Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Номлол болон нөхөрлөлүүд: Ялагчийн гэрчлэл гэж юу вэ?

1

Агуу улаан лууны уналтын мөчид Бурханы төлөөх ялгуусан гэрчлэл хийх үед чинь голчлон юу харагддаг вэ? Голчлон харагддаг зүйл нь энэ: чи Бурханд үнэнхүү дуулгавартай байдаг, Бурханд үнэнч, зүрх сэтгэл чинь бүрмөсөн Бурханы зүг хандсан, зүрх сэтгэл чинь Бурханд хайртай, Бурханы төлөө өөрийгөө зарлагаддаг, Бурханд үнэнч; энэ мэт хүмүүс л агуу улаан луунаас үнэхээр нүүр буруулж, Сатаныг ялан дийлсэн байдаг, энэ л ялагчдын гэрчлэл юм. Агуу улаан лууны хяхалт хавчлага болон хүчирхийлэлтэй тулгарах үедээ аймхай агаад үүргээ биелүүлж зүрхэлдэггүй хүн – энэ хүн Сатаныг ялан дийлсэн хүн мөн үү? Хэрэв хүний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй, Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй, өөрсдийн байр суурь, нэр хүндийг бас л хөөцөлдөж, сургаал номлон хүмүүсийг урхиддаг бол ийм хүн агуу улаан луунаас нүүр буруулсан уу? Тэгээгүй. Агуу улаан луунаас нүүр буруулсан хүмүүсийн зүрх сэтгэл Бурханы зүг бүрмөсөн ханддаг, зүрх сэтгэл нь Бурханы зүг эргэж, зүрх сэтгэл нь Бурханыг хайрлаж, зүрх сэтгэл нь Бурханд үнэнч байж, зүрх сэтгэл нь Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, Бурхан тэдний зүрх сэтгэлийг бүрэн эзэмдсэн байдаг. Ийм хүмүүс л агуу улаан луунаас үнэхээр нүүр буруулж, Сатаныг ялж чаддаг, тэд л жинхэнэ ялагчид юм. Үүргээ биелүүлдэг хүмүүс байлаа гэе, гэвч агуу улаан луу эцэст нь унах гэж байхад тэд үүргээ биелүүлэхээ больж, гэртээ харьцгаадаг. Ийм хүмүүс агуу улаан луунаас нүүр буруулдаг уу? Тэд ялагчид мөн үү? Тэд эцсээ хүртэл үнэнч байгаагүй – харин энэхүү эцсийн үнэнч байдал асар чухал. Хэрэв агуу улаан лууны галзуурсан хяхалт хавчлагын үеэр айж, эмээж эхэлдэг, үүргээ биелүүлдэггүй боловч үнэнийг эрж хайдаг болж хувиран, үнэнийг хэдэн жил эрж хайсныхаа дараа Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болсон– мөн зүрх сэтгэлдээ агуу улаан лууг улам бүр үзэн ядаж, Бурханы төлөө үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, Бурханыг эцсээ хүртэл дагаж, агуу улаан лууны уналт хүртэл эцэстээ тултал үнэнч байдаг хүмүүс байвал – ийм хүмүүс жинхэнэ гэрчлэл хийдэг үү? Энэ хүмүүс жинхэнэ гэрчлэл хийдэг, эд бол ялагчид юм. Хэрэв чи Бурханаар төгс болгуулж, ялагч болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болохыг хүсвэл үнэнийг эрж хайж, амь зан чанартаа өөрчлөлт авчирснаар л амжилтад хүрч чадна.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (VI) дэх “Сонгосон хүмүүстээ өгдөг Бурханы ерөөл ба амлалт”-аас

Тэгвэл эцсийн өдрүүдэд Бурханы төгс болгосон тэр ялагчдыг юун дээр үндэслэн ялагч хэмээн тодорхойлох учиртай вэ? Учир нь тэр хүмүүс алдар суутай, цангинасан гэрчлэл хийсэн. Эдгээр алдар суутай, цангинасан гэрчлэл нь юу вэ? Энэхүү хүнд нөхцөлд, Бурханы сонгосон хүмүүсийг Сатан улайран хяхаж хавчиж байгаа хүнд нөхцөлд гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг үргэлжлүүлэн дагаж, үүргээ урьдынх шигээ биелүүлж, үүргээ биелүүлэх үедээ үнэнийг эрж хайж, эцэстээ үйл хэргээ гүйцэтгэхдээ зарчмыг баримтлан, олон шалгалттай тулгарах явцдаа Бурханы талд зогсож, бүдрэлгүй, Сатанд олзлогдолгүй, эцсээ хүртэл тууштай байдаг хүмүүс бол ялагчид, ийм хүмүүс бол ялагчдыг гэрчлэгчид юм. … Иймээс эцсээ хүртэл Бурханд итгэх итгэлдээ болон Бурханы ажлын туршлагадаа тууштай байж, гамшиг иртэл тууштай байдаг тэр хүмүүс ялагчид байх болно. Энэ хугацаанд тэд Сатаны олон тооны уруу таталт, бүслэлт, хяхалт хавчлагад өртсөн боловч бүдрэлгүй, зогссон хэвээр байна: Тэд бол ялагчид мөн. Энэ хүмүүс эцсээ хүртэл тэмцсэн, тэд одоо ч байр сууриа хадгалж, Бурханыг сэтгэл хангалуун байтал үүргээ биелүүлж байна: Тэд бол ялагчид. Чи ойлгов уу? Тэгвэл зарим нь: “Иймээс, эцсээ хүртэл тууштай байдаг хүмүүс ялагчид байх болно” гэж хэлж магад. Гэхдээ энэ нь зөв тайлбар биш юм. Ийм хүмүүс ялагчид болохын тулд олон шалгалт туулж, эдгээр шалгалтыг даван гарсан байх ёстой. … Зарим нь Сатанд баривчлуулж, шүүгдэж, ял сонссон. Энэ хүмүүс гэмшлийн ямар ч захидалд гарын үсэг зураагүй, буулт хийгээгүй, цөөн хэдэн жил хоригдсоныхоо дараа суллагдсан, байр сууриндаа бат зогсож, гэрчлэл хийсэн. Зарим нь хань ижилдээ хаягдаж, үр хүүхэд нь тэднийг орхисон ч гэлээ байр сууриндаа бат зогсож, уналгүй, Бурханыг эцсээ хүртэл дагасан; энэ хүмүүс ялагчид байх болно. Тэд нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай, бүхий л төрлийн нөхцөлтэй тулгарсан атлаа хэчнээн олон шалгалт тулгарлаа ч, цохигдон уналгүй, байр сууриндаа бат зогссон. Энэ хүмүүс үүргээ биелүүлэхдээ эцсээ хүртэл тууштай байсан; тэд бүр үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрж хайж, үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэдний үзэл үргэлжлэн багасаж, эсэргүүцэл нь үргэлжлэн намжиж, зөрчилдөөн нь үргэлжлэн багасаж, эцэстээ зөрчилдөөний ул мөргүй, үзлийн шинж тэмдэггүйгээр Христтэй нийцэлтэй болсноо өөрсдөө мэдэрдэг; тэд ялагчид байх болно.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (132 дахь цуврал)

Бурханаар бүрэн төгс болгуулж, Бурханаар авахуулах тухай гэрчлэл гэж юу вэ? Энэ бол Бурханд үнэнч, дуулгавартай байх явдал юм. Чи Бурханы даалгаврыг үнэнчээр гүйцэлдүүлэх чадвартай, Бурханыг дуулгавартай дагадаг бөгөөд Бурханд дуулгавартай байхдаа Сатаны өмнө бөхийлгүй, үхэн үхтэлээ дуулгавартай байх чадвартай байна. Энэ бол цангинасан гэрчлэл бөгөөд Бурханаар бүрэн төгс болгуулж байгаагийн тэмдэг юм. Тэгвэл “Сонгогдсон хүмүүс улам боловсрох тусам агуу улаан лууны уналт улам ойртоно” гэх үгийн утга учир юу вэ? Агуу улаан луу та нарыг хэчнээн хяхаж хавчин, хүчирхийллээ ч Бурханыг дагах чадвартай, үүргээ үнэнчээр биелүүлэх чадвартай хэвээр, үхэн үхтэлээ дуулгавартай байх чадвартай хэвээр, Сатаны өмнө хэзээ ч бөхийхгүй байна гэдэг бол Бурханы сонгосон хүмүүс боловсорсны тэмдэг юм. Бурханаар авахуулж, Бурханаар бүрэн төгс болгуулж, Бурханд гайхамшигтай, цангинасан гэрчлэл хийсэн Бурханы сонгосон бүх хүн бол бүгд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар бий болсон ялагчид –ялагчид байснаараа тэд анхны үр жимс бөгөөд Бурхан энэ хүмүүсийг авч, бүх улс үндэстэн, ард түмэнд тэдэнтэй хамт харагдах болно. Энэ бол гамшгийн өмнө төгс болгуулсан бүлэг хүмүүс бөгөөд газар дэлхийгээс явахаасаа өмнө Бурханы харахыг хүсдэг гэрчлэл юм – Бурхан үхэн үхтэлээ Өөрт нь үнэнч агаад дуулгавартай, Өөрийг нь хэзээ ч орхидоггүй Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүсийг хараад тайтгарал, сэтгэл ханамж авдаг. Агуу улаан лууны дотоод тэмцэл, уналт эхлэхэд Бурхан газар дэлхийг орхих болно. Тэр үед Бурхан бүх улс үндэстэн, ард түмэнд үзэгдэх бөгөөд бүх улс үндэстэн, ард түмнийг хариулуулахаар энэ хүмүүсийг аваачих болно – одоо та нар үүнийг ойлгож байгаа биз? Иймээс агуу улаан лууны галзуурлын үеэр гэрчлэлдээ бат зогсох чадвартай, үүргээ зохих ёсоор биелүүлж чаддаг хүмүүс Бурханаар хамгийн их ерөөгддөг. Тэд л Бурханд үнэхээр үнэнч, тэд л Бурханд үнэхээр хайртай.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (IX) дэх “Замын төгсгөл хэсгийг хэрхэн туулах тухай”-гаас