Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” (Илчлэл 3:20) гэж Эзэн тодорхой зөгнөсөн. Иймээс Эзэн эргэж ирэх үедээ үндсэндээ ярьж, үгээ айлдах бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтдаг бүх хүн гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцох болно.

14

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” (Лук 12:40)

“Харагтун, Би хулгайч мэт ирнэ.” (Илчлэл 16:15)

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” (Илчлэл 3:20)

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” (Илчлэл 3:6)

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.” (Иохан 10:27)

Бурханы сонгодог үгс

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоосон, сонгосон бүх хүмүүсийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөх болно.

“Зуун дөрөв дэх айлдвар”-аас

Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй.

“Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

““Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлыг гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!

“Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Бурхан чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц үр нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларсны дараахнаар Түүний сэнтий бидний дунд бууж ирсэн. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирдэг. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. …

… … … …

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. …

Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрлийг ч бас эдэлж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг үнэлж эхлэн, Бурханы хайр татам байдлыг харж, хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс болгуулах замыг хардаг.

“Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүх үйлдэл, зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарын талаар бидэнд хэлдэг ба бид бүрэн илчлэгдсэн мэт санагдаж, бүрэн итгэснээ бүр ч мэдэрдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээдэг, мөн Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар тасарч, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа больдог, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хэсэг зуур бидний оюун ухаан тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэггүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид зорилгогүй явж байгаа мэт санагддаг. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохоор хичээж, тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт биднийг бүх итгэл найдвар, мөрөөдлөөс маань салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг гатлахыг хүсдэггүй. Түүний шүүлт, гэсгээлт нь бидний хувьд тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг тэвчдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрах хүсэлгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанарыг аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!

“Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг үнэлж, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдрэх болно. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах гэж юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж, эсвэл үгүйсгэвэл гар хоосон үлдэж, юуг ч олж авалгүй, эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно.

“Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-аас

Танд таалагдаж магадгүй