Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурхан яагаад эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж гэж нэрлэсэн бэ?

0

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас