Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, түүнчлэн Бурханаар ариусгуулж, төгс болгуулж, эцэст нь үнэнийг өөрсдийн амь болгон олж авах үйл явц л үнэхээр Эзэнтэй хамт зоогт оролцож байгаа хэрэг юм.

9

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэв (Илчлэл 19:9).

“Сүнс болон сүйт бүсгүй, ‘Ирэгтүн’ гэнэ. Түүнийг сонсогч нь, ирэгтүн гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн бүхэн амийн уснаас үнэгүй аваг” (Илчлэл 22:17).

“Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана” (Зехариа 13:9).

“Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” (Илчлэл 7:14).

“Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ” (Илчлэл 22:14).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” (Илчлэл 14:4).

Бурханы сонгодог үгс

Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.

“Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрэлхийлэх, Бурханы санаа зорилгыг Өөрийнх нь үгнээс эрэлхийлэх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгнээс илүү их үнэнийг ойлгож, олж авах гэсэн үг юм. Түүний үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй ба теологийн мэдлэг олж авахад бүр ч бага анхааарч байв; харин тэр үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон Түүний хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. Тэр бас Бурханы үгнээс хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож, Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг Түүний шаардлагын бүх талыг биелүүлэн хүний завхарсан уг чанар болон жинхэнэ алдаа дутагдлыг ойлгохоор хичээсэн юм. Түүнд Бурханы үгсийн доторх маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлд дээд зэргээр нийцдэг бөгөөд энэ бол Бурханы ажлын талаарх хүний дадлага туршлага дахь хамгийн сайн хамтын ажиллагаа нь билээ.Бурханаас ирэх хэдэн зуун шалгалтыг туулах үедээ тэр, хүнийг шүүх Бурханы үг бүртэй, хүнийг илчлэх Бурханы үг бүртэй, хүнээс шаардах Түүний шаардлагын үг бүртэй өөрийгөө харьцуулан чанд шалгаж, Бурханы үгийн утга учирт хүрэхээр хичээсэн. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг эргэцүүлж, зүрх сэтгэлдээ бат цээжилж, тун сайн үр дүнд хүрсэн юм. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгоод зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар болон хүнд байдаг янз бүрийн дутагдлыг ойлгож авсан—энэ нь өөрийгөө үнэхээр ойлгож байгаа хэрэг юм. Бурханы үгнээс тэр өөрийнхөө тухай жинхэнэ ойлголтыг олж аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл—Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн ажлын төлөөх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага—эдгээр үгээс тэрээр Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэр Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авсан; Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы хайр татам байдлыг, хүнд тавих Бурханы шаардлагыг тэр мэдэж, ойлгож авсан билээ.

Тэр үед Бурхан өнөөдрийнх шигээ их яриагүй хэдий ч энэ талууд дээр Петрт үр дүн гарсан. Энэ нь ховор агаад эрхэм зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй юм. Тэр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, Бурханыг мэдэж авсан билээ. Ялангуяа Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага болон Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд ямар талууд дээр хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстойд тэр анхаарлаа төвлөрүүлжээ. Энэ тал дээр тэр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгох болсон; энэ нь түүний оролтод тун ач тустай байв. Бурхан юуны тухай ярьсан нь хамаагүй, тэдгээр үг түүний амь болж, үнэнд харьяалагдаж байгаа цагт тэрээр үргэлж тунгааж, ойлгохын тулд тэдгээрийг зүрх сэтгэлдээ сийлдэг байлаа. Есүсийн үгийг сонссоны дараа үнэн сэтгэлээсээ бодож чаддаг байсан нь Бурханы үгэнд нэн их төвлөрдөг байсныг нь харуулдаг бөгөөд эцэст нь тэр үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг нарийн зөв дадлагажуулж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, хувийн санал, төсөөллөө орхиж чаджээ. Ийм маягаар тэр Бурханы үгийн бодит байдалд орсон юм.

“Петрийн замаар хэрхэн явах тухай”-аас

Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чадахгүй, учир нь эцэстээ Бурхан бол Бурхан билээ. Эцэст нь Бурхан хүнтэй адилхан зан чанартай байх боломжгүй, тиймээс хүний хувьд Түүний зан чанарыг мэдэх нь амархан зүйл биш. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.

“Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас

Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм.

“Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрласаар, аварсаар байсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд өмнө Бурхан хүнийг хараасан хэдий боловч хүнийг ёроолгүй нүхэнд хаячихаагүй харин тэрхүү аргаа хүний итгэлийг цэвэршүүлэхэд ашигласан юм; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэвч Бурханы үйлдсэн зүйлс Түүний айлдсан үгийн дагуу бүтдэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы үйлдэж буй бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгож буй зөвт зан чанар—энэ бүгд хүнийг төгс болгохын төлөө бөгөөд Энэ бол Бурханы хайр юм.

“Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ агуу байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлах чадвартай байдаг. Тэдний зүрх сэтгэл дэх шаналал тэдний аминд ач тустай бөгөөд тэд Бурханы өмнө төдий чинээ амар тайван байж, Бурхантай харилцах тэдний харилцаа төдий чинээ ойр дотно байж, тэд Бурханы дээд зэргийн хайрыг болон дээд зэргийн авралыг төдий чинээ сайн харж чаддаг. Петр хэдэн зуун удаа цэвэршүүлэлтийг туулсан ба Иов хэд хэдэн шалгалтыг амссан. Хэрвээ Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн хэдэн зуун удаа цэвэршүүлэлтэнд орох ёстой; та нар зөвхөн энэ үйл явцыг туулж, энэ алхамд түшиглэх хэрэгтэй болсон үедээ л Бурханы хүслийг хангалуун болгож, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгодог шилдэг арга барил юм; гагцхүү цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд нь л, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх жинхэнэ хайрыг гаргаж чадна. Зовлон бэрхшээлгүй бол хүмүүст Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр дутагдаж байдаг; хэрвээ тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлтэнд үнэхээр оруулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж гадны ертөнцөд хөвж байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээрээ чи өөрийнхөө сул тал, хүндрэл бэрхшээлийг харж, өөртөө хэр их зүйл дутагдаж байгааг болон өөртөө тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй байгаагаа харах бөгөөд дуулгаваргүй байдал чинь хэр их болохыг ч бас харах болно. Шалгалтуудын үеэр л хүмүүс өөрсдийн бодит байдлаа үнэхээр мэдэж авч чаддаг ба шалгалтууд нь хүмүүсийг төгс болгуулах илүү боломжтой болгодог.

“Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас

Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг биеэр амсахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ бүгд нь төгс төгөлдөр байдал, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүгээр гэсгээлт гэж хэлэгдэж болох юм. Хүний үзэл баримтлалтай нийцсэн Бурханы ажлын нэг ч үе шат байгаагүй; хүмүүсийн таалалд нийцсэн зүйл бол Бурханы хатуу үгс юм. Бурхан ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, Түүний уур хилэнг хүртэх ёстой, гэвч Түүний үгс хэчнээн хатуу байсан ч хамаагүй Тэр хүн төрөлхтөнг аварч төгс болгохын тулд ирнэ. Бүтээлийн хувьд хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой үүргүүдээ биелүүлж, цэвэршүүлэлтийн дунд Бурханыг гэрчлэх ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ хамгаалж, Бурханы төлөө хангинсан гэрчлэлд зогсохх ёстой. Энэ бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн ч бай хамаагүй чи бүрэн итгэлтэй байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдахгүй. Чи хүний хийх ёстойг хий. Энэ бол Бурхан хүнээс шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүнд бүрэн эргэн очиж, бүх цаг мөчид Түүн рүү эргэх боломжтой байх ёстой. Энэ бол ялагч.

“Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Хэрвээ хүн, Түүний шаардсан хэрэг явдал болон үгнээс Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж чадвал, Бурханаар төгс болгуулсан хүн болох болно. Бурханы ажил болон үгс энэ хүний хувьд бүрэн үр нөлөөтэй, мөн Бурханы үг түүний амь болсон, тэр үнэнийг олж авсан ба Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлж болох юм. Үүний дараа түүний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь үндэс суурь ганхаж, нурах болно. Хүн Бурханы үгийг өөрийнхөө амь болгосныхоо дараа шинэ хүн болдог. Бурханы үг түүний амь болдог; Бурханы ажлын үзэгдэл, хүнд тавих Түүний шаардлага, хүнийг илчлэх Түүний илчлэл, хүнээс Бурханы шаарддаг жинхэнэ амьдралын стандарт нь түүний амь болдог—тэр эдгээр үг, эдгээр үнэний дагуу амьдардаг бөгөөд энэ хүн Бурханы үгээр төгс болгуулж, Бурханы үгээр дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүн болдог.

“Петрийн замаар хэрхэн явах тухай”-аас

Танд таалагдаж магадгүй