Бурхан өөрөөс нь нуугдаж байснаас болж Бурханд итгэх Иовын итгэл ганхаагүй
Иов Бурханыг чихээрээ сонссон нь Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь хангалттай байв! Хүмүүсийг зоргоороо хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, тэнэг зан, мэдлэггүй байдлыг нь ойлгодог. Хэдийгээр хүнийг бүрэн аврахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгөх ёстой боловч Сатан хүнийг хууран мэхэлж, зовоож байхыг нь Бурхан харах хүсэлгүй бөгөөд хүн үргэлж зовж байгааг харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь төгс үндэслэлтэй юм; энэ нь Бурханы хариуцлага, бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримтладаг хууль дүрмийг дэвслэн сүйтгэхийг Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм ба биежилт, түүнчлэн зургаан мянган жилийн ажилдаа зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан энэ хүмүүсийг Сатанд хэнэггүй өгч хэрхэн чадах билээ?
Хүмүүс Бурханы шалгалтад үргэлж санаа зовж, эмээдэг атлаа дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай орчинд амьдарч байна—гэхдээ тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр хүнийг гэсэн Бурханы хайр, зовнил, хүнд тавих Түүний өрөвч сэтгэл, анхаарал халамжийг өчүүхэн төдий ч үнэлдэггүй. Харин хүнБурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан, уур хилэнгийн талаар бага зэрэг айдас, түгшүүртэй байдгаас биш Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд сэдэл агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүнийг гэх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амь төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдохоос хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар үйлдлээ анхаарч, өөрт тохиолдох гэж буй бүх зүйлд болгоомжтой хандаж бай гэж Би зөвлөж байна. Бүү яарч, уулгамчил, мөн Бурханд болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа үйл явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар үйлдэлдээ болгоомжтой байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү их эрж хайх ёстой гэж Би зөвлөж байна. Үүнийг санаж яв!
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иов Бурханыг чихээрээ сонссон нь Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг...
Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй баримт байдаг, өнөөдөр бид үүнд анхаарал хандуулах болно.
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
a. Бурханы хэлсэн үгс Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад...