасны гарз. Харанхуйн нөлөөнөөс хүн ангижрах нь Миний үгсэд түшиглэдэг бөгөөд хэрэв хүн нь Миний үгсийн дагуу хэрэгжүүлэхгүй бол харанхуйн нөлөөний боолчлолоос ангижрахгүй. Зөв нөхцөл байдалд амьдрах гэдэг нь Бурханы үгсийн удирдамж доор амьдрах, Бурханд үнэнч байх нөхцөлд амьдрах, үнэнийг эрэлхийлдэг нөхцөлд амьдрах, Бурханд чин сэтгэлээсээ зарлагадах бодит байдалд амьдрах, Бурханыг жинхэнээсээ хайрладаг нөхцөл байдалд амьдрах явдал юм. Эдгээр нөхцөлд, энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү улам бүр орох тусам аяндаа өөрчлөгдөх болно. Тэд ажил лавшрах тусам, Бурханаар авхуултлаа өөрчлөгдсөөр байх бөгөөд тэд Бурханыг үнэхээр хайрладаг болдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижирснаар Бурханаар авхуулах болно”-оос). Үүнийг уншаад зүрх сэтгэл маань гэрэлтэх шиг болов. Хүмүүс өөрсдийгөө хайрлах аваас Бурхантай зохистой харилцаж чадахгүй байх магадлалтай бөгөөд үнэний мөрийг хөөх сэтгэл нь тийм ч агуу байж чадахгүй. Эцэст нь тэд биеэ тоосон байдлаасаа болоод Сатаны эзэмшил дор амьдарч өөрсдийгөө сүйтгэх болно. Өөрийн аюулаа харах, харанхуйн нөлөөг авч хаях арга зам байдаг гэдгийг харах боломжийг надад олгосон Бурханы үгийн гэгээрүүлэлтэд баярлалаа. Бурханы үгээр удирдуулсан амьдралаар амьдрахыг өөртөө зөвшөөрөхийн тулд би эхлээд, үнэний мөрийг хөөх зүрх сэтгэлтэй байх ёстой. Зөвхөн зөв нөхцөл байдалд амьдарч, Ариун Сүнсний ажилд хүрснээр л, үнэнийг гүнзгийрүүлэх, ажлыг гүнзгийрүүлэхийн хамтаар хүн төрөлхтний доторх ялзрал өөрчлөгдөнө. Энэ бол Ариун Сүнсний ажиллах арга зам билээ. Гэвч би энэ талыг үл тоомсорлож, өөрийгөө өөрчлөхийн тулд идэвх санаачлагатайгаар Ариун Сүнсний ажилд найдалгүйгээр, ялзралаа өөрөө бие даан шийдвэрлэхээр идэвхгүй оролдож байв. Би зөвхөн түр зуурын хязгаарлалтанд хүрснийг гайхах зүйлгүй; би энэ нөхцөл байдлыг үндэс сууриар нь шийдвэрлээгүй. Бурханы үгэнд хэлсэнчлэн: “…хүмүүс хэдийчинээ Бурханы дэргэд байна, Бурханаар төгс болгогдох нь төдийчинээ хялбар байх болно. Энэ бол Ариун Сүнс Өөрийн ажлаа хийдэг зам юм. Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол чиний хувьд зөв замд орох боломжгүй ба Бурханаар төгс болгуулах бололцоогүй. …зөвхөн өөрөө шаргуу хөдөлмөрлөж, Бурханы ажил байхгүйгээр тахир дутуу болсон мэт болно. Энэ нь чиний туршлагад ямар нэгэн зүйл буруу байгааг хэлж байгаа бус уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Туршлагын талаар”-аас) байсан. Үүнийг ойлгоод би өөрөөсөө татгалзан, өөрийн бодол, мэдрэмжиндээ оюун санаагаа хандуулалгүйгээр энэ замд бүр ч илүү ухамсартайгаар орж, үнэнийг эрэлхийлэх, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэх, Бурханы үгийн тухай илүү их бодох дасгал хийх, өөрийн үйлдэлдээ Бурханы үгэнд найдахын тулд, зөв нөхцөл байдалд амьдрахыг өөртөө зөвшөөрөхийн тулд зүрх сэтгэлээ зориулсан. Би практик ажилдаа бүрэн дүүрэн зөв зүйтэй үйлдээгүй олон тохиолдол байсан ч чөлөөлөгдсөн мэдрэмж, гэрэлд амьдрах эрх чөлөөг мэдэрч, Ариун Сүнсний ажилд таашаан дурласан. Би өөрийн ялзрал, дутагдлаа олж хараад зогсоогүй үнэнийг хэрэгжүүлэх, хурдан өөрчлөгдөх хүслээ, үнэнийг хэрэгжүүлэх сэдэл хөшүүргээ тодорхойлсон. Миний гадаад байдал бас өөрчлөгдсөн; би цаашид дүнсгэр, сэтгэлээр унасан, гал цоггүй байхаа больсон, харин зүрх сэтгэлд маань эрч хүч, амьдын золбоо байх болсон. Би бас илүү сэргэлэн золбоотой болсон бөгөөд чуулганы орчинд амьдрахдаа аз жаргалыг мэдэрдэг!

Мэдээжийн хэрэг, миний доторх ялзралын энэ тал хэтэрхий гүнзгий бөгөөд эдгээрийг хэдхэн удаа хэрэгжүүлээд л Сатаны нөлөөг бүрэн авч хаях боломжгүй. Хэдий тийм боловч, Бурхан надад “харанхуйн нөлөөг авч хаян гэрэлд амьдрах”-ын амтыг урьдчилан мэдрэхийг зөвшөөрсөн ба энэ нь итгэлийн мөрийг хөөхөд маань сэдэл, итгэл найдварыг өгсөн. Бурхантай хамтран ажиллахдаа бас Бурханы заасан замаар явахдаа тууштай байж, бүх зүйлд үнэнийг эрэлхийлэн Бурханы үгсээр амьдрах л юм бол би сүнсний дөнгө, тушааг бас харанхуйн нөлөөг авч хаяж, Бурханаар авагдана гэж итгэдэг.