Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Асуулт: Хүмүүс нүгэлтэй, гэхдээ Эзэн Есүсийн нүглийн тахил үүрд хүчинтэй. Бид Эзэнд нүглээ улайж байгаа цагт Тэр биднийг уучилна. Эзэний нүдэнд бид нүгэлгүй, иймээс бид тэнгэрийн хаанчлалд орж чадна!

7

Хариултыг:Эзэн Есүс хүн төрөлхтний нүглийг өршөөсөн хэдий ч энэ нь хүн нүгэлгүй гэсэн үг биш. Энэ нь хүн нүглийн хяналтаас чөлөөлөгдсөн юм уу ариусалд хүрсэн гэсэн үг биш. Эзэн Есүс хүний нүглийг өршөөдөг. Тэгвэл энд “нүгэл” гэдэг нь чухамдаа юуг хэлж байна вэ? Энэ нь садар самуун явдал, хулгай хийх гэх мэтийг хэлдэг, Бурханы хууль, тушаал, үгийг зөрчдөг юу ч нүгэл. Бурханыг эсэргүүцэж, яллаж эсвэл шүүх аливаа үйлдэл ч бас нүгэл юм. Бурханыг доромжлох нь өршөөж болшгүй нүгэл мөн! Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон. Зөвхөн Эзэнд залбирч, гэмшсэн хүмүүс л яллагдах буюу цаазлагдахгүй.

Өөрөөр хэлбэл, Бурхан тэднийг нүгэлтэн гэж үзэхээ болино. Нүглээ өршөөлгөсөн хүн Эзэнд шууд залбирч, Түүний нигүүлслийг хуваалцаж чадна. Энэ бол “Нүглийг өршөөх”-ийн жинхэнэ утга юм. Хэдий Эзэн Есүсийн нүглийн тахилын улмаас хүний нүгэл өршөөгдсөн ч энэ нь тэр хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больсон гэсэн үг биш. Хүний нүгэлт уг чанар оршсоор байгаа учир хүн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж, Түүнийг дайснаа хэмээн үзэх боломжтой хэвээр байгаа. Ийм хүмүүс тэнгэрийн хаанчлалд ороход яаж тохирох юм бэ? Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Дөнгөж аврагдсан боловчөөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас. Эзэн Есүсийн золин аврах ажил нь зөвхөн хүний нүглийг өршөөсөн. Энэ нь хүний завхарсан зан чанарыг шийдвэрлээгүй. Хүний сэтгэл доторх бардам зан, хувиа хичээсэн чанар, шунал, зальжин байдал болон сатаны зан чанарын бусад талууд оршсоор байгаа. Энэ завхарсан зан чанар нь нүглээс ч гүн гүнзгий. Нүглээс илүү салж өгдөггүй зүйл. Энэ бол бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалж юм. Эдгээр сатаны завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол хүн өөрийн үзэл, ойлголтын дагуу нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэн Түүнийг ялласаар байх болно. Хүн зовж шаналж, хавчигдах үедээ Бурханыг үгүйсгэж, тэр ч байтугай Иудас шиг Түүнээс урваж чадна. Хүн эрх мэдэл бүхий байр суурьт хүрэх үедээ Бурханыг эсэргүүцэх тусгаар хаант улсыг байгуулж чадна. Зарим хүн бүр Бурханы тахилыг хулгайлж, Түүний зан чанарыг уурлуулдаг. Тэднийг Бурхан яллаж, сөнөөх болно. Өнөө үед шашны нийгэмлэгийн пастор болон удирдагчдын дийлэнх нь Эзэн Есүсийн үгийг дагаж мөрдөхгүй байна. Тэд Библийг өөрсдийн үзлээр тайлбарладаг. Тэд Библи дэх хүмүүсийн үгэнд Бурханы үг мэт ханддаг. Тэд Эзэн Есүсийн үгийг гэрчлэхийн оронд хүмүүсийн үгийг өргөмжилдөг. Ингэснээр итгэгчид хүмүүсийг шүтэж, хүмүүсийг дагахад хүрч, сэтгэлд нь Эзэн Есүсийг багтаах орон зай үгүй болж байна. Тэдгээр итгэгчид шашны удирдагчдын эзэмшилд урхидуулж, удирдуулж байна. Ялангуяа энэ байдал Эзэн Есүс Өөрийн шүүлтийн ажлыг хийхээр эргэж ирэх үед үнэн болж байна. Тэдгээр пастор хийгээд удирдагчид Бурханы ажлыг дагаж мөрдөж эсвэл судалдаггүй. Оронд нь Түүний ажлыг яллаж, шүүн, Түүнийг доромжилдог. Тэд итгэгчдийг хуурч мэхлэхийн тулд худал үг зохиож, чуулганыг битүүмжилдэг. Тэд Бурханыг дайснаа хэмээн олон нийтийн өмнө үзэж Бурханы зан чанарыг уурлуулдаг. Энэ бол Бурханыг эсэргүүцэж буй хамгийн ноцтой хэлбэр. Энэ бол өршөөж боломгүй нүгэл! Тэдний энэ өөдгүй ааш авир нь Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан Фарисайчуудаас ч илүү жигшмээр зүйл мөн! Тиймээс хэрэв тухайн хүний Бурханыг эсэргүүцдэг уг чанар шийдвэрлэгдээгүй бол, хэрэв сатаны завхарсан зан чанар нь цэвэрлэгдээгүй бол тэр хүн Бурханыг эсэргүүцэх ямар ч муухай ааш авир гаргаж болно. Ийм төрлийн хүмүүс тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох вэ? Тиймээс хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтний бодит шаардлагын дагуу, “Шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх учиртай” гэж Библид зөгнөснийг биелүүлдэг Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд, мөн завхарсан хүн төрөлхтөн сатаны уг чанартаа удирдуулж байгаа гол асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурхан эцсийн өдрүүдэд үнэний олон өөр талыг илэрхийлдэг. Энэ бол хүн сатаны завхарсан зан чанараас өөрийгөө аажмаар чөлөөлж Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэхээ больж, улмаар Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагаж Түүнийг хүндлэх зам юм. Зөвхөн ингэсний дараа л хүн цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орно.

Танд таалагдаж магадгүй