Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Номлол болон нөхөрлөлүүд: Үнэхээр зоогт оролцох нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг туулж, ариусгагдах явдал юм

2

Бурханы шүүлт бол үнэнээр шүүх шүүлт бөгөөд үүнийг Бурхан гэр дотор л туулж, эдэлж болно. Үүнийг энэ дэлхийгээс олж чадахгүй. Энэ нь Бурханы ер бусын өргөлт биш гэж үү? (Мөн.) Бурхан бидэнд зоог барих боломж олгож байгаа—тэр нь ямар зоог вэ? Энэ нь шүүлтээр дамжуулан ариусгагдаж, эцэст нь Христийн үгийг идэж ууснаар дамжуулан үнэнийг олж авах явдал юм. Энэ зоогийн үнэ цэнэ хэмжээлшгүй. Хүмүүсээр үнэнийг олж авхуулснаар ямар үг биелдэг вэ? Бурхан хүмүүсийг төгс болгож, хүмүүсийн амь болгохын тулд үнэнийг ашигладаг болохоор тэд үнэний дүр төрхийг амьдран харуулж болох юм—энэ нь зоогт оролцсоноор олж авдаг үр дүн бөгөөд энэ нь Бурханы хүсэл билээ. Гаднаасаа шүүлтийн үг нь яллалт шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ тэдгээр нь ариусгаж, төгс болгож байгаа. Шүүлтийг дурдах төдий нь л үнэнийг хайрладаггүй хүмүүсийг толгод руу зугтаалгадаг байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс дуулгавартай байдаг. “Хэрвээ намайг шүүвэл тэр л биз, намайг засаж, харьцсан ч би бас л дуулгавартай байх болно. Надад яаж ч хандсан зүгээр; Бурханы зохицуулдаг юунд ч би захирагдана.” Эхэндээ энэ нь тун хэцүү байх боловч хэсэг зуур зовсны дараа хүмүүс ингэж хэлдэг: “Надад яагаад ийм гайхалтай сайхан мэдрэмж төрнө вэ? Надад яаж үнэхээр бага зэрэг өөрчлөлт гарав? Аливааг үзэх миний үзэл бодол ч бас яаж өөрчлөгдөж, би Бурхантай илүү ойр дотно харилцаатай болов? Би одоо яаж нэлээд үнэнийг ойлгож байна аа? Өө, зоог барих гэдэг нь энэ байх нь. Гашуун зовлонгоор дамжин жаргал ирдэг ба би жаргал амслаа. Зоог барих нь үнэхээр муугүй юм байна. Бурханы гайхалтай санаа зорилго бол хүмүүсийг төгс болгох явдал гэдгийг би одоо мэднэ. Гаднаасаа энэ нь Бурханы үгийн яллалт, шүүлт, гэсгээлт, мөн Бурханы зөвт зан чанар бидэнд ирж буй хэрэг боловч эцсийн үр дүн нь бүгд ариусгалт, төгс болголт юм.” Одоо чи шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг, зоог барих гэж юу болохыг ойлголоо, тийм үү?

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (103-р цуврал)-аас

Одоо энэ зоогт хорь юм уу гучин жил оролцож байгаа зарим хүн байдаг ба зарим нь хэдэн жил үүнд оролцож байгаа. Тэд ихийг хураагаагүй гэж үү? Тэд тоймгүй ихийг хураасан бөгөөд маш ихийг олж авсан! Нэг зүйл бол, Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст олон үнэн болон нууцыг ойлгох боломж олгосон юм. Нөгөө нь гэвэл, Бурханы шүүлт, гэсгээлтийн үг тэдэнд ариусгалтын үр жимсийг, мөн түүнчлэн аажмаар төгс болгуулах үр жимсийг ургуулсан билээ. “Ариусгалтын үр жимс” гэж юуг хэлдэг вэ? Хүмүүсийн дотор оршдог Сатаны гүн ухаан, хууль, логик, бүх төрлийн хорыг эхлээд цэвэрлэдэг ба тэд хүн төрөлхтний завхралын үнэн болон сатанлаг уг чанар, мөн чанарыг нь мэдэж авдаг. Энэ нь хүмүүсийн амийн оролт болон тэдний зан чанарын өөрчлөлтөд тун үр дүнтэй юм. Хамгийн эрхэм зүйл бол Бурханы гүйцэтгэсэн шүүлтээр дамжуулан илчлэгдсэн Бурханы зөвт байдлыг амталсан учраас тэд янз бүрийн түвшинд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болдог. Бурханыг үнэхээр хүндэлдэг учраас тэд бүх төрлийн муугаас хол байж чаддаг бөгөөд үгээрээ нүгэл үйлдэж, эсвэл ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж зүрхэлдэггүй. Тэдний бодол, санаа зорилго хүртэл мэдэгдэхүйц цэвэрлэгддэг. Өмнө нь тэдний хувьд Бурханыг эсэргүүцэж, Түүнийг шүүх нь тун ердийн хэрэг байсан боловч одоо тэд ямар нэг зүйлийг бүрэн ойлгохгүй байх үедээ шүүлт хийх юм уу олон таван юм ярьж зүрхэлдэггүй. Дээр нь нэмээд, тэд ерөөл, тэнгэрийн хаанчлал, титэм хүртэх, эсвэл шагнал гэх мэтийн тансаг хүслийг бодож зүрхэлдэггүй. Тэд эдгээр зүйлийг эрэлхийлж зүрхэлдэггүй ба тэдгээрийг олж авах нь утга учиртай биш гэж санагддаг. Тэд бүгдээрээ үнэнийг эрэлхийлж, амиа өсгөж, Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөхөд төвлөрч эхэлдэг. Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ зохих ёсоор биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь ариусгагдах үйл явц биш гэж үү? Энэ нь бас ариусгагдсанаас болж хүрдэг үр дүн юм. Ийм төрлийн амийн оролттой байх нь болон ийм төрлийн жинхэнэ өөрчлөлт нь Бурханы шүүлтийн ажлын үр жимс биш гэж үү? Чи Бурханы шүүлтийг хэдий чинээ их туулна, төдий чинээ ихийг олж авна. Чи үнэнийг хэдий чинээ тодорхой ойлгоно, төдий чинээ их өөрчлөгдөнө. Хэрвээ Бурханы шүүлт, гэсгээлтийг бага зэрэг туулбал чи багыг хурааж, бага зэрэг өөрчлөгдөнө; чиний ойлгодог үнэн гарцаагүй өнгөцхөн байх болно. Энэ бол баримт. Бурханы сонгосон хүмүүсийн дундаас үнэнийг ойлгож, бодит байдалд ордог, завхарсан зан чанар нь ерөнхийдөө ихэд ариусгагдсан бүх хүн Бурханыг тун ховорхон эсэргүүцэх юм уу шүүдэг. Дуулгавартай байдал, Бурханыг гэх хайр нь хангалтгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурханы хайр татам байдлыг аль хэдийн мэдэрдэг бөгөөд Бурханд үнэхээр дуулгавартай байх гэдэг нь юу болохыг харсан байдаг. Энэ шалтгаанаас болж тэдний амийн оролт тасралтгүй гүнзгийрдэг. Бурханы шүүлт, гэсгээлтээс болж тэд улам бага завхарч, Бурханыг улам дуулгавартай дагадаг бөгөөд Бурханыг гэх хайр улам бүр ихэсдэг. Ийм хүмүүс ариусгалт хүртээгүй гэж үү? (Тэд хүртсэн.) Тэд бол тэнгэрийн хаанчлалд орон зай эзэлдэг хүмүүс юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (103-р цуврал)-аас

Танд таалагдаж магадгүй