Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Зан чанарын өөрчлөлт гэж юуг хэлдэг вэ? Үнэнийг хайрлагч хүн Бурханы ажлыг туулж байхдаа Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, янз бүрийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах үед зан чанар нь өөрчлөгддөг. Ийм хүн доторх сатаны хороо цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг бөгөөд ингэснээр Бурханы үг, Түүний бүх зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, дахин хэзээ ч Түүнийг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрслэхгүй байж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм. … Зан чанарын өөрчлөлт гэдэг нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ Бурханыг эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанараа мэдэж авдаг гэсэн үг юм; хүний завхрал хэтэрхий гүнзгий гэдгийг тэр ойлгодог бөгөөд хүний утгагүй, ов мэхтэй байдлыг ухаардаг. Хүний дорд агаад өрөвдөлтэй байдлыг тэр танин мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Энэ бол Бурханыг мэддэг хүн; энэ бол зан чанар нь өөрчлөгдсөн хүн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн уг чанар дахь өөрчлөлтийг голчлон хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гадаад зан авираас нь харах боломжгүй юм. Эдгээр нь тэдний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд холбоотой байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн эдгээр тал дээр ямар ч өөрчлөлтөд хүрэхгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрсдийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн бодлыг Бурханыхтай нийцүүлж, мөн Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болох юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс

Хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан хүн заавал зан чанарын өөрчлөлт туулсан байх болно гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэг болон үнэний тухай ойлголтынх нь улмаас өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдлыг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэнэ өөрчлөгдсөн—энэ бол хамгийн үндсэн өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас

Уг чанар гэж юу вэ? Энэ нь хүний мөн чанар юм. Хүний зан чанар гэдэг нь хүний уг чанарт илчлэгддэг зүйлс бөгөөд өөрчлөгдсөн зан чанар гэдэг бол чиний дотор анх байсан завхарсан зүйлс үнэнээр солигдоод, дахин хэзээ ч гарч ирэхгүй гэсэн үг юм. Хүний уг чанарын үндсэнд байгаа зүйл өөрчлөгдсөн юм биш, харин илчлэгддэг завхарсан зүйл нь өөрчлөгдөж, уг чанарт илчлэгддэг зан чанартай холбоотой зүйлс нь өөрчлөгдсөн байдаг. Сатан хүнийг завхруулж, хүн Сатаны биелэл, Бурханыг эсэргүүцдэг зүйл болсон бөгөөд Бурханаас урвах бүрэн чадвартай байдаг. Хүмүүсээс зан чанараа өөрчил гэж яагаад шаарддаг вэ? Эцэст нь бүрэн төгс болгуулсан хүмүүст Бурханы талаар ихээхэн мэдлэг болон Бурханы хүсэлтэй нийцэлтэй нэлээд их зүйл нэмэгдсэн байдаг. Урьд нь завхарсан зан чанартай байх үедээ хүмүүсийн хийсэн бүхэн нь буруу ташаа, Бурханыг эсэргүүцдэг байсан юм. Одоо тэд үнэнтэй болсон тул Бурханы хүсэлд нийцэлтэй нэлээд их зүйлийг хийж чаддаг. Гэхдээ ингэлээ гээд тэд Бурханаас урвадаггүй гэсэн үг биш юм; тэд Бурханаас урвах чадвартай хэвээр байдаг. Хүмүүсийн уг чанарт илчлэгдсэн зүйлийн нэг хэсгийг өөрчлөх боломжтой байдаг бөгөөд өөрчлөгдсөн тэр хэсэг нь үнэний дагуу хэрэгжүүлэх чадвартай хэсэг чинь билээ. Гэхдээ өнөөдөр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байлаа гээд уг чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. … Тэгвэл энэ “өөрчлөлт” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханы хүслийг ойлгох үедээ чи дуулгавартай дагах чадвартай байна гэсэн үг юм. Хэрэв чи Бурханы хүслийг ойлгодоггүй бол хүссэнээрээ үйлдэж, үйлдэл чинь Бурханы хүсэлтэй нийцдэг хэмээн итгэсээр байх болно ; энэ нь урвалт бөгөөд чиний уг чанар дотор байдаг зүйл билээ. Мэдээж хэрэг зан чанарын өөрчлөлтөд хязгаар гэж байдаггүй. Үнэнийг олж авах буюу Бурханы талаар гүн гүнзгий мэдэх тусмаа чи Бурханыг улам бага эсэргүүцэж, Түүнээс улам бага урвах болно. Зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх нь гол төлөв үнэний эрэл хайгуулаар шийдвэрлэгддэг. Хүмүүсийн уг чанарын мөн чанарын тухай мэдлэгт ч бас үнэнийг ойлгосноор хүрдэг. Хүмүүс үнэнийг үнэхээр олж авсан үед бүх асуудал шийдэгдэг билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Нэгтгэн дүгнэвэл, амь зан чанарын өөрчлөлт нь Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвахаас эхлээд эцэст нь Бурханд дуулгавартай, үнэнч болж, Түүнийг шүтэн мөргөх хүртэл явагддаг—үйл явц нь энэ юм. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чаддаг болох үедээ үнэн болон хүн чанарын аль алийг эзэмшдэг. Энэ бол амь зан чанартаа өөрчлөлт хийсэн хүн юм. Иймээс амь зан чанарыг өөрчлөх үйл явц нь үнэн рүү орж, үнэнийг олж авах, үнэнийг амиа болгон хүлээн зөвшөөрөх, мөн хүн Бурханыг мэдэх үйл явц юм. Бурханыг үнэхээр мэдэж, зүрх сэтгэлээ Бурханы үгээр бүрэн эзэмдүүлсэн, Бурханыг хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг, Бурханыг хангалуун байлгахын тулд бүхнийг хийдэг, Түүнтэй нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаатай байж чаддаг хүн бол Бурханаар авхуулдаг төрлийн хүн юм. Хэрэв хүн одоогоор Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрлаж, дуулгавартай дагаж чаддаггүй бол зүрх сэтгэл нь Сатанд эзэмдүүлэн, Сатаны хор, гүн ухаанд хянуулсан хэвээр байгааг энэ нь харуулдаг. Эзэмших ёстой бүх үнэнээ олж авч, энэ бүгдийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн үедээ хүн шинэ амийг олж авах болно. Шинэ амьтай болсноор хүний Бурханд дуулгавартай байдал, Бурханыг хайрлах хайр, Бурханыг гэх шүтэн мөргөл дагалдана; энэ үед хүний амь зан чанар бүрэн өөрчлөгдсөн байх болно. Амь зан чанар өөрчлөгдөх үйл явц нь мөн шинэчлэгдэх үйл явц юм. Тухайн хүний зүрх сэтгэлийг анх Сатан хянадаг байсан бөгөөд Сатаны амь болон хор түүний уг чанар болжээ. Одоо, хүлээн зөвшөөрсөн бүх үнэнээс нь үүдэн эдгээр зүйл нуран унаж байна. Зүрх сэтгэл нь үнэнд эзэмдүүлж, үнэн зүрх сэтгэлийнх нь эзэн болсон тул тэдний аминд илэрхийлэгддэг зан чанар ч бас өөрчлөгддөг; амь зан чанарын өөрчлөлт ийм байдаг. Сатан анх дотор чинь эрх барьж байх үед чи үүнд дуулгавартай байж, бүх зүйл дээр үүнийг хангалуун байлгадаг байсан; бүгд Сатаны дагуу хийгддэг байсан юм. Өнөөдөр дотор чинь үнэн эрх барьдаг бөгөөд чи зөвхөн үнэнийг мөрдөж, Бурханыг хангалуун байлгадаг. Бурхан хүнийг олж авах үйл явц ийм байдаг: Анх чамд Сатаныг хайрлахад маш амархан, харин Бурханыг хайрлахад хэцүү байсан бол одоо чи дотроо үнэнтэй болж, үнэнийг хайрладаг болсон учраас Бурханыг хайрлахад амархан болжээ. Сатаныг хайрла гэж чамаас гуйн, чамайг ятгахын тулд юу ч гэж хэллээ гэсэн чи хайрлахгүй. Иймд дотор нь үнэн эрх баримагц хүн бүрмөсөн өөрчлөгдөж, шинэ хүн болдог. Иймээс үндсэндээ үнэнийг эрэлхийлж, олж авснаар хүний амь зан чанар өөрчлөгддөг гэж хэлж болох юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл IV дэх “Зан чанарын өөрчлөлт болон үүний дөрвөн үйл явцын талаар”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих