Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын тухай шаардлагатай ойлголт

3

Хэрвээ бид Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлын ач холбогдол болон мөн чанарыг илчилсэн Төгс Хүчит Бурханы үгийг чин сэтгэлээсээ эргэцүүлбэл Хуулийн эрин үе дэх Бурханы ажил нь хүнийг бүтээснийхээ дараа хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн анхны ажил нь байсан гэдгийг бүрэн танин мэдэж чадна. Ехова бол Израильчуудад харагдсан, тэднийг анх Египетийн хааны хяналт, боолчлолоос удирдан гаргасан Хуулийн эрин үе дэх үүрд мөнхийн, цорын ганц жинхэнэ Бурхан байсан бөгөөд дараа нь Тэр Израильчуудад зориулан хууль, тушаал гаргаж, тэгснээрээ хүн төрөлхтний амьдралын талаарх Бурханы хувийн удирдамжийг эхлүүлсэн юм. Хуулийн эрин үед Бурхан, хүн төрөлхтний мөрдөх ёстой олон хууль, тушаалыг гаргасан бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн чухал гурав нь: Нэгдүгээрт Арван тушаал; хоёрдугаарт Амралтын өдөр; гуравдугаарт тахил байсан, энэ нь үндсэндээ нүглийн тахил, эвийн тахил, шатаалт тахил юм. Бурханы тавьсан энэ гурван шаардлага нь Хуулийн эрин үе дэх Түүний үндсэн ажил байсан ба Түүний гурван шаардлагын чухал ач холбогдол нь газар дээр хэрхэн амьдрах талаар тухайн үеийн Израильчуудыг залж чиглүүлэх явдал байв. Дараа нь бид Хуулийн эрин үе дэх Бурханы гурван үндсэн шаардлагын чухал ач холбогдлын талаарх зарим нэг ойлголтыг ярилцана.

1. Хуулийн эрин үед Бурханы гаргасан Арван тушаалын ач холбогдол нь гүн гүнзгий байсан. Тэдгээрийн агуулга нь:

Чи Миний өмнө өөр бурхадтай байж болохгүй.

Чи өөртөө зориулан ямар нэгэн сийлсэн дүрс бүү хий, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усан дахь ямар ч зүйлтэй төстэй юм бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй: учир нь чиний Эзэн Бурхан Би бол хартай Бурхан, Намайг үзэн яддаг хүмүүсийн гурав дахь, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг; Намайг хайрлаж, Миний тушаалыг сахидаг хүмүүст мянган үед нь өршөөлөө үзүүлдэг.

Чи ЭЗЭН Бурханыхаа нэрийг хий дэмий бүү дурд, учир нь Түүний нэрийг дэмий дурддаг хүмүүсийг Эзэн шийтгэлгүй орхихгүй.

Амралтын өдрийг санаж, ариун байлга. Зургаан өдөр хөдөлмөрлөөд бүх ажлаа хий: Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан Эзэний амралтын өдөр юм: чи ямар ч ажил хийж болохгүй, чи, чиний хүү, охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, гэрт чинь ирсэн зочин хүртэл мөн адил: Учир нь Эзэн зургаан өдөрт тэнгэр, газар, далай болон тэдгээрийн доторх бүхнийг бүтээгээд долоо дахь өдөр нь амарсан: иймээс Эзэн амралтын өдрийг ерөөж, үүнийг ариун болгосон билээ.

Эцэг, эхийгээ хүндэл, тэгвэл чи өөрийн Бурхан Эзэний өгсөн газар дээр урт насалж болох юм.

Чи хүн бүү ал.

Чи бүү завхайр.

Хулгай бүү хий.

Чи хөршийнхээ эсрэг хуурамч гэрчлэл бүү хий.

Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр, хөршийнхөө эхнэрт бүү шуна, мөн түүний зарц, шивэгчин, үхэр, илжиг болон хөршийнхөө юунд ч бүү шунахайр. (Гэтлэл 20:3-17)

Эдгээр нь Хуулийн эрин үед Бурхан хүмүүсийг залж чиглүүлж байсан хамгийн чухал, алдартай Арван тушаал юм. Завхарсан хүн төрөлхтөнд зориулж тогтоосон Бурханы Арван тушаал нь энгийн, тодорхой, тун үндэслэлтэй бөгөөд сайн, мууг тодорхой ялган салгадаг, илэн далангүй, шулуун шударга юм. Түүний Арван тушаал нь ялгаваргүй байдал, шударга ёс, тэнгэр, газрын зарчмууд, бишрэм, зөв шударга зүйл болон ёс суртахууныг бүрэн агуулдаг. Бурхан бол шулуун шударга, зөвт, ариун агаад мууг үзэн яддаг Бурхан юм гэдгийг хүмүүс үүнээс харж чадна. Арван тушаал нь хүн төрөлхтөн буюу Өөрийн бүтээлийн төлөөх Бурханы шаардлага болон хүслийг бүрэн төлөөлдөг. Тэдгээр нь товчхон, баялаг, иж бүрэн бөгөөд бүгдээрээ хүмүүсийн мөс чанар болон эрүүл ухаанаар нотлогдож болох шударга, эрхэм, эерэг зүйлс юм. Арван тушаалын ач холбогдол нь гүн гүнзгий. Тушаал нэг бүр нь маш их утга учиртай бөгөөд Бурханыг ойлгож, муугаас зайлж, Бурхан юуг үзэн яддаг, юуг хайрладгийг болон хүн төрөлхтөн юуг баримтлах ёстойг мэдэхэд хүмүүсийг хүргэдэг. Мөс чанартай агаад эрүүл ухаантай хүмүүс бүгд, Бурханы гаргасан Арван тушаалыг баяртайгаар хүлээн авч, ёслон тэмдэглэх ёстой ба энэ нь, тэдгээрийн удирдамж дор хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг хүмүүст олгосон билээ. Хүмүүс Арван тушаалын дагуу амьдарч байгаа цагт Бурханы ерөөлийг хүртэх бүрэн боломжтой юм. Энэ бол үнэн. Хэрвээ дэлхий дээрх улс орон бүр Арван тушаалын дагуу үндсэн хуулиа баталж, улс орноо захирах юм бол гарцаагүй Бурханы ерөөлийг хүртэх ба улс орон нь хамаагүй илүү дэг журамтай болох байсан. Хэрвээ тэд Арван тушаалыг сурах бичигтээ оруулж, хүн бүхэн хүүхэд ахуйгаасаа хүлээн зөвшөөрсөн бол бүгд Бурханыг шүтэн мөргөж чадах байсан юм. Тэр нь бүр ч илүү их утга учиртай байх байлаа. Хэрвээ бүх улс орны ард түмэн Арван тушаалын зарчмуудын дагуу газар дээр амьдарсаар ирсэн бол хүн төрөлхтөн өнөөгийнх шигээ завхрахгүй байсан нь маргаангүй. Гэхдээ Сатан хүн төрөлхтнийг хэтэрхий гүн завхруулсан бөгөөд Сатан хүн төрөлхтнийг бүрэн хянаж байдаг болохоор л энэ нь, бүх дэлхий ертөнцийг ёрын муугийн гутамшигт харанхуй дор байхад хүргэсэн. Ийм учраас Хуулийн эрин үе дэх гүнзгий завхарсан хүн төрөлхтний хувьд Арван тушаалыг хүлээн зөвшөөрч, баримтлахад маш хэцүү байв. Тэдний хүрсэн цорын ганц үр дүн нь хүмүүст өөрсдийнх нь нүглийг таниулах явдал байсан боловч Бурханы ажил аажмаар цогцолж, үе шат болгон нь нөгөөгөө нөхөн, алхам алхмаар үргэлжилсэн юм. Бурханы гаргасан хууль, тушаалууд биелэх ёстой.

2. Амралтын өдрийг тэмдэглэх явдлын цаад зарчим бас туйлын чухал. Хүн Амралтын өдрийг тэмдэглэх ёстой гэсэн шаардлагаа Бурхан олон дахин давтсан бөгөөд Ехова ийнхүү хэлсэн юм: “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун: учир нь энэ бол үеийн үед Миний болон та нарын хоорондох тэмдэг; Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Тиймээс та нар Амралтын өдрийг сахигтун; учир нь энэ нь та нарт ариун билээ: үүнийг бузарласан хүн бүхэн гарцаагүй үхэх болно: учир нь энэ өдөр ямар нэгэн ажил хийдэг хэн боловч ард түмнийхээ дундаас таслагдана. Зургаан өдөр ажил хийж болно; харин долоо дахь өдөр бол ЭЗЭНд ариун, бүтэн амрах Амралтын өдөр юм: Амралтын өдрөөр ямар нэгэн ажил хийдэг хэн боловч гарцаагүй үхэх болно. Иймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд Амралтын өдрийг сахиг. Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хооронд мөнхөд байх тэмдэг юм: учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр, гзрыг бүтээгээд, долоо дахь өдөр нь амарч, сэргэсэн билээ” (Гэтлэл 31:13-17). Бурхан Амралтын өдрийг тэмдэглэхийг хүнээс шаардсаны ач холбогдол гүн гүнзгий юм гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой ойлгох ёстой. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үедээ зургаан өдрийн дотор хийсэн. Тэр долоо дахь өдөр нь амарсан юм. Ийм учраас Бурхан бас зургаан өдөр ажиллаж, долоо дахь өдөр нь амрахыг хүмүүсээс шаарддаг. Энэ нь зөвхөн Бурханы хайрыг агуулаад зогсохгүй, бас гүн гүнзгий ач холбогдлыг агуулдаг. Амралтын өдрийг тэмдэглэхийг Бурхан хүмүүсээс шаардсан нь хүн төрөлхтний амьдралд зориулсан Түүний удирдамжийн гэрчлэл гэдэг нь эргэлзээгүй юм. Энэ нь Түүний хүн төрөлхтнийг гэсэн хязгааргүй их халамж, анхаарал, хайрыг илчилдэг. Хүмүүс үргэлж зовж, нар мандахад ажиллаж, нар жаргахад л амарч, зөвхөн хангалттай хоол, хувцас, орон байртай байж, гэр бүлээ тэжээх санаа зорилготойгоор амь зууж байхыг Тэр хүсээгүй юм. Бурханы амралтын өдөр нь бас хүн төрөлхтөнд амралтын өдөр өгөхийн төлөө байсан, ийм учраас Тэр, хүмүүс Амралтын өдрийг тэмдэглэх ёстой гэж зарлигдсан билээ. Энэ нь үнэхээр ач холбогдолтой.

3. Нүглийн тахил, шатаалт тахил, эвийн тахилын зарчмын тухайд гэвэл, Израильчуудын дундаас хэн Ехова Бурханы хориглосон нүглийг үйлдсэнээс үл хамааран, мөн тэд нүгэл үйлдсэн гэдгээ мэдэж байсан уу, үгүй юү гэдэг нь хамаагүй тэд өөрсдийнхөө нүглийг өршөөлгөхийн тулд Бурханд нүглийн тахил, шатаалт тахил эсвэл эвийн тахил өргөхөөр тахилч дээр очих ёстой байлаа. Энэ нь, Бурханы зан чанар зөвхөн зөвт байдал, сүр жавхланг агуулаад зогсохгүй мөн өршөөл, хайрыг агуулдаг гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Хүмүүс Сатанаар завхруулагдсан учраас төрөлхөөсөө нүгэл үйлддэг боловч Бурхан хүн төрөлхтний төлөө нүглийн тахил, эвийн тахил, шатаалт тахилыг бий болгосон бөгөөд хүмүүс ямар төрлийн нүгэл үйлдэх нь хамаагүй Бурханд нүглийн тахил, шатаалт тахил эсвэл эвийн тахил өргөж байгаа цагт тэд Түүгээр бүрэн өршөөгдөж чадна. Завхарсан хүн төрөлхтөнд хандах Бурханы зан чанар нь Түүний өршөөл, сайхан сэтгэлийг агуулдаг гэдгийг хүмүүст мэдэгдэхэд энэ нь хангалттай юм. Бурхан хүмүүсийг хөнгөхнөөр ялладаггүй бөгөөд ялангуяа Тэр хүмүүсийг хөнгөхнөөр шийтгэдэггүй. Эндээс, хүн төрөлхтний төлөөх Бурханы халамж ба хамгаалалт, нигүүлсэл ба ерөөл бүр ч илүү тодорхой харагддаг. Бурхан завхарсан хүн төрөлхтний төлөө нүглийн тахилыг бий болгосны цаад зарчим нь хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх Түүний ажил байсан гэдгийг энэ нь бүрэн харуулдаг.

