Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Илчлэлийн номон дахь зөгнөлийг биелүүлдэг

6

 

Кан Жиань, Хятад

Бид одоо эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн—Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан билээ. Төгс Хүчит Бурхан үгээрээ хүнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг хэрэгжүүлдэг боловч энэ ажил нь салангид, бие даасан ажил биш юм. Харин ч энэ нь Ехова болон Есүсийн ажлын суурин дээр явагддаг илүү гүн гүнзгий, дээгүүр ажил билээ. Гэсэн атал зарим хүн ингэж хэлдэг: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь Илчлэл 22:18-19 дэх: ‘Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ зөгнөлийн номны үгээс хасах аваас Бурхан энэ амийн номоос, ариун хотоос болон энэ номд бичигдсэн зүйлээс түүний хувийг хасах болно.хэмээх зөгнөлийн эсрэг байдаг.’ Төгс Хүчит Бурханы ажил бол Библи дэх Илчлэлийн номд нэмсэн нэмэлт бөгөөд Төгс Хүчит Бурханыг дагадаг хэн боловч тэнгэрлэг хаанчлалаас хувь хүртэх боломжоо алддаг.” Энэ нь үнэндээ Бурхан болон Түүний ажлыг ойлгодоггүй хүмүүсийн таамаг, төсөөлөл бөгөөд Илчлэлийн номын цаад нөхцөл байдлыг мэддэггүй хүмүүс ингэж хэлдэг. Энэ нь баримтат үнэний шал эсрэг, ердөө байж болшгүй зүйл юм!

Илчлэлийн ном бол Ромын эзэн хаанаар Патм арал руу цөлөгдсөнийхөө дараа элч Иоханы харсан үзэгдлүүдийн тэмдэглэл гэдгийг Библийг ойлгодог хүмүүс бүгд мэддэг. Энэ нь МЭ 90 оны дараахан буюу Шинэ Гэрээний эхийг бэлтгэхийн өмнө, мөн Шинэ, Хуучин Гэрээний аль алийг агуулсан бүрэн Библийг дуусгахын өмнө болсон юм. Иймээс Илчлэл 22:18-19-д “энэ ном” хэмээн дурддаг нь өнөөгийн бүрэн Библийг яавч хэлдэггүй бөгөөд Хуучин Гэрээг ч хэлж байгаа бус, харин ердөө л Илчлэлийн номыг хэлж байгаа юм. Хэрэв хүмүүс Илчлэлд дурдсан “энэ ном” гэдэг нь өнөөгийн Библийг хэлж байна гэж бодвол, тэдний ойлголтод асуудал байгаа хэрэг. Түүнчлэн хүн л зөгнөлд нэмж, хасаж болохгүй гэж бичвэрт хэлсэн байдгийг бид анхаарах ёстой. Үүнд Бурхан Өөрөө багтдаггүй, учир нь эдгээр зөгнөл нь ирээдүйд Бурханы явуулах ажилтай хамаатай бөгөөд Бурхан Өөрөө ажлаа явуулахаар ирэх үед л биелж болдог. Иймээс хүн эдгээр зөгнөлд дураараа нэмж, хасаж болохгүй. Бид Судрын энэ хоёр мөрөөс болж эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг Илчлэл дэх зөгнөлөөр хязгаарлаж болохгүй, мөн бид Илчлэлийн номд зөгнөөгүй ажил явуулж, үг хэлж болохгүй гэцгээн Бурханыг хязгаарлаж ч болохгүй. Бурхан бол Бүтээгч учраас бүх зүйлийг хариуцдаг бөгөөд зөгнөгдсөн зүйлээс давсан ажлаа явуулах бүрэн эрх мэдэлтэй. Энэ бол хэний ч хорьж, хязгаарлаж чадахгүй зүйл юм. Илчлэлд хүн нэмж, хасаж болохгүй гэж хэлдэг нь Бурханы хүнд тавьсан шаардлага байсан. Хүн өөрт нь тавьсан Бурханы шаардлагыг эргүүлээд Бурханд тавьж болохгүй, мөн Библийн бичиг үсэг, дүрмийг ашиглан Бурханыг хорьж, хязгаарлаж, шинэ ажил явуулах, Библиэс давсан зүйл хэлэх боломж олгохгүй байж болохгүй. Учир нь, хэрвээ тэгдэг байсан бол эдгээр зүйл нь байгалийн дэг журмыг сөрж байгаа хэрэг болох бус уу? Хуучин Гэрээний Дэд хуулийн 12:32-т: “Миний та нарт тушаасан болгоныг та нар сахин мөрд: түүн дээр юу ч бүү нэм, мөн үүнээс бүү хас” гэж хэлсэн байдаг. Эдгээр нь хүний дагах ёстой зүйл болохоос Бурханд шаардлага тавихад ашиглах ёстой зүйл биш юм. Есүс Нигүүлслийн эрин үед ажлаа явуулж байхдаа эдгээр зүйлийг дагаж мөрдөөгүй, харин тухайн үеийн хүмүүсийн хэрэгцээний дагуу илүү тохиромжтой шаардлагуудыг санал болгосон. Жишээлбэл, Хуулийн эрин үед хүмүүс нүдийг нүдээр, шүдийг шүдээр хариулах шаардлагатай байсан бол Эзэн Есүс хүрэлцэн ирэх үедээ, “Та нар мууг үйлдэгчийг бүү эсэргүүц: харин баруун хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа бас тавьж өг.” (Матай 5:39) хэмээсэн; дайснаа үзэн ядах ёстой гэж хуульд тушаасан бол Эзэн Есүс, Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. (Матай 5:44) гэж хэлсэн. Хуучин Гэрээнд өгүүлдэгчлэн Хуулийн эрин үе дэх хүмүүс Бурханыг сүмд шүтэн мөргөдөг байсан. Эзэн Есүс хүрэлцэн ирээд сүмд ороогүй, харин сайн мэдээг номлож, түгээхийн тулд цөлд болон тосгодод очиж, Бурханыг сүнсээр, бас үнэнээр шүтэн мөргөхийг хүмүүсээс шаардсан юм. Хүмүүс Амралтын өдрөөр ажиллаж болохгүй, Амралтын өдрийг дагаж мөрдөх ёстой гэж хуульд заасан атал Эзэн Есүс Амралтын өдрөөр өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах зэрэг зүйл хийж, “Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” (Матай 12:8) хэмээн хэлсэн. Нүгэлтнүүд нүглийн тахил өргөх ёстой гэж Хуучин Гэрээн дэх хуульд заасан атал Эзэн Есүс, нүглээ уучлуулахын тулд нүглээ улайж, гэмшихийг хүмүүсээс шаардсан. Түүнчлэн Хуучин Гэрээний эрин үед хүмүүс шатаалт тахил, идээн тахил, эвийн тахил гэх зэргийг өргөх шаардлагатай байсан бөгөөд эрэгтэйчүүд хөвч хөндүүлэх ёстой байв. Эзэн Есүс ирмэгцээ эдгээр дүрмийг халсан юм. Эдгээр нь тухайн үеийн хүмүүст Эзэн Есүсийн тавьсан тохиромжтой шаардлагын ердөө зарим нэг жишээ билээ. Есүсийн ажил зарим хуучин дүрэм, зохицуулалтыг цуцалж, хүнд шинэ шаардлага тавьсан бөгөөд энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил байсан юм. Гэхдээ хуулийг дагадаг байсан хүмүүсийн нүдээр бол энэ ажил Судраас хальсан бөгөөд тэдний хувьд хуулиас гадуур Сударт нэмж, хасаж байгаа явдал байсан юм. Үүнээс үүдэн иудейчууд Эзэн Есүсийг яллахын тулд Еховагийн хуулийг ашигласан (Иохан 19: 7-ыг үзнэ үү). Энэ нь хүнд эрүүл ухаан дулимаг байдгийн илэрхийлэл байсан ба нэмж, хасахгүй байхыг хүнээс хүссэн Бурханы үгийг хүн авч, Бурханыг хязгаарлаж, Бурханд шаардлага тавихын тулд урвуулах ёсгүй юм. Хүн Бурханы урьд нь явуулсан хуучин ажлыг ашиглан одоо явагдаж байгаа шинэ ажлыг нь хязгаарлах ёсгүй. Бурхан бол бүх бүтээлийн Эзэн билээ. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон Өөрийн чөлөөт хүслийн дагуу ажлаа явуулдаг. Тэрээр хүний зөвшөөрлийг авахын тулд хүнтэй энэ тухай хэлэлцэх шаардлагагүй, бүтээгдсэн хүн төрөлхтөнд саад болох эрх бүр ч байхгүй. Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь үргэлж зөвт байдаг, учир нь Бурханы мөн чанар зөвт юм; Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь үргэлж үнэн байдаг бөгөөд хүн төрөлхтний хамгийн бодит, практик хэрэгцээнд үргэлж нийцдэг, учир нь Бурханы мөн чанар бол үнэн юм; Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь Түүнд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст амь авчирч үргэлж чаддаг, учир нь Бурханы мөн чанар бол амийн эх сурвалж билээ. Бурханы ажил болон Бурханы үг Судрын бичиг үсгээр хязгаарлагдах нь бүү хэл, хүмүүс, үйл явдал, эд зүйл, газар нутаг, цаг хугацаагаар яавч, хэзээ ч хязгаарлагдаж болохгүй юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил нь шинэ ажлыг нээсэн: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй ба Тэр Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгсийг мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийсэн ба Тэр илүү шинэлэг ажлыг хийсэн, тэрхүү ажил нь хуулиас дээгүүрт байсан. Тиймээс Тэр: ‘Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ’ гэж хэлсэн. Тиймээс Түүний биелүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Тэр тариан түрүүг түүж, идэхийн тулд дагалдагчдаа дагуулан тариан талбайд очсон, Тэр Амралтын өдрийг сахиагүй ба ‘хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн’ гэж хэлсэн. Тэр үед израильчуудын дүрэм журмын дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн ч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч Есүс ариун сүмд ороогүй бас Амралтын өдрийг сахиагүй бөгөөд Түүний ажил нь Хуучин Гэрээний үед Еховагаар хийгдэж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү дээр байсан ба үүний дагуу биш байсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс). Бурханы ажил хэзээ ч хуучин зүйлстэй зууралдаж байгаагүй, харин Тэрээр хүний бодит хэрэгцээний дагуу улам шинэ, улам дээд ажлыг явуулдаг гэдгийг Бурханы үгээс бид харж болно—энэ нь эрин үеүдийн турш дахь Бурханы ажлын зарчим юм. Бурхан бол итгэмжит бөгөөд Бурханы хэлдэг үг болгон, Бурханы зөгнөл болгон биелж, гүйцэлдэх болно. Тэнгэр, газар үгүй болохоос нааш, Бурханы үг бүгд биелэх хүртлээ нэг нь ч өнгөрөн одохгүй. Илчлэл 5:1-5-д ингэж хэлдэг: “Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг би харлаа. Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь задлавал зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчтэй тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэр хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Номыг нээж уншиж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад ‘Битгий уйл’ гэв: харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ.” Бурхан эцсийн өдрүүдэд номыг нээж, долоон лацыг тайлах ажил хийнэ, өөрөөр хэлбэл, Тэрээр Өөрийн амаар хүн төрөлхтөнд үг хэлж, сүр жавхлан, уур хилэнт арслангийн зан чанараа илэрхийлэн, шүүлтийн ажлыг явуулах болно гэдгийг энэ бичвэрээс бид харж болно; Тэрээр хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан бөгөөд бусдаар хөтлүүлэн, нядлагддаг эвлэрүүллийн Хурга байхаа больсон. Илчлэл 10:1-4-т ингэж хэлдэг: “Үүлээр хувцасласан өөр нэгэн хүчирхэг тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа: түүний толгой дээр солонго байсан ба нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв. Гартаа дэлгээстэй бяцхан ном барьсан байлаа. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавьж, арслан хүрхрэх мэт чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянга нижигнэх дуу гарлаа. Долоон аянга дуу хоолойгоо айлдахад би бичих гэтэл: тэнгэрээс, Долоон аянгын айлдсан зүйлсийг битүүмжил, тэдгээрийг бүү бич хэмээх дуу гарахыг би сонлоо” Судрын эдгээр мөр бидэнд, долоон аянгын нижигнээнийг Иохан бичээгүй гэдгийг мэдэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл, долоон аянгын нижигнээн нь зүгээр л Библид байдаггүй. Судрын энэ хоёр хэсгийг дүгнэвэл, энэхүү бяцхан ном болон долоон аянгын нижигнээний нарийн ширийнийг Библид тэмдэглээгүй байдаг. Хэрвээ хүн Бурханы ажлыг хязгаарлахын тулд нэмж, хасах тухай үгийг ашиглаж, Бурханыг хязгаарлаж, Түүнийг Библиэс хальсан шинэ зүйл хэлж болохгүй гэвэл энэ бяцхан номыг яаж нээж чадах юм бэ? Бурхан яаж эцсийн өдрүүдэд шүүлт явуулж чадах юм бэ? Бурхан энэ бяцхан номыг нээгээгүй бол энэхүү бяцхан номд юу агуулагддагийг хүн яаж мэдэж чадах юм бэ? Бүх нууцыг ойлгож яаж чадах юм бэ? Долоон аянгын нижигнээний нарийн ширийнийг яаж мэдэж чадах юм бэ? Тэгвэл Библи дэх зөгнөлүүд яаж биелж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, олон үнэнийг илэрхийлэн, хүн урьд нь үеэс үед ойлгоогүй явсан нууцыг илчилж, улмаар Илчлэл дэх зөгнөлүүдийг биелүүллээ. Эдгээр нь үнэхээр долоон аянгын нижигнээн, Хурга хуйлмал номыг нээж байгаа явдал мөн юм. Энэ нь аль хэдийн няцаашгүй баримт болсон! Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: ‘Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв’ (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.)” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Гэвч зөгнөл ба зөгнөл биелсэн баримт хоёрын хооронд асар их ялгаа бий. Болж өнгөрөөгүй зүйлийг зөгнөлд нарийвчлан тэмдэглэх боломжгүй байдаг тул зөгнөлийн биелэл нь Библид нэмж байгаа хэрэг мөн гэж бид хэлж чадахгүй юм. Энэ нь Мессиа ирнэ гэж зөгнөсөн Хуучин Гэрээтэй адил билээ. Тэр өөрсдийг нь аврахаар ирнэ гэдгийг израильчууд бүгд ой тойндоо мэддэг байсан бөгөөд онгон эмэгтэй хөл хүнд болж хүү төрүүлнэ, Тэрээр Иммануел гэж нэрлэгдэн, нүглийн тахил болно гэх мэтийг бас мэддэг байсан. Гэвч Түүний хэрхэн ирэх, ирээд хэрхэн нүглийн тахил болох зэрэг нарийн ширийнийг мэдээгүй. Түүнчлэн эдгээр зөгнөл нь ердөө үг байсан болохоос аль хэдийн биелсэн баримт байгаагүй. Харин Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэх үед Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Мессиатай холбоотой бүх зөгнөл биелсэн юм. Тэгвэл бид Шинэ Гэрээ (өөрөөр хэлбэл, Есүсийн ажил) бол Хуучин Гэрээн дэх зөгнөлүүдийн нэмэлт гэж хэлж болох уу? Мэдээж болохгүй. Есүсийн шинэ ажил нь тухайн үеийн хүмүүсийн нүдээр Хуучин Гэрээтэй нийцээгүй, хүмүүсийн үзэлтэй ч нийцээгүй бөгөөд Еховагийн ажил болон үгтэй ч адилгүй байсан боловч Есүсийн хийсэн зүйл нь хуульд нэмж, хасаж байсан биш, харин ч хуулийг биелүүлж байсан юм. Есүсийн ажил нь Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр гүйцэтгэгдэж байгаа ажлын шинэ үе шат байсан бөгөөд яг л Эзэн Есүсийн, “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” (Матай5:17). гэж хэлсэнчлэн хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх шинэ зүйлс болон Бурханы талаарх шинэ ойлголтыг хүнд өгсөн. Шинэ Гэрээн дэх Есүсийн ажил нь Хуучин Гэрээнд нэг бүрчлэн тэмдэглэгдээгүй байсан тул Есүсийн ажил нь Хуучин Гэрээний хуулиас хальж, шинэ тушаал нэмсэн гэж хүмүүс боджээ. Гэвч Бурханы нүдээр бол Тэрээр ердөө л төлөвлөсөн ажлаа явуулж байсан юм. Есүсийн ажил нь хуулийн ажлын суурин дээр Бурханы явуулж байгаа ажлын илүү шинэ, дээгүүр үе шат байсан бөгөөд эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлсэн билээ. Үүний адилаар эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь Шинэ Гэрээний зөгнөлийг биелүүлэх бөгөөд энэ нь Бурханы золин авралын ажил дээр суурилсан ажлын шинэ үе шат юм. Үүнийг Библид нэмж байгаа хэрэг гэж бид хэлж болох уу? Энэ асуултын хариултыг Эзэн Есүс аль хэдийн бидэнд хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын энэ үе шат нь Эзэний үгийг яг таг биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг нь өнгөрсөн үеүдэд далд байсан нууцыг хүнд илчилж, бидэнд урьд нь хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг авчирсан юм. Энэ нь бидэнд цэвэрлэгдэж, аврагдаж, хаанчлалд орох замыг өгсөн. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь Ехова болон Есүсийн явуулсан ажлын өмнөх хоёр үе шатанд суурилсан ажлын илүү шинэ үе шат бөгөөд өмнөх хоёр үе шатнаас дээгүүр ажил билээ.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр ‘Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн’ гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад хоосон сургаалыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйл нь зөвхөн Арван Хуулиар хязгаарлагдахгүй, харин өмнөхөөс илүү өндөр дээд тушаал болон хууль юм, гэхдээ энэ нь өмнөх зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээнд шүтэн мөргөхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй байх, бусдыг хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхдэл идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд нэвтрүүлсэн зүйлс нь өнөөдөр ч гэсэн та нарын дадлын үндэс суурь биш гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд нь цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавигдсан боловч эдгээр хуулиуд хүчингүй болоогүй харин ч тэдгээр нь өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэсэн ч чиний үргэлж дээдлэх ёстой зарим тушаалууд байдаг. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжүүлэгдэж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын биеийн хэмжээний дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс). Бурханы ажлын үе шат бүр нь гаднаа эсрэг тэсрэг харагддаг боловч үнэн хэрэгтээ бүгд нэгэн бүхлийг бүрдүүлдэг бөгөөд ажлын үе шат болгон нь өмнөх үе шатны суурин дээр явагдаж байгаа илүү гүн гүнзгий, дээгүүр ажил байдаг гэдгийг Бурханы үг бидэнд харуулдаг. Бид Бурханы ажлыг салгаж болохгүй, Есүсийн ажил нь Хуучин Гэрээн дээр нэмж байна гэж хэлж болохгүй, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон үг нь Библи дээр нэмж байгаа хэрэг гэж хэлж бүр ч болохгүй. Бид Бурханыг мэдэхийн тулд Түүний ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ бид ажлын гурван үе шатнаас ердөө ганц, хоёрыг нь л мэддэг бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын талаар бүрэн, гүйцэд ойлголттой болохгүй. Бурханы ажлын гурван үе шатыг бүгдийг нь мэдсэнээр л бид Бурханы бүхий л зан чанар болон мэргэн ухаан, гайхалтай байдлыг нь мэдэж чадна.

Ах эгч нар аа, Библид тэмдэглэгдсэн байдаг зүйл нь ердөө л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурханы явуулсан ажил болон эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд хамаатай зөгнөлүүд байдаг болохоос эцсийн өдрүүд дэх энэ ажил хэрхэн явагдах, хүн төрөлхтөн хэрхэн аврагдах тухай нарийвчлан тэмдэглээгүй байдаг. Иймээс бид Библийн талаар зөв үзэл бодолтой болох ёстой. Бид Бурханыг ирэхээс өмнө Библи дэх Бурханы үгийн сургаалын дагуу үйлдэж, Түүний хүслийг хангахын тулд эрж хайх ёстой байсан билээ. Гэвч Бурхан шинэ ажил явуулахаар шинэ эрин үеийг эхлэх үед бид Бурханы мөрийг дагаж, Түүний шинэ ажил, үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид Библид тэмдэглэгдсэн байдаг Бурханы явуулсан ажлыг ашиглан Бурханы шинэ ажлыг хязгаарлаж болохгүй, Бурханы шинэ ажил болон шинэ үг нь Библи дээр нэмж байгаа хэрэг гэж хэлж бүр ч болохгүй. Бурхан Шинэ Гэрээний үеийн ажлаа явуулахын тулд Хуучин Гэрээний хуулийг давж чадсан бөгөөд үүний адилаар эцсийн өдрүүд дэх ажлаа явуулахын тулд Библийг давж чадна. Төгс Хүчит Бурханы ажил, үг нь ажлын өмнөх хоёр үе шатыг илүү өндөр түвшинд аваачдаг, үүнээс ч илүүтэйгээр Илчлэл дэх зөгнөлийн биелэл, гүйцэтгэл болдог. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирсэн бөгөөд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлыг эхлүүллээ. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалзаж болохгүй. Бид бүгд үзлээ хойш тавьж, Эзэн Есүсийн шавь нарыг дуурайн, Библийг ардаа орхиж, Бурханыг зүрх сэтгэлдээ хүндлэхийн хажуугаар эцсийн өдрүүд дэх Түүний ажил болон үгийг эрж хайж, судлах ёстой бөгөөд Бурхан биднийг гэгээрүүлж, Бурханы хүслийг ойлгуулан, Бурханы мөрийг дагах боломжийг бидэнд олгоно, учир нь энэ маягаар л бид маш удаан хүсэн хүлээсэн эцсийн өдрүүд дэх авралыг хүртэж чадах юм!

Холбогдох агуулга