Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврахыг хүсдэг вэ?

7

Бурханы сонгодог үгс:

Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтанд орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтанд ороход хүн бас амралтанд орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бузар зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны хөндлөнгийн оролцоо (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Ээзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амралт үгүй байсан юм биш.

“Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, энэ нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Энэ нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас энэ нь Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Энэ нь Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; энэ нь өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. Түүнийг дуулгавартай дагадаг олон зүйл байгааг тэр харсан; тэнгэрэлчүүд үүнийг дуулгавартай дагаж байсан, газар дээрх хүмүүс ч бас тэгж байсан. Араатан, шувууд, модод, ой, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүний—буюу Адам, Евагийн халамжинд байсан—харин тэгэхэд Адам, Ева хоёр түүнд дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил нь тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүн төрөлхтөн өнөөдөр ийм байдалд байгаа юм. … Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйлс нь одоо Сатаны эзэмшил дор буюу хорон санаатны эзэмшил дор байгаа. Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсэж байгаа ба ингэснээр хүмүүс Түүнийг мэдэж авч, тэгснээр Сатаныг ялж эцэст нь Өөрийн дайснаа дарна. Энэ ажил нь бүхэлдээ, Өөрийн үйл хэргийг илчилснээр дамжуулан хийгдэх болно. Түүний бүх бүтээлүүд Сатаны эзэмшил дор байгаа ба Тэр тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, ингэснээр Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байдаггүй байсан бол, Тэр Өөрийн үйл хэргээ илчлэх хэрэггүй байх байсан. Сатаны хөндлөнгийн оролцоо байгаагүй бол, Тэр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг Едений Цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Тэр яагаад Өөрийн үйл хэргээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлч Түүнийг мэдэж, анх Түүнд дуулгавартай байсан бол, Тэр тэдгээр утга учиргүй ажлаа хэрэгжүүлэх хэрэггүй байх байсан. Сатан болон чөтгөрийн оршин тогтнолын улмаас хүмүүс Түүнийг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар дүүрсэн, иймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүссэн юм. Тэр Сатантай дайн хийхийг хүссэн учраас, Сатаныг ялахын тулд Тэр эрх мэдлээ ашиглах ёстой ба Сатаныг ялахын тулд Өөрийн үйл хэргийг ашиглах ёстой; ийм байдлаар, хүн төрөлхтний дунд явуулж байгаа Түүний авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдлыг харуулна.

“Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн анхнаасаа хэвийн амьдралтай байх байсан. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна. Өнөөдөр ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь, газар дээр энгийн хүний амьдралтай байхаас ч өмнө түүний зорьж байсан зүйлс буюу Сатаны хүлээсэнд орохоос өмнө хүний эрж хайж байсан зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж төгс болгуулж, эсвэл агуу зүйлд хэрэглэгдэх хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугтахын тулд билээ: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугтаах явдал юм. Сатаны нөлөөнөөс зугтааснаар л хүн газар дээр энгийн хүний амьдралаар, Бурханыг шүтэн мөргөх амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас өмнө зорьж байсан зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө болон Бүтээгчийг шүтэхийн тулд тэдгээрийг эрж хайсан. Хэрвээ хүн газар дээрх энгийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл, хүн ялагч болохоор зорихгүй юм. “Ялагч болно”, “төгс болгуулна” гэдэг нь Бурханы хүнд өгсөн зорилго, эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахад нь Тэр хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн дүүрэн болгож, түүнийг олж авахын тулд бөгөөд ялагч болж, төгс болгуулах эрэл хайгуул нь зүгээр л нэг арга барил юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлэх явдал л байх болно. Өнөөдөр хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л хүн эдгээр зүйлийг зориход хүрсэн, иймээс хүний эрэл хайгуул нь илүү их товлогдсон бөгөөд бодитой юм. Үүнгүйгээр хүний мөнхийн амьд орох эрэл хайгуул нь тодорхойгүй, хийсвэр байх байсан, хэрвээ ийм байсан бол хүн бүр ч их өрөвдмөөр байх байсан биш гэж үү? Зорилго, зарчимгүйгээр ийм байдлаар эрж хайх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэхүү эрэл хайгуул нь угаас үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарч, өөрийгөө үүнээс салгах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө захируулна гэж? Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл бүтээгдсэнийх нь дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм.

“Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас