Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Асуулт: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ? Хүнийг шүүж, цэвэрлэж, төгс болгох үгээ Тэр хэрхэн илэрхийлдэг вэ? Энэ бол одоо бидний нэн даруй мэдэх хэрэгтэй үнэн юм. Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы ажлыг ухаарвал Бурханы дуу хоолойг үнэхээр сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадна. Бидэнд илүү дэлгэрэнгүй хэлж өгнө үү!

5

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа яаж хийдгийг судлах нь үнэнийг эрэлхийлэх замаар аврал олж авах бидний чадварт маш чухал юм. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлэн эцсиийн өдрүүдэд ажилладаг.Тэр ариун хүмүүсээ тэнгэрийн хаанчлалд өргөхийн тулд л үүнийг хийдэг. Гэвч шашны нийгмийн олон итгэгч Бурханы хүслийг ойлгодоггүй. Эзэн эргэж ирээд бүх ариун хүмүүсийг тэнгэрийн хаанчлал руу шууд өргөнө гэж тэд боддог. Тэр шүүлт, гэсгээлтийн ажил явуулна гэдэгт тэд итгэдэггүй, учир нь хэрвээ Тэр хүмүүсийг шүүж, гэсгээвэл Тэр тэднийг ч бас яллаж, шүүхгүй гэж үү? Иймээс Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авахаас тэд татгалздаг. Эзэн үүлэн дээр бууж ирээд өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг л тэд хүлээдэг. Үнэн хэрэгтээ, энэ бол Бурханы хүслийг тэр чигээр нь буруу ойлгож байгаа явдал юм. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа замыг засахаар Эзэн Есүс золин аврах ажлаа хийсэн. Бурханы эцсийн зорилго бол хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, тэнгэрийн хаанчлалд амрах боломжийг тэдэнд олгох юм. Гэхдээ хүнийг золин аварч, аврах Бурханы ажил төлөвлөгдсөн бөгөөд үе шаттай явагддаг.Тэдгээр нь бүгд шууд нэг дор тохиолддоггүй. Эзэн Есүс золин аврах ажлаа дуусгаад ариун хүмүүсийг хүлээн авахаар буцаж ирнэ гэж амласан байдаг.Гэвч эцсийн өдрүүдэд Бурхан ариун хүмүүсийг яаж авахыг хэн ч үнэндээ мэддэггүй. Бодит байдал дээр, эцсийн өдрүүдэд ариун хүмүүсээ хүлээн авахаар Бурхан ирэх үедээ шүүж, цэвэрлэж, ялагчид болгон төгс болгохын тулд тэднийг сэнтийнхээ өмнө авчирдаг. Ариун хүмүүс ингэж л тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхгүй гэж үү? Гэсэн ч энэ нь, хүмүүст тийм амар ойлгогдохоор зүйл биш. Бурханы сэнтийн өмнө очихоосоо өмнө тэд шүүлт, гэсгээлт, цэвэрлэгээг туулах ёстой. Тийм учраас Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар хүмүүс өөрсдийн гэсэн үзлийг бий болгосон юм. Тэгвэл хэлээч, Бурханы шүүлт, гэсгээлт нь үнэхээр ерөөл мөн үү? Эсвэл яллалт, шийтгэл юм уу? Олон хүн үүнийг ойлгодоггүй. Энэ талаар Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая.

“Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.” Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

“Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. … Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

“Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ѳѳс

Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хүмүүсийг яллахаар зориогүй гэдэг нь Төгс Хүчит Бурханы үгээс маш тодорхой байна. Бурхан хүмүүсийн амийг хөнөөхийг хүсдэггүй. Тэр, Сатанаар бүрмөсөн ялзруулагдсан гэдгийг хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхийг л хүсдэг. Хүмүүс уг чанар, мөн чанараа мэдээсэй гэж Тэр хүсдэг. Тэд Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг. Тэр халдашгүй, зөвт агаад ариун зан чанараа тэдэнд мэдүүлэхийг хүсдэг.Түүний ажил хүмүүсийн зүрх сэтгэл, сүнсийг сэрээхээр зорьдог. Тэр хүн төрөлхтнийг ялзарсан зан чанараас нь аварснаар тэд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, аврагдах юм. Хэрвээ Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол бид сатанлаг уг чанараа хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийнхээ жинхэнэ эх сурвалжийг ч тогтоож чадахгүй. Цаашилбал, Түүний шүүлт, гэсгээлтгүйгээр бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож чадахгүй нь тодорхой ба завхарсан зан чанар маань өөрчлөгдөж чадахгүй. Бид Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг хүндэтгэх ямар ч аргагүй байх байсан. Ийм тохиолдолд, бид яаж Бурханы хаанчлалд орох эрхтэй байх билээ? Бурхан хүмүүсийг цэвэрлэж, аврахыг хүсэж байгаа учраас тэднийг шүүдэг гэдгийг та нар харж байна. Бурханы шүүлт ба, цэвэрлэгээг туулна гэдэг нь бидний хүлээн авч болох хамгийн агуу ерөөл юм. Энэ бол Бурханы агуу их хайр ба завхарсан хүн төрөлхтний төлөөх аврал юм! За, Бурхан шүүлтийн ажлаа яаж хийдэг вэ? Төгс Хүчит Бурхан үнэний тухай олон зүйл хэлдэг. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгаая.

“Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

“Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

“Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүхнээ олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг.” Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Төгс Хүчит Бурханы үгс маш практик юм. Хүн төрөлхтнийг аварч, тэднийг төгс болгохын тулд Бурхан үгээ илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийдэг!Төгс Хүчит Бурханы шүүлтийн үгийг уншсанаар энэ ёрын муу ертөнцөд, хүн угсаатан тэр чигээрээ Сатаны эзэмшилд амьдардаг гэдгийг бид эцэст нь ойлгосон.Сатаны ялзруулсан хүмүүст хүн чанарын ямар ч ул мөр байхаа больдог. Тэд ихэрхүү, хуурамч, зальтай, аминч, ёс суртахуунгүй.Тэд үнэнээс уйдаж, ёрын мууг хүндэлдэг. Тэд байр суурь, нэр алдрынхаа төлөө юуг ч хийнэ. Энэ нь өөр хоорондоо тэмцэлдэж, бие биеэ хөнөөдөг араатнуудтай адил юм. Тэд хүн чанар, эрүүл ухаанаа бүрэн алдсан. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг ч, мөнгө, алдар нэр, байр суурийг үнэн голоосоо шүтдэг. Тэд дэлхий дахины ёрын муу давалгааг дагаж, тогтмол нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлдэг.Хэдийгээр бүхнийг золиосолж, зовлон туулдаг ч тэд хүслээ хангаж, ерөөл олж авахын тулд л үүнийгээ хийдэг. Шагнал авч, тэнгэрийн хаанчлалд орохын тулд тэд үүнийг хийдэг. Үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэж, эсвэл Түүнд дуулгавартай байхын тулд тэд үүнийг хийдэггүй. Хэдийгээр Бурханд итгэдэг ч зүрх сэтгэл нь Түүний талаарх хувийн үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг. Бурханы зан чанар, Тэр юу болох, Түүнд юу байдаг бүхэн ямар төрлийн хүмүүс Бурханд таалагддаг, ямар төрлийн хүмүүсийг Тэр үзэн яддаг, хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүний зан чанарт халдаж, Түүний хараалд өртөх юу хийдэг, хүмүүсийн бодол болон үзлийн хэчнээн нь үнэнтэй нийцдэггүй, Бурханы өмнө хүмүүс ямар шалтгаантай байх хэрэгтэй, хүмүүсийн эзэмших ёстой үнэний бодит байдал гэх мэтийг хэн ч үнэндээ мэддэггүй. Бурханыг мэдэх,Түүнд дуулгавартай байх, Түүнийг хүндлэх эдгээр чухал үнэний талаар завхарсан хүн төрөлхтөн юу ч мэддэггүй. Угтаа тултал ялзарчихсан ийм хүн төрөлхтөн хэрвээ Бурханы шүүлт, цэвэрлэгээг туулахгүй бол яаж Бурханыг эсэргүүцэхгүй, Түүнээс урвахгүй байх юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр, ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу хүнийг аврахын тулд Бурхан махбод болж, үнэнийг илэрхийлдэг. Бурханы халдашгүй, зөвт, сүр жавхлант зан чанар хүн төрөлхтөнд илчлэгдлээ. Хүний жинхэнэ уг чанар ба завхрал маш тодорхой илчлэгдсэн нь хүмүүсийг итгүүлж байна. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг бид туулаад байна. Ихэрхүү зан, аминч байдлаа, сатанлаг гүн ухаан, дүрмийн дагуу амьдардгаа бид олж харсан. Хийдэг бүхнээ бид нэр алдар, хувийн ашиг хонжооны төлөө хийдэг. Хэдийгээр бид ажил хийж, номлол айлддаг ч үүнийгээ хувийн нэр хүнд, байр суурийн төлөө хийдэг. Бид өөрсдийгөө зогсолтгүй өргөмжилж, хүндэлж, бусдаар өөрсдийгөө магтуулдаг. Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийх гэж бид үүнийг огт хийдэггүй. Бурханы ажил үзэлтэй маань нийцэхгүй байх үед оронд нь бид Бурханыг тодорхойлж, шүүдэг.Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж, Бурханд огт дуулгавартай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ хүртэл бид бие махбодын ташаалыг эдлээстэй байдаг. Бид Бурханыг зогсолтгүй хуурч мэхэлдэг ба Бурханд огт үнэнч биш. Бурханы үгийн шүүлт, илчлэлтээс Сатанаар гүн ялзруулагдснаа бид харж чадна. Ямар ч мөс чанар, эрүүл ухаан, нэр хүнд бидэнд алга. Бид хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй. Бид Сатаны нэг төрөл, Бурханы дайснууд юм. Бидэнд ичгэвтэр, Бурхантай уулзах гавьяагүй юм шиг санагдаж байна.Бид харамслаар дүүрэн, өөрийгөө үзэн ядаж, Бурханы өмнө өвдөг сөгдөж, өөрсдийгөө хараахаас өөр яаж ч чадахгүй. Бурханы халдашгүй, зөвт зан чанарыг үнэхээр мэдрэх үедээ бид Бурханаас айж, Бурхан хүн төрөлхтнийг аврах гэсэн сайн санаатай болохыг ойлгохоос өөр аргагүй болно. Бурхан нүгэл ба эсэргүүцлийг маань үзэн яддаг учраас биднийг шүүж, гэсгээдэг ба сатанлаг зан чанараас маань аварч, биднийг авахыг Тэр хүсдэг. Бид зөрүүдлэн, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх эрсдэл гаргах үед Тэр биднийг цээрлүүлж, шүүдэг. Зүрх сэтгэлээ Бурханд өгөхөд тэр бидэнд өршөөл харуулдаг. Хийсэн бүхэн, хэн болохын минь төлөө Тэр биднийг шийтгэдэггүй. Тэр биднийг гэгээрүүлж, хөтөлж, Түүний хүслийг ойлгох боломж олгодог. Бурханы гэсгээлт, шүүлтээр дамжуулан бид өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарын талаар бага зэрэг жинхэнэ мэдлэг олж авдаг. Зан чанар нь өршөөл, хайрыг нь агуулсан байдаг гэдгийг Тэр бидэнд сургадаг. Бурханы ариун, агуу байдлыг бид харсан. Энэ нь Бурханыг гэсэн хайр, хүндлэлийг маань бий болгосон. Сатанлаг уг чанараа бид улам ихээр таньж, яваандаа зарим үнэнийг ойлгодог. Эерэг ба сөрөг зүйлийг ялгах чадвар маань аажимдаа нэмэгддэг. Юмсыг харах үзэл бодол маань өөрчлөгдөж, бид аажимдаа үнэнээр цангаж эхэлдэг. Бид Сатаны гүн ухаан, хуулиар амьдрахыг хүсэж, эсвэлшалтгаангүйгээр Бурханаас ямар нэг зүйл авах гэж оролдохоо больдог. Мөс чанар, эрүүл ухаан маань сэргэдэг. Хийж байгаа бүхэндээ бид үнэнийг хайж, хэрэгжүүлж эхэлдэг. Бид даруухнаар бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж, Бурханы зохицуулалт ба дээд эрхэд дуулгавартай болдог. Амийн зан чанар маань улам бүр өөрчлөгдөж, бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг.Төгс Хүчит Бурханд талархъя! Ингэж өөрчлөгдөх чадвар маань Бурханы шүүлтийн ажлын үр дүн юм. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авдаг бүх ах эгч нар, аврагдаж, төгс болгуулахын тулд Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авч, дуулгавартай байх ёстой гэдгийг мэддэг.