Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Номлол болон нөхөрлөлүүд: Жинхэнэ ялагч гэж юу вэ?

1

Ялагч гэж яг юу вэ? Үнэний ямар бодит байдлыг ялагч эзэмших ёстой вэ?Хэн ч үүнийг тодорхой ойлгодоггүй. Хүний үзлийн өнцгөөс харвал, хэрвээ бид Эзэний төлөө шаргуу ажиллаж, Түүний нэрийг баримталбал, эцэст нь бид ялагчид болох болно. Гэхдээ энэ нь тун алдаатай. Ялагч болох тухай Бурхан юу хэлдгийг харцгаая. Илчлэл 14:4-5-д байдагчлан, “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ.” Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая, “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ.” Үнэхээр гайхалтай! “Гай гамшгийн өмнө бүрэн төгс болгуулдаг хүмүүс Бурханд дуулгавартай, Христэд найддаг, Христийг гэрчилдэг бөгөөд Түүнийг өргөмжилдөг;тэд бол ялгуусан хөвгүүд, Христийн сайн цэргүүд юм.” Бурханы үгнээс бид,ялагчид бол Хурганы мөрийг ойрхон дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж авч, Бурханыг хүндэлж, муугаас зайлж чаддаг хүмүүс юм гэдгийг харж болно.Христ юу хэлэх нь, эсвэл ямар байдлаар ажиллах нь хамаагүй тэд Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг ба тэдний Бурханд үнэнч байдал нь туйлын, хосгүй байх болно. ХКН-ын засгийн газрын харгис хавчлагын аймшигт нөхцөл байдалтай тулгараад тэд Бурханы бүтээл болохын хувьд үүргээ биелүүлэн Бурханы үгийг үргэлжлүүлэн идэж, уудаг. Шалгалт, зовлонгийн туршид тэд гомдоллодоггүй ба Бурханд сайхан, цуурайтсан гэрчлэл хийн,Бурханыг үхтлээ дуулгавартай дагадаг. Зөвхөн энэ хүмүүс л Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар бий болсон ялагчид юм. Тэд бол ердөө Илчлэлийн номонд зөгнөсөн 144000 ялгуусан эрэгтэй хүүхдүүд юм.Лин ахын хөтөлсөн замыг дагаснаар хүмүүс ялагчид болж чадна гэж та нар хэлсэн. Би ингэж асууя: Лин ахын библийг мэдлэг, шашны онолыг өдөр болгон сонсоод,түүнийг маш олон жилийн турш дагасан та нарт Бурханы ажил болон Түүний зан чанарын тухай ямар нэгэн мэдлэг байгаа юу? Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдгийг та нар ойлгодог уу? Та нар Сатаны муу уг чанар, мөн чанарыг нэвт харсан уу? ХКН-ын засгийн газар Бурханыг дээд зэргээр эсэргүүцэж, яллаж байгааг та нар ойлгож байна уу? Өөрсдийнхөө сатанлаг уг чанар, мөн чанарыг та нар үнэхээр мэддэг үү? Та нар бие махбод болон Сатаны нөлөөг ялан дийлсэн үү? Та нар үнэхээр Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндэлж, муугаас зайлдаг уу? Та нар Бурханы төрөлх зан чанарын талаар хэр их ойлгодог вэ? Хэрвээ бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлбэл та нар Бурханы дуу хоолойг сонсож, ингэснээр Бурханы ажлыг дуулгавартай дагаж чадах уу? Хэрвээ та нарт үнэний эдгээр бодит байдал байхгүй бол та нарыг яаж ялагчид гэж нэрлэх юм бэ? Тийм ээ! Бурханыг мэддэггүй хүмүүсийг бүгдийг нь бие махбодтой болсон Бурхан илчилсэн. Бурханы хэлсэн үнэн нь, үнэнийг хайрладаггүй бүх хүнийг илчилсэн.Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханыг мэддэггүй. Тэд ихэрхүү, бардам бөгөөд Сатаны төрөлд харьяалагддаг. Тэднийг яаж ялагчид гэж нэрлэж болох юм бэ? Тэдний хувьд ялагчид болох боломжгүй!

“Аюул дунд өргөгдсөн нь”-ээс

Илчлэлийн номд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үзэгдэл гэдгийг Библийг үнэнхүү ойлгодог бүх хүн мэддэг. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч эхлэхээр ирсэн юм. Энэ нь агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн эхэлсэн гэсэн үг. Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг. Бурхан эхлээд гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бий болгоно. Дараа нь Бурхан энэ ёрын муу эрин үе устах хүртэл агуу гамшиг буулгаж, сайныг шагнан, мууг шийтгэж эхэлнэ. Бурханы эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн шүүлт тэр үед бүрэн гүйцэлдэх болно. Тэгээд Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд ил тод үзэгдэнэ. Яг одоо бид бүгд үүнийг маш тодорхой харж болно. Агуу гамшгийн ёр болох дараалсан дөрвөн цуст сар аль хэдийн үзэгдлээ. Агуу гамшиг ойр байна. Агуу гамшиг ирэх үед Бурханыг эсэргүүцдэг, шүүдэг, сөрдөг хэн бүхэн, түүнчлэн диавол Сатаны төрөл гамшигт сөнөх болно. Агуу цагаан сэнтийн шүүлт гэдэг яг энэ бус уу? Эзэний эргэн ирэлт нь нууц ирэлт, ил тод ирэлт гэсэн хоёр үе шатанд хуваагддаг болохыг бид Библийн зөгнөлүүдээс харж болно. Эхлээд Эзэн хулгайч шиг ирдэг, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа гүйцэтгэхийн тулд нууцаар ирдэг. Гол зорилго нь бүлэг ялагчдыг бий болгох явдал юм. Энэ нь “шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой” гэх зөгнөлийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг шүүхийн тулд нууцаар ирэх үед эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил аль хэдийн эхэлсэн. Ажлын эхний хэсэг нь Бурханы гэрээс шүүлтийг эхлэх явдал. Үүгээр Бурхан, Өөрийнх нь дуу хоолойг сонсдог, Өөрийнх нь өмнө хүргэгдсэн хүмүүсийг цэвэрлэн аварч, ялагчид болгодог. Бурханы агуу ажил ийнхүү гүйцэлддэг. Дараа нь агуу гамшиг эхэлдэг. Энэ хуучин ертөнцийг шийтгэж, сөнөөхийн тулд Бурхан гамшиг ашиглах болно. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил ийнхүү оргилдоо хүрдэг. Бурхан үүлэн дээр ил тод үзэгдэх үед Түүний шүүлтийн ажил бүрмөсөн гүйцэлдсэн байх болно. Дараа нь Бурханы хаанчлал гарч ирнэ. Тэнгэрээс шинэ Иерусалим бууж ирэх тухай зөгнөлийг энэ нь биелүүлдэг.