Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм гэдгийг хүн мэдэх ёстой

0

Бидний хувьд, Түүний ажлын гурван үе шатны талаарх Бурханы яриа нь, энэ нь шат шатаар хийгдсэн ба үе шат болгон нь дараагийнхтайгаа нягт холбоотой гэдгийг тодорхой харахад бүрэн хангалттай юм. Ажлын үе шат нэг болгон нь тун бодитой агаад үндэслэлтэй, ажлын энэ гурван үе шат л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил ба Бурханы ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөө юм. Тийм учраас гурван үе шатыг ойлгох нь Бурханы ажлыг үнэхээр ойлгох явдал бөгөөд зөвхөн ийм маягаар л Бурханы зөвт зан чанар болон мөн чанарыг бүрэн ойлгох боломжтой юм. Тиймээс бид, Бурханы ажлын үе шат бүрийн мөн чанар, ач холбогдлын талаар тодорхой мэдлэг болон ойлголттой байх ёстой, зөвхөн тэр үед бид Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм гэдгийг үнэхээр танин мэдэж чадна. Бурханы ажлын үе шат болгоноос бид бүхэн, Сатаны ёрын муу хүчний эсрэг дайнд Тэр ямар ялгуусан байсныг тодорхой харж чадна. Хүн төрөлхтөн Сатанаар гүнээ завхруулагдсан ба Түүний ажлын үе шат болгонд Түүний ажлыг саатуулж, үймүүлэхийн тулд чадах бүхнээ хийн Сатан буюу чөтгөрийн үүрэг гүйцэтгэсэн олон хүн байсан бөгөөд тэд бас Бурханы ажлыг сүйрүүлэхээр оролдон Бурханы сонгосон хүмүүсийг будилуулж, уруу татаж, хянаж, ашиглаж байсан. Гэсэн хэдий ч Бурхан бол төгс хүчит, ухаалаг Бурхан бөгөөд хүн төрөлхтнийг зольж, аврах Өөрийн ажлыг биелүүлэхийн төлөө Сатаны ов мэхийг үргэлж ашигладаг. Нигүүлслийн эрин үе дэх Өөрийн ажилд үйлчлүүлэхийн тулд Тэр Сатаныг ашигласан бөгөөд Иудасын урвалт болон Эзэн Есүс загалмайд цовдлогдсон явдлаар дамжуулан Өөрийн золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн юм. Хаанчлалын эрин үед, антихристүүд, хуурамч удирдагчид болон бүх төрлийн муу ёрын сүнсний учруулсан эмх замбараагүй байдал, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, үймээн самуунаар дамжуулан Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг сургадаг ба үнэнийг ойлгож, Сатаныг ялган таньж, ёрын мууг үзэн ядаж, агуу улаан луугаас нүүр буруулж, Түүний үгийн бодит байдалд орж чаддаг болгохын тулд тэднийг төгс болгодог. Эцэст нь Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгож, тэднийг хаанчлал руу аваачдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатыг ойлгох нь маш их утга учиртай. Бид, Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаан хаана оршдогийг хараад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр бид Түүний ажлын үе шат болгонд илчлэгддэг Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр хэн болохыг ойлгож чаддаг. Ийм маягаар бид Бурханыг үнэхээр ойлгосны үр жимс гардаг. Үнэндээ бол, Бурханы ажлын гурван үе шатыг туулах үйл явц нь Бурханыг ойлгох үйл явц бөгөөд энэ нь бас авралд хүрч, төгс болгуулахын тулд хүмүүсийн үзэл бодол, амь зан чанар алгуур өөрчлөлтийг туулах үйл явц юм. Хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулсны дараа л үнэхээр аврагдаж, Бурханаар бүрмөсөн авахуулна, ингэснээр тэд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Яагаад гэвэл завхарсан хүмүүсийн сатанлаг зан чанар өөрчлөгдсөн ба тэд Бурханы талаар жинхэнэ ойлголттой болсон. Тэд хүний үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханыг тодорхойлж, эсэргүүцэхээ больсон бөгөөд Бурхан тэднийг хэрхэн удирдаж, аливааг хэрхэн зохиож, зохицуулах нь хамаагүй тэд Түүний өмнө хүндэлсэн зүрх сэтгэлтэйгээр дуулгавартай байж чадна. Зөвхөн тэд л Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг, Түүний ерөөлийг олж авч чадах хүмүүс юм. Бурханы авралыг үнэхээр хүртдэг хүмүүс л Бурханы хайрласан амралтанд орж, өөрсдийн эцсийн хүрэх газрыг олж авч чадах болно. Үүнд эргэлзэх юмгүй.

Бурхан хүн төрөлхтнийг аврахдаа ажлын гурван үе шатыг хийсэн бөгөөд ажлын энэ гурван үе шат нь, Түүний зөвт зан чанар, мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг үнэхээр ойлгож, тэгснээр Түүн рүү эргэж, аврагдах боломжийг хүмүүст олгосон юм. Ийм учраас Бурханы ажлын гурван үе шатыг ойлгох нь маш их утга учиртай.