Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын эрин үед Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад Хятадад махбод болсон бэ?

1

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

Бурханы сонгодог үгс:

Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно. Бурхан эдгээр гүн гүнзгий зовж шаналж байгаа хүмүүсийг сэрээж, тэднийг бүрэн сэрээж, тэднийг манангаас гаргаж, агуу улаан луугаас татгалзуулахыг хүсэж байгаа. Бурхан тэднийг зүүд нойрноос нь сэрээж, агуу улаан луугийн мөн чанарыг тэдэнд мэдүүлж, зүрх сэтгэлийг нь Бурханд өгүүлж, харанхуйн хүчний дарлалаас босгож, дэлхийн Зүүн хэсэгт зогсоож, Бурханы ялалтын баталгаа болгохыг хүсэж байгаа. Зөвхөн тэгж байж л Бурхан алдрыг олж авах болно. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлаа агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин махан биед ирсэн. Хүний энгийн нүдэнд бол, Бурхан бие махбодод шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы хувьд, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байрлал болон ажлын төсөлд өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд Бурханы ирсэн махан биеийн дүр төрх нь хэдийгээр Есүсээс нилээд өөр хүн боловч Тэд адилхан мөн чанар болон гарал үүслийг хуваалцдаг бөгөөд Тэд нэг эх үүсвэрээс ирсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр Харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. … Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний нэмэлт зүйл гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй бөгөөд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэдний хийж чаддаг бүхэн нь бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатаах болон Буддаг шүтэн мөргөх юм. Тэд зүгээр л хуурамч шүтээнд шүтэн мөргөдөг—тэд бүгд туйлын тэрслүү, иймээс хүмүүсийн байр суурь хэдийчинээ доогуур байна, Бурханы та нараас олж авдаг зүйл нь бүр илүү их алдар юм гэдгийг энэ нь төдийчинээ их харуулдаг. … Хэрвээ Иаковын үр удам Хятадад, энэ хэсэг газарт төрсөн бол, тэдгээр нь та бүхэн байсан бол та нар дээр хийсэн ажлын ач холбогдол юу байх байсан бэ? Сатан юу гэж хэлэх вэ? Сатан ингэж хэлэх байсан: “Тэд Танаас эмээдэг байсан, гэхдээ удаан хугацааны туршид хэн ч үүнийг өвлүүлээгүй. Гэхдээ тэдний өвөг дээдэс Танаас эмээдэг байсан; тэд анхнаасаа Танд дуулгавартай байсан ба тэдэнд Танаас урваж байсан түүх байгаагүй. Зүгээр л хэсэг хугацааны дараа тэр нь өвлөгдөхөө байсан. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн харанхуй, хамгийн дорд эсвэл хамгийн хоцрогдмол нь биш. Тэд Таныг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тэгж хийх нь ямар ч ач холбогдолгүй! Хэрвээ энэ нь үнэхээр ингэж хийгдэх юм бол, энэ ажилд хэн үнэмших юм бэ?” Бүхий л орчлон ертөнцөөс Хятадууд бол хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэд шударга байдал багатай ядуу дорд төрсөн, тэд мангуу, хөшүүн бөгөөд тэд бүдүүлэг, доройтсон. Тэдэнд сатаны зан чанар нэвт шингэсэн, бузар агаад садар самуун. Та нарт энэ бүхэн байдаг. Эдгээр завхарсан зан чанарын тухайд гэвэл энэ ажил дууссаны дараа хүмүүс тэдгээрийг хаях ба бүрэн дуулгавартай байж, бүрэн дүүрэн болгуулж чадах болно. Ийм төрлийн ажлын үр жимс л бүтээлийн дундах гэрчлэл гэж нэрлэгддэг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Одоо Моабын үр удам дээр ажиллаж буй нь хамгийн харанхуй байдалд унасан хүмүүсийг аврах явдал юм. Хэдий тэд хараагдсан ч Бурханы тэднээс алдрыг олж авахад бэлэн байгаа. Учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан—тэднийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд ажлын тийм үр жимс нь хамгийн үнэ цэнэтэй агаад хамгийн үнэмшилтэй. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсэж байгаа алдар юм. Хэдий эдгээр хүмүүс дорд байр суурьтай ч гэсэн тэд одоо тийм агуу авралыг олж авч чадна, энэ бол үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр эдгээр хүмүүсийг олж авдаг. Тэр тэднийг санаатайгаар шийтгээгүй, харин Тэр тэднийг аврахаар ирсэн. Хэрвээ Тэр эцсийн өдрүүдийн туршид байлдан дагуулах ажлыг Израйльд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнэгүй байх байсан; энэ нь үр жимсээ өгсөн ч гэсэн ямар ч үнэ цэнэгүй эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэр та нар дээр буюу хамгийн харанхуй газарт унасан хүмүүс дээр, хамгийн хоцрогдсон хүмүүс дээр ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээлүүд Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэд Сатанаар сохлуулсан бөгөөд тэд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээнд шүтэн мөргөдөг, Сатанд шүтэн мөргөдөг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол бие махбодтой хүмүүсээс хамгийн дорд нь бөгөөд ямар нэгэн хувийн эрх чөлөө дутагдаж, мөн зовлон бэрхшээл туулж байдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс ба бүр шүтэн бишрэх эрх чөлөө ч байдаггүй. Энэ нь та нар дээр ажиллахын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос