Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын эрин үед Бурхан яагаад Төгс Хүчит Бурхан гэдэг нэрийг авдаг вэ?

0

Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн эргэн ирэлт болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр ирэх үедээ яагаад Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэгийг маш олон хүмүүс ойлгодоггүй. Яагаад Түүнийг Эзэн Есүс гэж нэрлэхгүй байгаа юм бэ? Үнэндээ Өөрийн ажлын үе шатыг хийх болгондоо Бурхан шинэ нэртэй байдаг. Энэ шинэ нэрийг Бурхан Өөрөө ажилдаа тохируулан авдаг—хүмүүс Түүнийг хүссэнээрээ нэрлэдэг юм биш. Ажлын үе шат болгонд Бурханы авдаг нэр нь Библид өөрийн гэсэн үндэстэй байдаг. Эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Эзэн Есүсийн нэр нь аль хэдийн Библид зөгнөгдсөн. Исаиа номонд, “Үндэстнүүд чиний зөвт байдлыг харж, бүх хаад чиний алдрыг харна: тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” гэсэн (Исаиа 62:2). Илчлэлийн номон дээр мөн ийнхүү хэлэгдсэн байдаг: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. … Ялсан нэгнийг Би Өөрийн Бурханы сүмийн багана болгох ба тэр тэндээс цаашид гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэр болон тэнгэрээс Миний Бурханаас бууж ирэх шинэ Иерусалим болох Өөрийн Бурханы хотын нэрийг бичнэ: мөн Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:7, 12). “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан” (Илчлэл 19:6). Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы нэр нь Илчлэлийн номны зөгнөлүүдийн бүрэн хэрэгжилт юм. Эрин болгонд Бурханы авдаг нэр нь гүн гүнзгий ач холбогдолтой бөгөөд тухайн эрин үе дэх Бурханы ажилтай нягт холбогдсон байдаг. Төгс Хүчит Бурхан, “Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр бас золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь Бурханы эрин үеийн ач холбогдол бүхий зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас) гэж хэлэх үедээ үүнтэй холбоотой нууцуудыг илчилсэн юм.

“‘Ехова’ бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Еховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ.” Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Эрин үе болгонд Түүний авдаг нэрэнд бэлгэдлийн ач холбогдол байдаг гэдгийг Төгс Хүчит Бурхан тодорхой хэлсэн: Нэр бүр нь тухайн эрин үеийн дэх Бурханы ажлыг болон Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Хуулийн эрин үед Бурхан, Өөрийн хууль, тушаалуудыг тунхаглаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Еховагийн нэрийг ашигласан юм; Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтний золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан; Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг бөгөөд Тэр хүнийг ариусгаж, өөрчилж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Өөрийн нэрийг ашиглан Бурхан эрин үеийг өөрчилдөг ба эрин үеийн ажлыг төлөөлөхийн тулд энэ нэрийг ашигладаг. Ехова Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийж байх үед Еховагийн нэрэнд залбирч, Түүний хууль болон тушаалуудыг дагаснаар л хүмүүс Бурханаар ерөөгдөж, аврагдаж чадах байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхийн хамтаар Бурхан золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан ба хүмүүс өөрсдийн гэм нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн хайрласан үнэн болон нигүүлслийг эдлэхийн тулд Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, Эзэний нэрийн дор гэмшин залбирахаас өөр аргагүй байв. Хэрвээ хүмүүс Еховагийн нэртэй зууралдаж, Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэвээр байгаа бол тэд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, харанхуйд унаж, Иудейн фарисайчуудтай адилаар Бурханаар хараагдаж, шийтгэгдсээр байна. Эцсийн өдрүүд ирэхийн хамтаар Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан, Төгс Хүчит Бурханы нэрийг ашигласан. Зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлын алхамуудтай хөл нийлүүлэн алхаж, Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л хүмүүс үнэнийг ойлгож, олж авч, нүглээс салж, ариусгагдаж, Бурханы авралыг хүлээн авч чадна. Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажлаас татгалздаг бүх хүмүүс нь өөрсдийгөө нүглийн боолчлолоос чөлөөлөх чадваргүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход үүрд тохирохгүй байх болно