Хуулийн эрин үед Бурханы гүйцэлдүүлсэн бүх ажил нь Түүний өмнө амьдарч, Түүнийг шүтэн мөргөх чадвартай байж, Түүний ерөөлийг хүртэх боломжийг бүх хүнд олгохын тулд хүн төрөлхтнийг хүний амьдралын зүй зохистой зам руу хөтлөх явдал байсан юм. Энэ бол Түүний хүсэл. Хуулийн эрин үед Бурхан, газар дээрх Израильчуудын амьдралыг залж чиглүүлэхийн тулд хууль, тушаалуудыг ашигласан. Үнэн хэрэгтээ энэ нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин авралын ажилд зориулсан замыг засаж байлаа. Эхлээд, Израильчуудыг Бурханы өмнө аваачиж, тэдэнд Түүнийг таниулах өөрөөр хэлбэл Бүтээлийн Эзэнийг таниулж, Түүний өмнө хүмүүс хэрхэн амьдрах ёстойг мэдэгдэх нь чухал байлаа. Энэ нь Бурхан газар дээрх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлж байсны жинхэнэ гэрчлэл гэдэг нь эргэлзээгүй. Энэ нь хүн төрөлхтний төлөө гэсэн Түүний жинхэнэ хайрыг илчлээд зогсохгүй, Бурхан тэнгэр, газар, бүх зүйл, хүн төрөлхтнийг бүтээснээр үл барам хэрхэн амьдарч, Бурханы өмнө хэрхэн амьдарч, Түүний ерөөлийг хэрхэн хүртэхээ мэдэхэд нь хүмүүсийг залж чиглүүлж байсан гэдгийг ойлгох боломжийг хүмүүст олгосон. Ийм маягаар хүмүүс Бурханы өмнө хэрхэн амьдарч, Түүнийг хэрхэн шүтэн мөргөж, Түүний ерөөлийг хэрхэн хүртэж, амар амгалан байдал, урт нас, аз жаргалыг олж авахын тулд хэрхэн амьдрахаа мэддэг. Завхарсан хүмүүсийн хувьд энэ нь үнэхээр утга учиртай. Хэрвээ бүх хүн төрөлхтөн Бурханы гаргасан хууль, тушаалуудын дагуу амьдарч чадсан бол хүнтэй төсгүй болох хүртлээ Сатанаар завхруулагдахгүй байсан ба дэлхий ертөнц өнөөдрийнх шигээ харанхуй, ёрын муу байхгүй байлаа. Хэрвээ хүмүүс Бурханы удирдамж дор амьдарч чадсан бол энэ нь үнэхээр аз жаргалтай зүйл байх байв! Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс). Бурханы ажлын гурван үе шат болгоныг хийж байхдаа Бурхан, Өөрийн ажлын цар хүрээг аажмаар өргөжүүлдэг ба эцэст нь Сатаны нөлөөг бүрмөсөн орхиж, Бурханы сэнтий рүү бүрэн эргэхийн тулд бүх хүн төрөлхтнийг авардаг гэдгийг энэ нь илтгэдэг. Энэ бол хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөө юм.

Хэрвээ Би, Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын үндсэн ач холбогдлыг хэдхэн үгээр дүгнэн хэлбэл, энэ нь Бурхан анх хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр хэрхэн амьдрах талаар хүмүүсийг залж чиглүүлсэн ажил байсан юм. Хуулийн эрин үе дэх Түүний ажил нь ерөнхийдөө “залж чиглүүлэхийн” үндсэн ач холбогдлыг онцолсон.