Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Зарим хүн: “Эзэн Есүс бидний нүглийг хэдийнээ уучилсан ба биднийг нүгэлтэй гэж хардаггүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтын ажлыг бид хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Эзэнийг ирэх үед бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцож чадна. Тийм биш гэж үү?” хэмээн асуудаг.

13

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13)

“Үнэнээрээ тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ.” (Иохан 17:17)

“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ.” (Леви 11:45)

“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ.” (1 Петр 1:5)

Бурханы сонгодог үгс

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

“Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-аас

Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

“Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар ялзруулагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин авахуулж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах явдал юм. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод үйл явц юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй.

“Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. … Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно.

“Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтанд орох хүмүүс байх болно; тиймээс амралтанд орох хүмүүс бүгд Сатаны нөлөөнөөс ангижирч, эцсийн цэвэрлэх ажлыг туулсны дараа Бурханаар авахуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтанд аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтанд санаа амар амьдарч чадна.

“Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Танд таалагдаж магадгүй