Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хуулийн эрин үед Бурхан яагаад Израильд ажилласан бэ?

2

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. … Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Тэр хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа энэ ажлыг эхэлсэн бөгөөд Түүний ажил нь, Иаковын арван хоёр хүү Израилийн арван хоёр овог болсон үеийн Иаковын цаг үеийг хүртэл үргэлжилсэн. Тэр цагаас эхлээд Израиль дахь хүн бүхэн нь газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болсон ба Израиль нь Тэр Өөрийн ажлыг хийсэн газар дээрх тодорхой газар орон болсон юм. Ехова эдгээр хүмүүсийг, газар дээрх Өөрийн албан ёсны ажлыг дунд нь хийх эхний бүлэг хүмүүс болгосон ба Израилийн бүхий л газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгосон билээ. Тэр тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан болохоор газар дээр Түүнээс төрсөн бүх хүмүүс Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг Харь үндэстнүүдийн дагах үлгэр жишээ болсон ба Израилийн хүмүүс дунд хэлсэн зүйл нь Харь үндэстнүүдэд сонсогдох үг болсон. Учир нь тэд Еховагийн хууль, тушаалуудыг хүлээн авах эхний хүмүүс байсан бөгөөд иймээс тэд мөн Еховагийн замыг хэрхэн хүндлэх талаар мэдэх эхний хүмүүс байв. Тэд Еховагийн замыг мэддэг хүмүүний өвөг дээдсүүд байсан ба Еховагаар сонгогдсон хүн төрөлхтний төлөөлөгч байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Израильд хийгдсэн эхний үе шатнаас илүү бэлгэдэлтэй юу ч байгаагүй: Израильчууд бүх хүмүүсээс хамгийн ариун, хамгийн бага ялзарсан хүмүүс байсан тул энэ газар нутаг дахь шинэ эринийг эхлүүлэх нь дээд зэргийн ач холбогдолтой байсан. Хүн төрөлхтний өвөг дээдэс Израильд үүссэн ба Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг байсан гэж хэлж болно. Эхэндээ энэ хүмүүс хамгийн ариун байж, тэд бүгд Еховаг шүтэж байсан бөгөөд тэдэн дэх Бурханы ажил хамгийн их үр дүн авчирч чадсан. … Израилийн хүмүүс сонгогдсон хүмүүс байсан учраас—өөрөөр хэлбэл тэд Еховагийн ажлыг хүлээн авах эхний хүмүүс байлаа. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзруулагдсан нь байсан бөгөөд эхэндээ тэд Бурханыг дээдэлж, Түүнийг хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, тахилчийн өмсгөл эсвэл титэм зүүж сүмд үргэлж үйлчилдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний байнууд байлаа. Энэ хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр жишээ, загвар байсан. Тэд бол ариун байдал болон шулуун шударга байдлын үлгэр жишээ, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот нар бүгд Израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр жишээ, загварууд байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны орон байсан бөгөөд илүү шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарсан. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн байлдан дагуулахын тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэд Еховаг шүтэн мөргөж байсны ололт амжилт, шударга байдал нь тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн эрин үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр жишээ, загвар болох байсан; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг дэмжсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос